Нийслэлийн АН-ын дарга, Монгол Улсын баатар Э.Бат-Үүл Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх хүсэлтэй байгаагаа өнөөдөр дуулгажээ.
 
Тодруулбал Ардчилсан нам дотроо Ерөнхийлөгчийн сонгуулийн сунгаанд оролцоно гэдгээ  өнөөдөр болсон намынхаа сар шинийн золголтын үеэр мэдэгдсэн байна. Тэрээр өнгөрсөн намар С.Зоригийг хөнөөсөн хэрэгт яллагдагчаар татагдаад байх үедээ мөн Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд нэр дэвших төлөвлөгөөтэй байгаагаа илэрхийлж байсан билээ.
 
Э.Мягмардорж