Бурхан минь та яагаад өгсөн бэлгээ буцаагаад авч байгаа юм бэ?
2013/11/15
Сайн байцгаана уу. Та бүхнээсээ сэтгэлийн дэм авахын тулд энэхүү захиаг бичиж сууна. Хэн нэгэнтэй хуваалцахгүй л бол өдөр өнгөрөх тусам зүрх минь өвдөж дотор минь бачуурч улам хэцүү болж амьдрах ямарч утгагүй зүрх сэтгэл бүх юм маань нуран унасан юм шиг л болж байна.
Учир нь би саяхныг хүртэл үнэхээр аз жаргалтай эмэгтэй байсаан. Удахгүй төрөх хөөрхөн үрээ тэсэн ядан хүлээж байтал гэнэтийн хүндрэл гарч цус ихээр алдсанаас хүүхэд минь амьгүй болж би гэдэг хүн үхэхээс наахнуур үлдлээ. Яаж зовж байж олсон үр минь билээ үнэхээр голдоо ортол харамсаж өдөр хоногийг дэрээ нортол уйлж л өнгөрүүлж байна. Заримдаа ингэж шаналж байхаар үртэйгээ цуг явсан бол юу ч мэдэхгүй амар байж гэж бодох юм. Надад ямарч сэтгэлийн тэнхээ алга. Нөхрийгөө харахаар өрөвдөөд л хамт байхад ч хэцүү юм хичнээн намайг тайтгаруулж чи минь л байхад болно дахиад хүүхэдтэй болно гээд л. Энэ хүүхдээ олсон цагаасаа л ажлаа хийхгүй гэртээ байж бүх л явцийг ажиглаж хөдлөх бүрт нь аз жаргалыг мэдэрч байсан болохоор маш их хэцүү байна. Нөхөр бид 2 35-тай суугаад 5 жил болох гэж байна. Энэ хугацаанд хүүхэдтэй болж чадахгүй явсаар солонгост үр суулгуулсан юм л даа. Нөхрийн маань эр эсийн хөдөлгөөн жаахан сул удаан байна гээд энэ шалтгаанаар суулгуулсан. Миний хувьд зүгээр гэсэн эхний оролдлогоороо л болсон. Нөхөр маань их сайн хүн бурхан надад сайн хань заяасанд баярладаг ханьдаа маш их хайртай. Энэ тохиолдсон бүхэн бид 2г улам хатуужуулж ойртуулж байх шиг санагдаж байна. Одоо миний хувьд хурдан л дахиад хүүхэдтэй болохгүй бол удаан ингэж явж чадахгүй байхаа болохгүй бол нялх хүүхэд өргөж авдаг ч юм билүү гэж боджийно.
Энэ үе дээрээ авбал хүүхдээ илүү их хайрлаж өөрийн юм шиг өсгөнө гэж бодох юм. Бас ивф хийлгэсэн хүмүүс өөрсдөөрөө болох магадлал ихэсдэг гэх юм. Би ямарч байсан төрсөн болохоор хамаг эд эрхтэн минь сэргэсэн байх. Хийсвэр хийлгэсэн учраас дахиад суулгалаа гэж бодоход 1 жил ямарч байсан болох юм байна. Энэ хугацаанд биеэ эмчлүүлээд сорви маань эдгэртэл хүлээх болж байна даа. За нэг иймэрхүү л байна даа. Та бүхэн зөвөлгөөгөө харамгүй хайрлаач надад энэ бүхнийг даван туулах зориг сэтгэлийн дэм хэрэгтэй байна. Баярлалаа.
Ээж · 2019/08/15
Бүсгүй минь бүү шантар
g · 2013/11/30
hunii aimidrald yu es tohildoh be.gehdee buh yum setgel dagadag gedeg. teheer buh yum bolno gej bodoo tehgui yanaa ged bodood bhaar orchlon ertunts chinii tusuulliig tu****l gej huleej abdag gesen. huuhed urguj abch bolno. zarim huuhdiig urguj abahd olon duu daguuldiin gesen. gehdee uuriinhuu huuhdiig iim huuhed bh bsan gej bodood abaarai tegbel ter chin tuurch tursun ur chin bh blno.
Зочин · 2013/11/19
mi nz bas yg iim bdald orj bsan odoogoos sariin omno l doo bi ooroo 1 ohintoi mi nz 3dahi hvvhdee aldaj bna svvliih n bvr yg saraa gvitseegeed l amigvi bolson bsan mi gants dotnii aminii nz min ym ****oor nadad ch bas hetsvv bdag bsan yg cham shig dandaa uilna gehdee odoo gaigvi ee naiziigaa taiwshruulj chadsan ****oor uridhaasaa deerdsen nz nohod ih c***al shvv iim yed
Зочин · 2013/11/17
Setgel sanaanii xatuujiltai,saixan uudrug setgeltei baij baigaad daraagiinxaa xuuxdiig bodson ni deer shuu.Setgel sanaagaar ix unaad bval daraachiinx ni bas butexgui.Chi eruul zauu emegtei xun bolno sh dee.Minii naiz xuuxen 3 udaa ur suulguulaad buteegui gomdliin mur xamgiin suulchiin udaa uzeed boloxgui bol daxij xiilgexgui gesen 4 dexi deeree 3 ixer xuutei bolson sh dee.Odoo 10 nastai 3 saxilgagui xuurxun xuu nar bii.Gexdee daraa udaa jiremslexdee xet ix biye chagnaad baixgui jaaxan xatuu gutuu tooxguiduu bval yasiin.Xu***ed xyasna gej bas xet ix biye chagnaxaar bas boldogguich yum biluu.Ene bol minii bolod sorry.Amjilt xusey!!!
Зочин · 2013/11/16
Тийм сайн ханьтай юм чинь тэнгэр та 2-ийг ивээнээ. Та 2 удахгүй хөөрхөн хүүхэдтэй болж аз жаргалтай амьдрах болно.
Зочин · 2013/11/16
Чи Шинээ мөнүү. мөн л байна даа
Зочин · 2013/11/16
bololgui yahav dee. hoorhon huuhedtei bolno shdee
Зочин · 2013/11/16
Бүсгүй минь чи залуу байна шүү дээ.Чамд үр хүүхэд заяанаа .Харин чи илүү сэтгэлийн хаттай байх ёстой шүү дээ.Ингэж сэтгэлээр унаад байвал эргээд ирэх бэлэг чинь уд******рана шүү.Гомдоллох хэрэггүй.Итгэх хэрэгтэй.Итгэл нь хүмүүст итгэх итгэлийг бий болгож , оюун ухааныг тайвшруулан сэтгэлийг эргэлзээ , түгшүүр , уймрал , сандралаас чөлөөлнө . Хүн өөртөө, ирээдүйн сайн сайханд итгэж чадсанаар аз жаргалын хаалга таньд үүдээ нээнэ ээ.
Зочин · 2013/11/16
tewchih l heregteidee tanid blomj bna shvdee dahiad saw bga l bol dahij huuhedtei boloh bolomj bna yadag ch bsan uzeed aldah hrgtei zorigtoi bai bi tanias zaluu l da neg ohintoi tghdee uwchin namaig garsan huuhed teh sawig mine awad ywsan hun gedeg shunaltai yum dahiad huutei bolmoor l bdag daan ch hused ch chadahgui tanid bol bolomj ni bna tgheer zorigtoi tewchertei bj uzed aldah hrgtei yaadgijn be jil daraalaad hiiswer hiilgesen humuus bshde biee l hurdan tenhruled hurdan huuhedtei bolooroi
Зочин · 2013/11/16
tiimee zaluu humuus dahij huuhedtei bnoo, huuhed urguj avah tal deer sain bodoj shiideerei uuruus tursnuus iluu hairlaj usguj chadna gedegtee bat itgeltei bol urguj avaarai
Зочин · 2013/11/16
hun bolood garaas chin yvsan bish dee zaluu humuus boloj taaraa setgeliin hattai bai