Хэвлэл мэдээллийн хэрэгслээр Монголд уран олборлож, цөмийн хаягдал булшлах ярих өрнөж эхлэхэд л Ерөнхийлөгч хүлээж авахгүй гэж мэдэгдэл гарган шуугиан тариад байсныг намжаасан. Гэвч тэр сонирхолоосоо ухраагүй байгаа бололтой. Зөвхөн ард түмнийг анхаарлыг өөр тийш нь хандуулах зорилго агуулгаад байх шиг. Учир нь сүүлийн үед цагаан толгойн Щ, Ь,Ъ, Й зэрэг үсгийг хасах тухай яриа гаргаж олны анхаарлыг сарниулж, нөгөө уран олборлох асуудлаа нэг мөр шийдэх гэж буй гэх харааг төрүүлэхүйц үйл явдал өрнөөд эхэллээ.

Өчигдөр Улаанбаатар хотноо аравдугаар сарын 26-ны өдөр Мон-Атом ХХК, Арева, Мицубиши корпорацийн хооронд дахь стратегийн түншлэлийн гэрээнд гарын үсэг зурах ёслол дээр Арева гурппийн ерөнхийлөгч ноён Люк Урселийн хэлсэн үгийг та бүхэндээ бүрэн эхээр нь хүргэсэн билээ.  /http://read.dorgio.mn/32283.html/

Монголд уран олборлох гэрээнд Гадаад харилцааны яамны сайд Л.Болдыг Францын талтай хамтран гарын үсэг зурсан хэмээн хэвлэлээр шуугих болсон. Тэгвэл тус асуудлыг Л.Болд сайд хэдхэн хоногийн өмнө эрс эсэргүүцэж байсан билээ. Тэрбээр уг айлчлалын үеэр уран олборлох гэрээ, хэлэлцээрт ямар ч гарын үсэг зураагүй, тус мэдээллийг нэр бүхий улс төрийн нам, бүлэглэлийн зүгээс цацсан гэж үзээд үүнийг эрс эсэргүүцэж буй байр сууриа илэрхийлсэн юм. Харин айлчлалын үеэр Гадаад харилцааны сайд Л.Болд “Дипломат паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас харилцан чөлөөлөх тухай” хоёр талын хэлэлцээрт л гарын үсэг зурсан” гэж мэдэгдэж байсныг уншигч та бүхэн тод санаж байгаа байх.

Тэгвэл эрх мэдэлтнүүд зөвхөн ард түмнийг хуурах үгийн тоглоомоор тоглож байна уу гэлтэй. Дэлхийд анх удаа "олборлосон ураныхаа шаарыг экспортлогч орон буцаан хүлээж авна" гэдэг хуулийг сая намрын чуулганаар баталж тун удалгүй аравдугаар сарын 26- нд уран олборлох хамтарсан гэрээ хийгдэв. Уран олборлох гэрээ хийгээгүй гэж манай талаас мэдэгдэж байсан ч Арева гурппийн ерөнхийлөгч ноён Люк Урселийн хэлсэн үгэндээ "АРЕВА-ын геологичид Дулаан Уулын ордыг 2002 онд, Зөөвч Овоогийн ордыг 2009 онд нээн илрүүлсэн. Маш богино хугацаанд илрүүлсэн Зөөвч Овоогийн орд нь 50 000 тонн нөөцтэй ба сүүлийн 20 жилд илрүүлсэн ураны хамгийн том ордуудын нэгд тооцогдоно. Уг хоёр орд нь Монгол Улсын хувьд асар их нөөцийг агуулж байна.увь эзэмшлийн энэхүү гэрээгээр Монгол Улсад уул уурхайн төслүүдийг хэрэгжүүлэх АРЕВА Майнс ХХК-ийн 66%-г АРЕВА Монгол, 34%-г Мон-Атом эзэмшихээр болж байна. Монгол улсын Төр ураны хэтийн төлөв сайтай төсөлд оролцож буйг илэрхийлэхийн зэрэгцээгээр хориод жилийн тэртээгээс бид бүхний Монгол улстай бий болгосон итгэлцлийн харилцааг дахин баталгаажуулж байгаа хэрэг юм" хэмээн онцлон хэлсэн байна.

Төрийн эрхэмүүд нууц гэрээ хийгдээгүй хэмээн мэлзэж байгаа нь ийм л учиртай хэрэг. Тийм нууц гэрээ байхгүй ээ. Өөрөөр хэлбэл уран гаргаад, өөрсийн гаргасан гаргаагүй ураны ашиглагдсан шаарыг Монголд хүлээж авах, тэр шаараа нутагтаа булшлах хэрэг болох аж. Нэгэнт булшлах газар бий болж, төмөр зам тавигдчихвал уран худалдаж авсан нэрийдлээр ямар ч орон монголд хогоо хаях бүрэн боломжтой болно.

Хаягдал булшилснаараа мөнгө авна, мөнгөтэй болно гэдэг ойлголт ташаарал юм. Зуу зуун мянган жилийн настай идэвхит шаарыг номхотгож байхад гарах зардалыг дараа нь яаж олох юм бол доо.  Харийн хүмүүс хогоо хаячхаад эргэж тойроод байна гэж хэзээ ч байхгүй. Учир нь тэд ч бас тэгэж хадгалалтад зарцуулж байгаа зардлаа бууруулах гэж далай гатлан байж зөөж ирж байгаа хэрэг энгийн ухаанаар ойлгоход ийн зангилаа гарч байх жишээтэй.

Чулуу хөөлгөж цаг хожих арга. Цаашид анхаарлыг өөр зүгт төвлөрүүлэх олон ч юм өрнөх байх.

Францын томоохон цөмийн энергийн төлөөлөгчид ураны салбарт Монгол улстай гэрээнд гарын үсэг зурлаа

Албаны эх сурвалжийн мэдээлснээр Монголын говь нутагт байрших хоёр ураны орд газрыг хамтран эзэмшихээр Францын цөмийн энергийн салбарын томоохон компанийн нэг болох Арева компани Монгол улсын Төрийн өмчит Мон-Атом компанитай бямба гаригт гэрээнд гарын үсэг зурлаа.

 Арева компанийн мэдээлж байгаагаар энэхүү гэрээний дагуу Арева компани 66 хувийн хувьцаа эзэмшигч, Мон-Атом ХХК нь 34 хувийн хувьцаа эзэмшигч компани байгуулагдах ба Япон улсын Мицубиши корпорац нь өмчлөлийн хувь оролцоотой байх юм.

 Франц улсын гадаад явдлын яамны сайд Лоран Фабиус Монгол улсад айлчлах явцад уг гэрээнд гарын үсэг зурсан байна. Монголын талаас ноён Лувсанвандангийн Болд, Францын талаас ноён Фабиус нар энэ нь манай орны хөгжилд нөлөөлөх чухал алхмуудын нэг болохыг тэмдэглэн хэллээ.

 Монголд нийт 15 гаруй жил ажилласан Арева компани нь ойролцоогоор 60000 тонн ураны нөөцтэй хоёр орд нээж илрүүлснээ мэдэгдсэн.

“Бид Франц улстай хамтран ажиллахыг эсэргүүцэж байгаа юм бишээ. Бид манай хоёр орны харилцааг бүх тал дээр дэмжин ажиллана. Бид зөвхөн Монголын нутаг дэвсгэр дээр ураны хайгуул хийж болохгүй энэ нь байгаль орчны аюулгүй байдалд нөлөөлнө гэсэн юм.

 ОХУ болон БНХАУ хоёрын хооронд орших Монгол орон сүүлийн үед Герман, Япон, Франц зэрэг улс орнуудтай улс төр эдийн засгийн хамтын ажиллагаа өргөжүүлэхээр ажиллаж байна.

Мөн энэ өдөр хөдөө аж ахуй, соёл урлаг спорт, аялал жуулчлал гэх зэрэг бусад салбарт гэрээнд гарын үсэг зурлаа хэмээн Мон-Атом http://www.monatom.mn/content/4496.shtml?alias=activity вэб сайтад нийтэлснийг бүрэн эхээр нь хүргэв.

 

Х.Даваа