Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаяр, УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатар нарыг цагдан хориод буй билээ. Тэднийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ерөнхий газрын харьяа цагдан хорих 461-р ангид саатуулаад байгаа.

Хуулийн дагуу сэжигтнээр тооцон цагдан хорьсон тохиолдолд 14 хоног баривчлах заалттай байдаг.  Тэгвэл энэ заалтын дагуу бол тэднийг  гуравдугаар сарын 6-ны өдөр суллах уу, эсвэл хорих хугацааг сунгах уу гэдэг асуулт гарч ирж байгаа юм. Түүнчлэн хэрэг шалгах явцад яллагдагчаар татвал хорих хугацааг сунгаж хоёр сар хорих хуулийн үндэслэлтэй юм байна.

 “Фортуна” Н.Батбаярын тухайд  өмнө нь хоригдож шалгагдаж байсан ч, зүрхний өвчтэй гэсэн үндэслэлээр батлан даалтад гарч, гадуур шалгагдаж байсан юм. Сануулахад, Б.Гарамгайбаатарын үүсгэн байгуулсан “Монроуд” компанитай холбоотойгоор эхэлж хуулийн байгууллагад шалгагдаж эхэлсэн Н.Мөнхбат нарын асуудалд  Н.Батбаяр, Н.Алтанхуяг гээд нэр бүхий олон хүн холбогдож ирсэн. Тэгвэл Н.Алтанхуягийн тухайд Хөгжлийн банкны асуудал дээр гэрчийн хувьд дуудагдсан гэх мэдээлэл бий.

 

Үргэлжлэлийг эндээс