Би нөхөртэй хүүхэдтэй сайхан гэр бүлтэй хүн л дээ. Эмзэглэж явдаг зүйлийнхээ талаар л та бүхэнтэй санал бодол солилцох гэсэн юм.

Хар бага байхын найзалж ирсэн эрэгтэй найз надад бий тэр маань хүнтэй сууж хөөрхөн хүүгийн аав болсон юм л даа. Би эхнэрт нь анхнаасаа дуртай биш л дээ. Гэхдээ 2 хүн хоорондоо болж байвал надад хамаагүй гээд мэнд устай л байдаг.

Сүүлийн 3 жилийн хугацаанд хүн амьтнаас эхнэрийх нь тухай маш муухай зүйлс сонслоо. Нөхөртөө хайртай хэзээ ч салахгүй гэхдээ бид 2-н секс тохиордоггүй гээд өөр залуучуудтай 3 жил явалдсан байхыг олон хүнээс сончихлоо. Сонсохыг хүсэхгүй байхад л сонсогдоод байх юм.
Харамсалтай нь хүү нь 4 хүрч байна, хүүхдээ төрүүлээд удалгүй ажилдаа орсон гэхээр юу ч гэсэн үгийн. Тэгээд дээр нь миний найзад ямарч халамжгүй найз минь үргэлж хиртэй хувцастай явдаг, үргэлж мөнгө нэхэж авдаг магадгүй би өөр хүнтэй явдаг гэдгийн мэдсэн болохоор надад бүх зүйл нь таалагдхаан больсон л байх л даа.

Би зүгээр л найзийгаа өрөвдөөд 3 жил болж байна. Хичнээн сайн залуу гээч эхнэр хүүхэд хадам аав ээжийгээ маш сайн юугаарч дутаалгүй авч явдаг. Тэгтэл тэр хүүхэн нь ганц бие юм шиг л файсбүүктэй үргэлж л элдэв янзийн ганцаараа авахуулсан зургаа оруулна. Зөвхөн нөхөртөө харуулахаар тохируулж close friend share хийдэг би энийг нь саяхан л мэдсэн үнэхээр айхтар юм аа. Бичээд байвал их зүйл болох гээд байна аа.

Миний найзийг хүмүүс өрөвдөж ярих үнэхээр муухай байна аа. Одоо хоорондоо тийм ч сайхан харилцаатай биш. Хүүхэдтэйгээ хэзээ хамт цагаа өнгөрүүлдэг юм бүү мэд. Өглөөнөөс шөнө хүртэл ажил дээрээ байдаг харь гэхээр оох хариад юу хийх юм гэнэ. Би өөрөө эцэг эхийн хөндий харилцаатай гэр бүлд өссөн л дөө. Заримдаа аав ээж 2-гоо энэ тэр амьдарч байхаар салаад тус тусдаа сайхан гэр бүл болоод амьдрахгүй яасан юм болдоо гэж боддог. Тийм гэр бүлд өсөх хичнээн муухай гэдгийг би мэддэг болохоор сэтгэл эмрээд байхын.

Залуу байгаа дээрээ сал гээд хэлчихмээр санагдаад байхын гэхдээ хэлж чадалгүй 3 жил боллоо. Хэлж чадна гэж бодохгүй л байна л даа.

Би энүүгээрээ юу хэлэх гэсэн бэ гэхээр бүх зүйлийн түрүүнд нөгөө хүнээ буруутгалгүй өөрөөсөө л буруу хайж байгаарай хүн үргэлж өөрчлөгдөж байдаг ч тэр бүх өөрчлөлтөд чи ч гэсэн чухал тийм болохоор амьдралдаа байгаа бүхэндээ сэтгэл хангалуун байж сурах хэрэгтэй…

 

cekc.mn