Жүжигчин, дуучин гэх тодотголоосоо илүүтэй янз бүрийн эрчүүдтэй хүссэн хүсээгүй нэр холбогдож, олны танил болсон бүсгүй бол Г.Золзаяа. Элдэв шоу цэнгээн хаана л болж байна, Золоо тэнд явж байдаг нь нууц биш байсан. Жүжигчин Б.Тамираас салахдаа Цэгц-Үжин охиноо өөр дээрээ авсан.  Удалгүй топ модель Д.Пүрэвсүрэнгийн экс нөхөр Цэгцээтэй хайрын романс хөврүүлж байгаад бас л хоёр тийш болсон.

Хамгийн сүүлд гэхэд л дуучин Амархүүтэй хайр сэтгэлийн холбоотой хэмээн манайхан нэг хэсэг шуугисан. Жүжигчин бүсгүй ч тэр Амархүү ч тэр үүнд хариулт өгснөөр энэ асуудал нам жим болсон. Б.Амархүүгийн хувьд ч загвар өмсөгч О.Ариунзулаасаа салаагүй гэдгээ албан ёсоор мэдэгдсэн.
Золоо энэ удаа хэн нэгэнтэй нэр холбогдож бус шал өөрөөр нийгэмд байр сууриа илэрхийлж, өөр гэдгээ харуулахыг хүсчээ. Учир нь Золоо сайн үйлсийн аянд нэгдэж, бяцхан хүүхдүүдэд туслахаар шийдсэн ажээ. Тэрбээр сүнсний баяраар охид бүсгүйчүүдэд  будалт хийж өгөн, олсон мөнгөөрөө бяцхан хүүхдүүдэд тусалсан байна. - See more at: http://www.info.mn/wap/news/39766.htm;jsessionid=9426372BDAFB02E5FD329716AA7306CD#sthash.yOFtqg6n.dpuf

“Шүрэн бугуйвч” киноны Намуунаагийн дүрээр кино сонирхогчдын танил болсон жүжигчин Г.Золзаяаг танихгүй ховор биз ээ. Дараа нь “Хувь тавилангийн ээдрээ” олон ангид цуврал кинонд тоглоно үзэгчдээс өндөр авсан өсч яваа залуу жүжигчин бүсгүй.  Тэрбээр саяхан сайн үйлсийн аянд нэгдэж, бяцхан хүүхдүүдэд тусламжын гараа сунгах болсон юм.

Өнгөрсөн сарын 31-ний өдөр тохиосон сүнсний баяраар охид бүсгүйчүүдэд  будалт хийж өгөн, олсон мөнгөөрөө бяцхан хүүхдүүдэд тусалсан билээ.

Тэгвэл маргааш хүүхдийн төв сувилалын хүүхдүүдэд туслахаар өөрийн цахим хуудаснаа найзуудадаа уриалж "Сайн байцгаана уу найзуудаа маргааш өглөө 10.00 цагаас модны хоёрын калифорниа фитнэссийн гадаа цуглараад Хvvхдийн төв сувилал руу явахаар болсон шvv. Сайн vйлсийн аянд нэгдээрэй" хэмээн уриалга гаргасан байна.

Түүнээс фэйсбүүкийн нэгэн найз нь энэхүү арга хэмжээг хаанаас зохион байгуулж байгаа талаар асуухад "Хаа нэгэн газар зохион байгуулаагүй би санаачлаад энэ тэндээс хүмүүс цугларч хүүхдүүдэд туслаж байгаа" гэж хариулсан юм.

Д.Ана