Ким Жөн Намыг хөнөөсөн гэх 2 эмэгтэйг шүүх хурал боллоо
2017/03/02
БНАСАУ-ын удирдагч Ким Чен Уны эцэг нэгт ах Ким Жөн Намыг хөнөөсөн хэрэгт сэжиглэгдсэн хоёр эмэгтэйг шүүх хурал өнөөдөр Малайзын шүүхэд боллоо.
Шүүх хурал цагдаагийн өндөр хамгаалалтан дор болж сэжигтэн эмэгтэйчүүдэд сум нэвтэрдэггүй хантааз өмсгөсөн байна.
Индонезийн иргэн, 25 настай Сити Айшах, Вьетнамын иргэн, 28 настай Дун Ти Хунг нарыг химийн хорт бодисоор Ким Жөн Намыг хөнөөсөн хэрэгт буруутай хэмээн Малайзын шүүх яллагчаар татсан юм. Шүүх хурлын үеэр Дун Ти Хун өөрийгөө буруугүй хэмээн мэдэгджээ.
Малайзын хуулийн дагуу тэд хүн амины хэрэгт цаазаар авах ял сонсох нь тодорхой байна. Ял оноох шүүх хурал дөрөвдүгээр сард дахин болно
zochin · 2017/03/02
Malaiziin tsagdaa sain yma.hurdan todorhoi
Зочин · 2017/03/02
90$ монгол мөнгөөр 200гаруйхан мянган төгрөгөөр амьдралаа сольждээ!
Иргэн · 2017/03/02
Богино хугацаанд мөнгө олох гэсэн муу санаа нь өөрсөнд нь гай боллоо!
Иргэн · 2017/03/02
Богино хугацаанд мөнгө олох гэсэн муу санаа нь өөрсөнд нь гай боллоо!