Санжаасүрэнгийн Оюун намаа ч, улс төрийг ч орхижээ
2017/02/23
Ардчиллын анхдагч, МоАХ-ы анхны Ерөнхий Зохицуулагч, УИХ-ын гишүүн, Дэд Бүтцийн Сайдын үүрэг гүйцэтгэгч Санжаасүрэнгийн Зориг агсан 1998 оны 10 сарын 2-нд бусдын гарт амь насаа алдсан билээ.
Түүний дараа талийгаачийн сонгогдож байсан Дорнод аймагт болсон УИХ-ын нөхөн сонгуульд төрсөн дүү Санжаасүрэнгийн Оюун нь МҮАН, МСДН-ын "Ардчилсан Холбоо" эвслээс нэр дэвшин сонгогдсоноор улс төрийн амьдралд оролцох болсон юм. Улс төрд орохынхоо өмнө С.Оюун Англид "Рио Тинто" компанид ажиллаж байсан байдаг.
С.Оюун УИХ-д сонгогдмогцоо ахынхаа намаас гарч, Иргэний Зориг Намыг Х.Хулан, Т.Эрдэнэбилэг, З.Нармандах, ДарьСүхбаатар нарын хамт үүсгэн байгуулсан бөгөөд тус нам 2000-2016 он хүртэл тасралтгүй парламентад суудалтай байсан билээ. С.Оюун ч УИХ-ын гишүүнээр тасралтгүй 18 жил ажиллахын сацуу С.Баярын удирдсан Засгийн Газарт Гадаад Харилцааны Сайд, Н.Алтанхуягийн удирдсан Засгийн Газарт Байгаль Орчин, Ногоон Хөгжил, Аялал Жуулчлалын Сайдаар тус ажилласан.
Энэ хугацаанд тус нам Монголын Ногоон Нам, Ардчилсан Нам, Эх Орон Намтай сонгуулийн эвсэл байгуулж, Бүгд Найрамдах Нам, Монголын Ногоон Намтай нэгдэж, бас салж байв. Үр дүнд нь БНН-ын улсын бүртгэлийн дугаар, Монголын Ногоон Намын нэрийг авсан юм. Мөн тус намд М.Зоригт, Д.Энхбат,Х.Бат-Ялалт,О.Магнай гээд олон ч улс төрч орж, басхүү гарч байлаа. Хачирхалтай нь УИХ-д тасралтгүй 16 жил суудалтай байсан Иргэний Зориг-Ногоон Намаа Ардчилсан Намд нэгтгэх шийдвэрийг дарга С.Оюун нь 2016 оны хавар гаргасан ч гишүүд нь хүлээн зөвшөөрөөгүй юм.
Үүнээс үүдэн С.Дэмбэрэл, Р.Булгамаа, Ч.Базар тэргүүтэй гишүүд нь АН-д элссэн бол Ц.Ганхуяг даргатай хэсэг гишүүд нь бууриа сахин УИХ-ын 2016 оны сонгуульд оролцож байв. Харин намын дарга С.Оюуны хувьд АН-д ч элсэлгүй, намаасаа ч УИХ-д нэр дэвшилгүй үлдсэн. Тэгвэл тэрээр өдгөө улс төрийг орхихоор шийдсэн бололтой, АН-д огт элсээгүй бөгөөд тэр бүү хэл өөрийнхөө удирдаж байсан ИЗНН-аа ч орхин, судалгааны ажил хийж буй аж. Иргэний Зориг -Ногоон Намын буурийг сахин үлдсэн гишүүд нь С.Оюуны улс төрийн шийдэлд тун шүүмжлэлтэй хандаж буй бөгөөд өдгөө үндсэндээ тус намын үйл ажиллагаа зогссон байна.
Ч.Явуу
sonin.mn
новшийн авгай · 2017/02/25
ямарч чадваргүй,оюу толгойг дэмжигч,тэнд ажиллаж бсан.ан-ын нүүрээр олон жил гар өргөх үүрэг гүйцгэсэн
ашгүй дээ · 2017/02/24
НАМ нь улс төрийн 3 дагч болох боломжтой байлаа. Оюунаас болж сүйрсэн. Улс төрийн янханаас биеийн янхан цэвэр. Зайл зайл балай авгай
Eej · 2017/02/24
Mash ondor bolovsroltoi, soyoltoi, hyleetstei, mash ih tevcheer bolon setgelnay tenheetei, asuudliig shiidehdee zangaragtai mash ayataihan hyn.
Зочин · 2017/02/24
Өөрийгөө зөв таниж чадсан байна даа. Сайн хүний нэрийг хэд худалдана гэдэг билээ.
Зочин · 2017/02/24
энийг улс төрч гэдэггүймаа ахынхаа нэрээр гарч суудал бөгөлсөн эвгүй царайтай гар рио тинтог цээжээрээ хамгаалагч байлаа үгүй бол ахынхаа араас явж ахиад хэн нэгнийг хилс хэрэгт хийлгэх байлаа
мөнхөө · 2017/02/24
Бохир улс төрөөс холдож байгаа чиньсайн ч ахыг чинь алсан алуурчид сул чөлөөтэй явж шүү,үүнийг бүү мартаарай,сая болсон шүүх хурал гэмгүй ядарсан 2хүнийг золиос болгочихсон энэ талаар таны бодлыг сонсохыг хүссэн маш олон ард түмэн чинь байгаа.

Батаа, Оюун · 2017/02/24
Аргагүй ш дээ хөөрхий. Улс төрийн 2 нам дамнасан хувалзнууд дүү Зоригийн нь хэргийг зөв шийдчихгүй, шүүх хуралд нь ч оролцуулахгүй, эрх мэдэл өгөхгүй байхад арга нь барагдаа биз дээ.

иргэн · 2017/02/24
манай 1 хороололоос олон удаа дэвшсэндээ, юм хийчих болов уу гэж горьдоод сонгодог байсандаа, даанч юу уу ч хийсэнгүйдээ
Bolor · 2017/02/24
Ymarch heregui hun itgel evdle
Bolor · 2017/02/24
Ymarch heregui hun itgel evdle
zochin캐 · 2017/02/24
aniin kukeldei
Зочин · 2017/02/23
Ali deer bolih baisan yum oo, taliigch ahiinhaa nereer hed heden udaa UIH-d songogdood yu ch hiisengui shuu dee...
Зочин · 2017/02/23
Ter n deer dee.