Энгэр цоолохоос өөр гавьяагүй эмгэнэлт улс төр
2017/02/24
УИХ-ын гишүүд юу хийх ёстой вэ. УИХ хэмээх улс төрийн цөм болсон байгууллагын гишүүний хувьд хууль санаачлах, батлах, хэрэгжилтэд нь анхаарал тавих үүрэгтэй. Сонгогдсон ард иргэдийнхээ төлөөлөл болсны хувьд чуулган, байнгын хорооны хуралдаа идэвхтэй сууж, ажлын хэсэгт ажиллах ёстой.
Гэвч өнөөгийн УИХ-д ажлаа нэр төртэй хийж байгаа гишүүнийг хайхад ховор болжээ. Намрын чуулганы ирцийн мэдээнээс харахад бараг тэн хагас нь чуулгандаа 50 хувь, зарим нь бүр 16-хан хувийн ирцтэй суусан байх юм. Үүнээс харахад өнөөгийн парламентад чуулгандаа суудаггүй чулуу “хөөлгөгчид их” болжээ гэж дүгнэмээр.
Учир нь сонгуулийн үеэр долоох шахам байсан тэд сонгогдчихоод “тэнгэрийн амьтан” мэт ярвайж яваа бол зарим нь бүр одоо хүртэл сонгуулийн шокноосоо гараагүй явна. “Одоо л Төрийн том хүн болсон гэдгээ ухаарлаа” гэцгээж байх юм.
Учир нь сонгуулийн үеэр долоох шахам байсан тэд сонгогдчихоод “тэнгэрийн амьтан” мэт ярвайж яваа бол зарим нь одоо хүртэл сонгуулийн шокноосоо гараагүй явна. “Одоо л Төрийн том хүн болсон гэдгээ ухаарлаа” гэцгээж байх юм.
За дүүрч, өнгөрсөн борооны хойноос цув нөмрөв гэгчээр өнгөрсөн зүйлийг ярьж улиг болоод яахав гэхэд бас хэлэхгүй өнгөрч боломгүй нэг зүйл нүдний өмнүүр жирэлзээд байна.
Улс орны эдийн засаг хүнд үед дээр дооргүй хэмнэлт ярьж, үргүй зардал гаргахгүй байх талаар шуугиж байна. Иргэд ч эдийн засгаа аварч үлдэх ганц зам нь хэмнэлт юм бол бүсээ чангалахаас яахав хэмээн гүрийсээр. Гэвч улс төрчид өөрсдөө бүсээ тасартал тансаглаж, бүдүүн баараг шоу байгаа нь ариун явдал уу.
Намрын чуулган завсарлаж, УИХ-ын гишүүд сонгогсод тойрогтоо ажиллаж байна. Уг нь тэд энэ хугацаанд чуулганаар батлагдсан хуулиа сурталчилан таниулж, иргэдийнхээ санаа бодлыг сонсох учиртай. Ялангуяа олноороо нэгэнт шийдээд байгаа Олон улсын Валютын сангийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-өө танилцуулах нь тэдний үүрэг. Учир нь энэ хөтөлбөр хэрэгжсэнээр 2017, 2018 онд нэмэлт цалин харалтгүй, тэтгэврийн нас, нийгмийн даатгал, хүн амын орлогын албан татварыг нэмэгдүүлэхээр болчихсон. Үүнийгээ учирлах ёстой.
Тэгж гэмээнэ хүнд үеийн тайвнаар туулна. Учир нь Олон улсын Валютын сангийн энэ хөтөлбөрийг хэрэгжүүлж буй Украинд ард иргэдээ татвараар хэт дарангуйлж байгаа тул улс төрийн тогтворгүй байдал үүсч, ээлжит бус сонгууль явуулахыг сөрөг хүчний намууд шаардаж байгаа бөгөөд магадлал ч маш өндөр байгаа юм. Хэн ч асар их хэмжээний зардал болгож, төвхнүүлээд байгаа Засагаа унагаахыг хүсэхгүй. Үүний цаана томоохон хөрөнгө оруулагчдын итгэл, хүлээлт яригдана.
Гэвч шагнал өгөхөөс өөр ажилгүй шалдар булдар яригсад төрийн мөнгөөр туйлж явааг юу гэж ойлгох вэ? Улстөрчид хэмнэлтийг өөрсдөөсөө эхлүүлж, улс орноо аврах талаар ярих нь зүйн хэрэг бус уу.
“Засаг” 21 аймгийн зуу гаруй малчдад шагнал хүртээжээ. Мэдээж, улс орны цөм болсон малчидаа сайшаах нь зөв. Гэвч нэг малчинд шагнал өгөх гэж нижгээд жийп явж байгаа нь эдийн засаг хүндэрсэн үед арай л хэтийдсэн арга хэмжээ биш гэж үү. Жийп болгоны “хоолыг”, жийж байгаа хүмүүсийн зардал, цалинг төрөөс гаргаж байгаа. Зарим нь бүр жийпээ голж “жижиг” гэх онгоцоор тухлаж байна. Бас болоогүй нэг сайдыг дагаж нэлээдгүй хурган дарга нар давхилддаг гээд бодохоор төсөв түлэгдэж цоорч байгаа нь арга байж уу.
О · 2017/02/25
Нэртэйгээр нь 3 сая хүндээ бүгдээрэнд нь одон тэмдэг өгчих.
Арай ч дээ · 2017/02/25
Төр барих сайн эдийн засагч сүүлийн 27 жилд монголд заяасангүй. Эсвэл 350 сая доллар зээлээд ардууддаа тараана, эсвэл олон улсын хууль зөрчин гадны компаний лицензийг хүчин болгуулж 146 тэрбумаар төр торгуулж төлбөр төлүүлнэ. Эсвэл нийгмийн халамжийг хавтгааруулан олгож төсөвөө үрнэ, .....
Chaawaaa · 2017/02/24
Yaaaaag zuuuw iiim l uls turduuuuu chaawaaas huuhduudee huurj bgaa shig
mgl · 2017/02/24
21 оноосхойш 70,80 жил хамжлагыг халж,хөрөнгөтний нийгмийг алгасаж нийгэм журамт нийгмийг байгуулж буруу замаар будаа тээсний гай гарч байна.ЧУХамдаа буруу замаар будаа тээвэл буцахдаа шороо тээнэ гэдгийн үлгэр энэ болой. Үнэндээ хүн нийгмийн эсрэг хувьсгал хийсний үр дагавар гарч байгаа нь энэ.