Албаны машин зайдагнадаг 490 хурган дарга
2013/11/17
Тэвчих болох бүхий л зардлыг танаж, төсвийн мөнгийг хэмнэж байгаа хэмээн Ерөнхий сайд хэлж байна. Тэрхүү тэвчиж болох зардалд төрийн захиргааны байгууллагын тавилга, эд хогшил, компьютер, конторын тоног төхөөрөмж, автомашин худалдан авахад зориулсан мөнгөнөөс гадна гадаад, дотоод томилолтын болон төвлөрсөн арга хэмжээний зардал багтаж байгаа.
Үүнээс гадна төрийн албаны тансаглалыг зогсоох ёстой ч гэж ярьж байсан нь саяхан. Гэтэл албаны эх сурвалжийн мэдээлж байгаагаар нийт 490 гаруй хурган дарга албаны машин унаж байгаа аж. Угтаа бол яамдын төрийн нарийн бичгийн даргаас дээгүүр албан тушаалтан албаны машиныг унах учиртай хэмээн Засгийн газрын журам зохицуулсан байдаг. Энэхүү Засгийн газрын журам тэрхүү 490 гаруй хурган дарга нарт үйлчилдэггүй бололтой. Тэд албаны машиныг албандаа ч, аминдаа ч унадаг нь нууц биш. Тусгай жолоочоор өглөө гэрээсээ авахуулж, өдөр нь эхнэрээ дэлгүүр хэсэхэд машинаар “зөөж”, орой хүүхдүүдээ сургууль цэцэрлэгээс нь авахуулахад хүртэл албаны машиныг ашигладаг. Түүнд зарцуулж байгаа шатахуун бүгд л төсвийн мөнгө. Гэтэл хурган дарга нарын тансаглал ийм байхад Ерөнхий сайд нь “төрийн албаны тансаглалыг зогсооно” хэмээн ярихаас хэтрэхгүй байна.
Гэтэл УИХ-ын 76 гишүүд ч тэр болгон албаны машин унадаггүй. Харин байнгын хороодын дарга нар л албаны машин унадаг байна. Үүнээс гадна нийслэлийн Засаг дарга Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл анх томилогдохдоо төрийн байгууллагын автомашины зогсоол дээр төрийн албан хаагчдын машин байх ёсгүй. Харин иргэд өөрсдийн машинаа тавьж үйлчлүүлдэг тийм тогтолцоонд шилжих ёстой хэмээн ярьж байсан.Гэтэл бодит амьдрал дээр түүний ярьсан хэлсэн зүйл төдийлөн хэрэгжээгүй.
Зочин · 2013/11/19
tiim uu ter humuus oorsdoosoo icheesei
Зочин · 2013/11/19
Ene niitleldee 2 uur sanaag gargatsan bhiin negt ulsiin mashiinaar huuhdee zuuj delguur hesej bolohgu u hoirt mashin dargaa gadaan n huleegeed suuj bolohguu tegeed ter mashiin haan bh yosto ve tengert uu ?????
Зочин · 2013/11/19
Ter yariad bgaa ulsiin mashind n togtson huzgaar gej bdag tern hetervel uuruu darag n tsalingasaa ugdug gej mededguu m bhdaa odogiin barag buhel baiguulagt iim togtoltsoo toe ajildiishd teriigee ch mdhguu ih medemhiirj bn aa
Зочин · 2013/11/18
200.000.000-r 570 avchihsan humuus bas bna bn
Зочин · 2013/11/18
Amnii mashinaa unahiig horji bolohguiee harin torin mashinar yawdag garuud boluulah heregtei shde tsagdaagiin mashinar zuger huuhed zogood yawdag humuus zondoo tsetserlegin gada ochod uzerei