Дэлхий нийтээр ХДХВ/ДОХ-ын асуудалд анхаарал хандуулах өдрийг угтан хүн амд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг ойртуулах, ХДХВ-ийн халдвар илрүүлэх “Сайн Дурын Зөвлөгөө, Шинжилгээ”-г сурталчлах зорилгоор дүүргүүдийн алслагдсан хороонд амьдарч буй иргэдэд явуулын “Сайн Дурын Зөвлөгөө, Шинжилгээ”-ний үйлчилгээг доорх хуваарийн дагуу зохион байгуулж байна.

Сайн дураараа ирсэн хүн бүрт үнэ төлбөргүй, бичиг баримт шаардахгүй үйлчилгээ үзүүлэх юм. Судасны цус авч, газар дээр нь түргэвчилсэн аргаар шинжлэн хариуг гаргаж, зөвлөгөө өгөх аж. Нийслэлийн зургаан дүүрэгт дараах хуваарийн дагуу эмч нар үнэгүй шинжилгээ хийж, зөвлөгөө өгнө.

1.    Хан-Уул    Ундармаа    89588180    Биокомбинат,  12-р хороо, “Био-Асралт” өрхийн эрүүл мэндийн төв    2013.11.18-нд  10.00-16.00 цагт

Нисэх,  10-р хороо, “Амин тус” өрхийн эрүүл мэндийн төв    2013.11.19-нд  10.00-16.00 цагт

2.    Баянгол    Уугантуяа    99316516    22-р хороо, “Ариунчанар” өрхийн эрүүл мэндийн төв    2013.11.26-нд  10.00-16.00 цагт
23-р хороо, “3 санчир“ өрхийн эрүүл мэндийн төв    2013.11.27-нд   10.00-16.00 цагт

3.    Сүхбаатар    Минжин    99140753    13-р хороо, “Санколл” өрхийн эрүүл мэндийн төв    2013.11.21-нд  10.00-16.00 цагт

4.    Баянзүрх    Түмэндэлгэр    99054585    20-р хороо, Гачуурт тосгон, “Нова” өрхийн эрүүл мэндийн төв  2013.11.20-12.01 хүртэл өдөр бүр
10.00-16.00 цагт
11-р хороо, Хонхорын эрүүл мэндийн төв 2013.11.21-12.01 хүртэл өдөр бүр  10.00-16.00 цагт

5.    Сонгино-Хайрхан    Баярмаа    99286644    Орбит, 22-р хороо, “Одонт Манал” өрхийн эрүүл мэндийн төв    2013.11.18-12.01 хүртэл өдөр бүр
10.00-16.00 цагт
23-р хороо, “3 жаргал хайрхан” өрхийн эрүүл мэндийн төв    2013.11.18-12.01 хүртэл өдөр бүр  10.00-16.00 цагт

6.    Чингэлтэй    Тунгалаг    99130422    Салхит, 10-р хороо, “Ундрах ирээдүй” өрхийн эрүүл мэндийн төв    2013.11.18-11.22 хүртэл өдөр бүр 10.00-16.00 цагт

Дэлгэрэнгүй мэдээллийг  лавлах утас 450867

Х.Даваа