Өдөртөө 4-6 градус
2017/03/06
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Увс нуурын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 28-33 градус, өдөртөө 8-13 градус, Монгол Алтайн нурууны өвөр хэсэг, Хүрэн бэлчир, Богдын гол орчмоор шөнөдөө 17-22 градус, өдөртөө 1-6 градус, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус хүйтэн, өдөртөө 4 градус дулаанаас 1 градус хүйтэн байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Хангайн уулархаг нутгаар цас орж зөөлөн цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Дархадын хотгор, Ерөө голын хөндийгөөр шөнөдөө 18-23 градус, өдөртөө 6-11 градус, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Эг, Хараа, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 14-19 градус, өдөртөө 2-7 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө зарим газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Өдөртөө цас орохгүй. Салхи хойноос секундэд 7-12 метр. Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 23-28 градус, өдөртөө 7-12 градус, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 4-9 градус хүйтэн байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 17-19 градус, өдөртөө 4-6 градус хүйтэн байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, зөөлөн шороон шуурга шуурна. Шөнөдөө Дундговийн нутгаар 11-16 градус, бусад нутгаар 8-13 градус, өдөртөө бүх нутгаар 2 градус дулаанаас 3 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Шөнөдөө цас орж зөөлөн цасан шуурга шуурна. Өдөртөө цас орохгүй. Салхи хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 17-19 градус, бусад хэсгээр 13-15 градус, өдөртөө 4-6 градус хүйтэн байна.