Эрдэмтэд ажлын байргүй болж гудамжинд ажлаа хийж байна
2017/02/23
ШУА-ийн Палеонтологи, геологийн хүрээлэнгийн байрыг БЗД-ийн Прокурорын газарт балансаас баланст шилжүүлэх тухай Шийдлийн Засгийн газрын 270-р тогтоолыг цуцалж өгөх асуудлаар "Шинжлэх ухаанаа аваръя" түр хороо, Шинжлэх ухааны байгууллагуудын Үйлдвэрчний эвлэлийн нэгдсэн хорооноос 2017 оны 2-р сарын 16-ны өдөр хэвлэлийн бага хурал хийж, хариуг 2-р сарын 21-ний өдрийн дотор бичгээр авахаар Ерөнхий сайдад шаардлага хүргүүлсэн билээ.
Гэвч шаардлагын хариу ирээгүй тул 2017 оны 2-р сарын 23-ны өдрийн 11.00 цагаас "Ажлын байрыг минь буцааж өгөөч?" нэртэй гадаа ажиллах эсэргүүцлийн хөдөлгөөнийг хугацаагүй зохион байгуулахаар шийдвэрлэв. Улмаар асуудлыг шийдэж өгөхгүй бол 2017 оны 3 дугаар сарын эхээр шинжлэх ухааны салбарынхныг хамарсан Засгийн газрын чихний бөглөөг гаргах "Үлэг гүрвэлийн цурхираан" нэртэй жагсаалыг зохион байгуулж байна. Жагсаалын үед Палеонтологи, геологийн хүрээлэнгийн эрдэмтдийн олон арван жилийн турш судлан цуглуулсан дэлхий ховор сонин үлэг гүрвэлүүд жагсаж "орох орон"-гүй болсондоо гашуудаж, Засгийн газраас орон байраа буцааж өгөхийг цурхиран гуйж байна.
-
1
-
2
-
3
-
4
-
5
-
6
-
7
хүннү · 2017/02/24
Харин энэ чинь зүгээр юм биш үү. Энэ олон хүрээлэнгүүд юу хийгээд байгаа нь мэдэгдэхгүй улсын мөнгийг судалгаа нэрээр цацаад байдаг гэсэн. Одоо түүнийгээ гудамжинд ил тод тайлагнах болжээ. Ер нь манайд ийм олон хүрээлэн байх хэрэг байна уу. Зарим нь хийх ажлаа хийхгүй аж ахуйн үйл ажилгаа явуулаг болсон байна /газарзүйн/ ийм хүрээлэнгүүдийг татан буулгаад, тэр хүсээд байгаа аж ахуйн үйл ажилгааг нь хийлгэх хэрэгтэй.
Зочин · 2017/02/23
palentalogy hend heregtei um. HYAMRAL OILGO!!!!