Эцэг эхэд нь хүүхдэдээ вакцин хийлгэх эсэхээ сонгох эрхийг нь өгье
2013/11/14
Сүүлийн үед вакцин хийлгээд эрүүл мэндээрээ хохирох хүүхдүүдийн тоо ихсэх боллоо. Уг ёсондоо "Вакцин" нь тухайн өвчний эсрэг дархлааг сайжруулах биологийн бэлдмэл юм. Өвчин үүсгэгч организмын төлөөлөл болсон зүйлийг агуулсан, ихэндээ микробын хор, үхүүлсэн болон сулруулсан үүсгэгчийг агуулдаг. Эдгээр зүйлүүд нь гадны биетийг таних тэдгээрийг устгах, тэдгээрийг санаж, биеийн дархлааны системийг сөдөөнө. Иймээс эдгээр микро организмуудыг дараа дахин биед орж ирэхэд нь, дархлааны систем таних ба устгахад илүү хялбар болдог байна.
Урьдчилан сэргийлэх (байгалийн буюу зэрлэг ямар нэг үүсгэгчээр ирээдүйд халдварлахыг хамгаалах болон дархлааг дээшлүүлэх гэх мэт), эмчилгээ (хорт хавдрын эсрэг вакцин нь судалгааны түвшинд явагдаж байгаа) чадвартай байдаг аж.
Харин манай улсад вакцинаас болж бяцхан үрс минь хохирогч болчихоод байна.
Баримт нэг: Архангай аймгийн “Хүмүүн цогцолбор” сургуулийн есдүгээр ангийн сурагч Э.Баяржаргал орон даяар хийгддэг товлолт вакцины нэг болох улаан бурханы хоёдугаар тунг хийлгэсний дараа хоёр хөл дээрээ зогсож чадахаа байсан. Түүнийг вакцины хүндрэлд өртөөгүй, вирусын гаралтай саажилт өгсөн хэмээн оношилсон юм.
Баримт хоёр: Энэ оны нэгдүгээр сард Говь-Алтай аймгийн Тонхил сумын дөрвөн сартай Д.Хонгорзул охинд тавт вакцин хийсний дараа гуян дээр нь хавдар үүсчээ. Харин эмч мэргэжилтнүүд эдгээр явдлыг вакцинаас үүдсэн гэж үзэхгүй байгаагаа тухайн үед мэдэгдэж байсан. Учир нь Д.Хонгорзул охины гуян дээр үүссэн хавдрыг аймгийн мэс заслын төвийн эмч битүү хавдар учраас түр харзнаж байгаад эмчилгээ хий гэсэн байдаг. Охины ээж өвчиндөө зовиурлан уйлахыг хараад тайван сууж чадаагүй тул хувийн эмнэлэгт ханджээ. Ингээд охины гуян дээрх хавдрыг зүсэх үед хүндрэл гарсан байна.
Баримт гурав: Хэдхэн хоногийн өмнө Сахуу, татрангийн вакцин хийлгэсэн долоон настай охин хуруу гараа тайруулж, эрэмдэг болоход хүрсэн харамсалтай хэрэг гарчээ. Хэргийг тодруулбал, өнгөрсөн сард Баянхонгор аймгийн хоёрдугаар сургуулийн сурагч Н.Энхбилэг охин орон даяар явагдсан вакцинжуулалтын аянд хамрагдсан аж. Тухайн өдөр аравдугаар сарын найман буюу мягмар гараг байсан байна. Уг вакцины хийлгэсний маргаашнаас нь эхэлж охины бие эвгүйрхэж эхэлжээ. Анхандаа охины эцэг, эх нь "вакцин хийлгэснээс болж байгаа байх" гэж бодоод нэг их тоогоогүй аж. Гэтэл хоёр хоногийн дараа өнөөх вакцин хийлгэсэн гар нь хавдаж, хөхөрч эхэлжээ. Түүгээр ч зогсохгүй хэл нь харлаж хавдаад амандаа багтахааргүй болж, юм ярих нь битгий хэл хоол ундаа ч идэж чадахгүй болтлоо бие нь эрс муудсэн эхэлсэн байна. Охины эцэг, эх санд мэнд аймгийнхаа нэгдсэн эмнэлэгт хандахад вакцины хүчтэй урвалаас үүдсэн хордлогоос болж охины эд эс үхжиж эхэлсэн болохыг хэлсэн аж. Учир нь хэдхэн хоногийн дотор Н.Энхбилэг охины зүүн гарын булчин төдийгүй гарынх нь хуруунууд үхжиж харласан төдийгүй үс нь зулайнаасаа халзарч эхэлсэн байна. Эв эрүүл хичээлдээ явсан охиноо сахуу татрангийн вакцин хийлгэснээс болж ийм болсоныг мэдсэн эцэг, эх сургуулийнх нь эмчтэй очиж уулзжээ. Харамсалтай нь тухайн үед охинд вакцин хийсэн сургуулийнх нь эмч Дуламсүрэн, Цэрэнханд нар зүй бусаар харьцаж хэргээс өөрсдийгөө мултлахыг оролдсон гэх мэдээлэл гараад байгаа билээ.
Баримт дөрөв: Нийслэлийн нэгдүгээр амаржих газар 49 см, 3400 грамм жинтэй эрүүл саруул охин төрж аав ээийгээ баярлуулсан юм. Гэтэл сар болгон хийдэг төлөвлөгөөт “Тавт вакцин” гэх нэртэй сахуу, татран, хөхүүл ханиад, гепатит өвчнөөс сэргийлэх вакциндаа хамрагдан бие нь мууджээ. Бяцхан охин энэ оны өнгөрөгч есдүгээр сарын 9-ний өдөр хүртэл охин минь эрүүл, энх байсан. 4 сарынхаа вакциныг хийлгэсэн А.Зүмбэр охин дараа өдрөөс нь таталт өгч эхэлсэн бөгөөд өнөөдөр "West syndrome" буюу “Тархины архаг хүчил төрөгчийн дутмагшил” гэсэн онош сонсоод хоёр сарын хугацааг үджээ.
Энэ өвчин нь вакцины сөрөг нөлөө нярай хүүхдийн тархийг гэмтээснээс үүсдэг нярайд тохиолддог хамгийн хүнд хэлбэрийн тархины өвчин. Эмчлэгддэггүй өвчин гэж байдаггүй ч харамсалтай нь манай улсад эмчлэх боломжгүй. Өчнөөн олон хүн Монголд эмчлэхгүй гэдгээ гэр бүлийнхэнд нь хэлжээ.
Дээрх мэдээг сонссон түүний эцэг эх охиныхоо шинжилгээг Япон улс руу явуулахад тэд эмчилнэ гэж мэдэгдсэн ч эмчилгээний зардал 90 сая орчим төгрөг гэснийг сонсоод бууж өгөхийг хүссэнгүй. Дараагийн эмнэлэгтээ хандахад БНСУ-ын “Когеа” дээд сургуулийн дэргэдэх эмнэлэг 60 сая төгрөгөөр охиныг чинь эмчилж чадна гэж хэлсэн нь 90 саяын дэргэд бага дүн ч, май гээд гаргаад өгчих мөнгөтэй хүн хэд байх билээ. Ийн бяцхан үрдээ амьдрал бэлэглэхээр тэд монголчуудаасаа хандив өгөхийг хүсэж байгаа юм.
Эдгээр хүүхдүүдийг хараад байхад ихэнх нь “Тавт вакцин” гэх нэртэй сахуу, татран, хөхүүл ханиад, гепатит өвчнөөс сэргийлэх вакциндаа хамрагдсан хүүхдүүд байгаа юм. Ер нь товлолын вакцинууд нь нэг талдаа хүүхдийн биед ашигтай ч нөгөө талаараа маш их хор хөнөөлийг авч ирдэг болохыг эдгээр хүүхдүүдээс харагдаж байна. Гэтэл яагаад гадны харь орноос авчирсан вакцин гэгчийг үр хүүхдэд минь заавал тарих шаардлагатай гэж.
Энэхүү тарилгаас болж эрүүл мэндээрээ хохирч цаашлаад хөдөлмөрийн чадвараа алдаж буй ирээдүй хойч үеэ бид яах вэ. Эрүүл мэндийн яамныхаан...
Эрүүл саруул арван сар тээсэн үрээ өөрийн биш хүүхдийн эрүүл мэндэд хэрэгтэй хэмээн албадан хийлгэдэг тарилгаас болж өвчинд шаналган байхыг нь харах эхийн сэтгэл ямар байгааг үгээр хэлэхэд ч бэрх.
Дээрх мэдээллүүдийг Эрүүл мэндийн яамны удирдлагууд болоод вакцинжуулах аяны албаны хүмүүс сонссон баймаарсан. Тэгээд яагаад ямар нэгэн мэдэгдэл хийхгүй олон хүүхдийг хохироож эцэг эхийг нулимстай нь хатааж байгаагаа юм нь чинээ бодохгүй байна уу гэлтэй. Тэд мэдэгдэл хийлээ гээд ч үрс минь эрүүл саруул болохгүй л дээ. Гэхдээ үнэхээр хийлгэ гэж шаардах тарилга чинь шаардлага хангахгүй байна гэдгээ ойлгох цаг нь ирсэнийг санаалж байна.
Манай улсад вакцины талаарх сөрөг мэдээллийг албаны хүмүүс тэр бүр мэдээллэдэггүй бараг нууцалдаг гэхэд буруутахгүй биз. Хэрэг ийм байхад заавал нийтээр нь хавтгайруулан уг товлолын тарилгыг хийх шаардлагагүй гэж үзэж байна.
Ер нь үнэхээр л эрүүл мэндэд шаардлагатай бол эцэг эхэд нь хүүхдэдээ вакцин хийлгэх үгүйг сонгох эрхийг нь өгье.
Х.Даваа
Зочин · 2017/03/23
вакцин ямар аймшигтай хор нөлөөтэй болох талаар америкийн эрдэмтэдийн хийсэн баримтат кино гарч байсан. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын л мөнгө олох гэсэн арга юм билээ ш дээ.
нараа · 2016/04/02
манай ач хүү тэр тавт вакциныг хийлгээд татдаг болчихлоо, гадаадад хийлгэх үгүйг эцэг эх нь шийддэг гэж дуулсан.
ghost · 2014/01/08
etseg exed ni songolt ugch 5t vacine ne xiilgexee bolio oo ***in ee. tgeel olon myangan xuuxduud saxuu tatran xoxool xaniadaar chad xiix bxda ard tumeeen. ter tsagt ni nuguu muu nert emch nar luu gaa ta nar bid nart vacine xiilgexiig ni songuulaxgui yaasiin geel buun ym bolno do. ter xamgaalax geed bga uwchnuud ymar xund xurdan uxeld xurgedegiig ni xaraagui sonsoogui olon engiin xumuus l xoxirox bx shu.
Зочин · 2013/11/19
baga ******
Зочин · 2013/11/16
Yamar negen baidlaar vaktsinii hundrel niit tariulsan huuhduudin mash baga huvid tohiolddog. Ugaasaa statistik too barimt n tim huvid tohiolddog gj gardag. Huuhdiin darhlaa sul bh ued tuhain ovchnii vaktsin noloolj ovchluuleh magadlaltai. Er n vaktsinguiger yaj hamga****aa medej bga bol bolno shd. Gehdee terig medej bga eejud tsoohon bolohoor vaktsinda l naidah bh doo.
Зочин · 2013/11/16
waktsin hiilgeh vgvig n etseg eh n oorsdoo shiiddeg bolio ene asuudliig demjij bn bi law odoo hvvheddee waktsin hiilgehgvi
Зочин · 2013/11/15
Baktsin ni nootoi yum bishvv tavt vaktsin ni aimaar bn eejvvd l zovdog
Зочин · 2013/11/15
эмч нар бүгд гэдэг үг арай биш ээ. олон дотор сайн эмч бий шүү
Зочин · 2013/11/15
zunduu olon tohioldol garaad bhad eruul mendiin yam yagaad chimeegvi bna ve
Зочин · 2013/11/15
Ямар ч вакцин сөрөг үр дагавартай. Угаасаа вакцин чинь тухайн хүний биед байхгүй өвчний эсрэг биетийг үүсгэх зорилгоор өөр организм зохих тунгаар хийж байгаа л хэлбэр ш дээ. Тэр нь хүүхдийн өөрийнх нь онцлогоос хамаараад л илэрч байгаа хэлбэр нь өөр өөр ш дээ. Зарим хүүхэд бага зэрэг халуураад л нөгөө биетдээ да******г бол зарим нь ийм тааруухан хүндрэлд өртөж байгаа юм. Яамаар ч юм бэ дээ. Аль ч орны хүүхдэд иймэрхүү тохиолдолд гардаг. Харин тэднийг яаж шийдвэрлэх, эмчилж хэвийн байдалд оруулж байгаа нь төрийн асуудал даа.
antisin · 2013/11/15
би охиндоо вакцин хийлгээгүй явж л байна зүгээр л байна. эмч нар хийлгэ гэж уурлаж загнаж бараг зодохнээ цалин ха******г ч гэх шиг. манай найзын хүүхэд вакцин хийлгээд одоо цусны өвчтэй болчихсон одоо 3 ойтой. өөрсдөө сонгох эрх өгөхгүй бол зүгээр л өрхийн эмч дээрээ очихоо болиод л болоо хэхэ
Зочин · 2013/11/15
demjij bna etseg ex ni xuuxdedee vaktsin xiilgex uu ugui yu gedgiig shiidex xeregtei avtomat r xucheer barij avaachaad vaktsindaxaa zogsooyo
Зочин · 2013/11/15
Эмч нар бүгд ямарч хариуцлаггүй том том юм ярьсан гарууд байдаг шдээ.бас юуч мэдэхгүй зөвхөн онол ярьсан амьтад.
Зочин · 2013/11/15
Unuudur xuuxeddee waktsiniin xiilgexuu yax we bur ergelzchlee
Зочин · 2013/11/15
2 taltai l daa. esvel mongolchuud chanargui muu vaccine oruulj irdeg bh tgdl bie muutai huuhduud n ovdchihdog bh. manai hamaatnii iher huuhduuded dongoj torohodn taridag vaccine-g n tariaguigees bolson ch yumuu odoo suriyetei bainga l emnelegt hevtdiishtee
Зочин · 2013/11/15
Ene vaktsin bas l mongo ugaax y bolj
Зочин · 2013/11/15
emch nar hezee ch waktsinaas bolj uwduj bgaa gej helehgui shu de. arisaa hamga****. etsest n uwduj bgaa huuhduud l hetsuu yum.
Зочин · 2013/11/15
Esvel vaccine nootoi baina uu.
Зочин · 2013/11/15
Gol n dan gants waktsinaas bolj bn u? eswel ug hvvhed n yamar negen suuri owchtoi baisnii ulmaas ter n dawhar sederj waktsin hiihed ilvv noloolson ter talaar n ilvv delgerengui medeelel ogwol daraa daraagiin nyalh hvvhedtei etseg ehchvvded ilvv tus boloh bha. Ene talaar ilvv delgerengui surwaljlaga yumuu newtruuleg gargaasai gj hvsej bna.