“Алтайн магтаал”-ыг бүтэн хайлах онцгой зан үйл болно
2017/02/24
Богд хааны ордон музейгаас санаачлан битүүний өдрийн 11:30-13:40 цагаас “Хаан туульс”-ийн өргөөнд “Алтайн магтаал”-ыг бүрэн эхээр нь хайлах ёслол, зан үйлийг хийхээр болжээ.
Уг магтаалыг Монгол Улсын батламжит, Алтайн урианхайн туульч, сэтгүүлч Лхамжавын Баатархүү хайлах юм байна.
“Алтайн магтаал”-ыг цээжилдэггүй бөгөөд жинхэнэ хөлгөн туульчид хагас унтаа хэлбэрт шилжиж төсөөллөөс шууд цэцлэх буюу товшуур хөгжимтэй, ая дангаар магтан шүлэглэдэг байна. Өнөөдөр уг магтаалыг тайзны хэлбэрт шилжүүлж цөөн хэдэн мөр шүлгээр 5-6 минут л дуулах төдий байгаа. Харин уламжлал нь ийн цээжилж хэдхэн мөр дуулах биш туульч бүр өөр өөр үг, төсөөллөөр цэцэлж 30-аас дээш минут хайлдаг аж.
Энэхүү үйл нь байгаль дэлхийн эздийг уран үг, ая дангаар аргадан баярлуулж жилийн сайн өнгийг урин дуудах учиртай юм байна.
Уг арга хэмжээний үеэр тусгай онцгой дэг, уламжлалт зан үйл, ах туульчдад хүндэтгэл үзүүлэх, тууль уламжлах ёс хийх, цуур, хэл хуур эгшиглүүлэх аж.
unshigch · 2017/02/24
mundag bna daa. zaluu humuus ingej ov soyoloo ard tumen bidendee hurgeh yostoi. baharhaj bna. bogdiin muzein orgoond bno bizdee
zochin · 2017/02/24
haan tyylisiin orgoo haana bdag yum bol