Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн төрсөн эгчийнх нь охин Н.Наранцэцэгийг шүүгчийн захирамжаар цагдан хорьж шалгаж буй.

Түүнийг Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байгаа хэрэгт Боловсрол Соёл шинжлэх ухааны яам, зарим дүүргийн Тамгын газраас зарлан явуулсан нийт 4.2 тэрбум төгрөгийн санхүүжилт бүхий тендерийн хэрэгт холбогдуулан шалгаж байгаа юм.  Уг ажилтай холбоотойгоор Н.Наранцэцэг, Ц.Насанбат  зэрэг хүмүүсийг сэжигтнээр тооцож, цагдан хорих арга хэмжээ авчээ. Ц.Насанбатын нөхөр нь Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн төрсөн эгчийн хүү, харин Н.Наранцэцэг нь түүний төрсөн дүү юм билээ.

Дээрх иргэдийг Эрүүгийн хуулийн 263.2, 150.3 буюу "Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, бусдын эд хөрөнгийг завшиж үрэгдүүлэх” гэмт хэрэгт хамтран оролцсон байж болзошгүй гэжээ.

Норовын Наранцэцэг нь 2016 оны 11 сарын 16-ны өдөр сэжигтнээр тооцогдсон. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263-ын 2 буюу Төрийн албан тушаалтан албаны эрх мэдлээ хэтрүүлэх, урвуулах, хэргийг давтан үйлдсэн гэсэн үндэслэлээр. Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150-ын 3 буюу бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших, үрэгдүүлэх гэсэн зүйл ангиудаар сэжигтнээр тооцоод, 14 хоногийн хугацаатай Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан. Тэрээр “Хаан жимс” компанийн захирал ажээ. Одоогоор Н.Наранцэцэг хорих 461 дүгээр ангид ял эдэлж буй.

 

Г.Наран 

zaluu.mn