Үс засуулбал: Бие эрхтний хүч сайжирна
2017/03/02
2017.03.02 / БИЛГИЙН ТООЛЛЫН 4
ХАВРЫН ТЭРГҮҮН ХАР БАР САРЫН ДӨРВӨН НОГООН МЭНГЭТЭЙ ШАР ХУЛГАНА ӨДӨР
Үс засуулбал: Бие эрхтний хүч сайжирна.
Наран ургах, шингэх: 07.32-18.37
Барилдлага: Хотол чуулган
Шүтэн барилдлага: Төрөн түгэхүй
Суудал: Гал
Аргын тооллын 3 сарын 2, Бархасвадь гараг. Билгийн тооллын 4, Шийдэм одтой, шар хулгана өдөр. Өдрийн наран 7 цаг 32 минутад мандан, 18 цаг 37 минутад жаргана. Тухайн өдөр бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.
Эл өдөр найз нөхдийг түшиж элдэв үйлийг түргэн бүтээх, бүтээл туурвил эхлэх, бизнэс эхлэх, цар ихтэй үйлийг эхлэх, бясалгал хийх, доодсыг асран өглөг, хандив өргөх, лусыг тахих, хүүхэд үрчлэн авах, урлан бүтээхэд сайн. Улааны үйл, төлөг тавих, морь уралдах, сэтгэлд сэвтэй газар очиход муу.
Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой.
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал бие эрхтний, хүч сайжирна.