Ерөнхий сайд ажлаа Дорноговьд тайлагнана
2013/11/17
Ерөнхий сайд даваа гариг бүрийн 15:00 цагт Төрийн ордны А танхимд сэтгүүлчдэд хийж бүтээж байгаа ажлаа танилцуулдаг билээ. Тэгвэл энэ удаагийн "Бүтээн байгуулалтын цаг" хойшлогдлоо. Учир нь Ерөнхий сайдын албан томилолтоор Дорноговьд ажиллаж байгаа бөшөөд үүнтэй холбоотойгоор тус уулзалт маргааш Дорноговьд болох гэж байна. Дорноговь аймагт Ерөнхий сайд Улаанбаатар-Замын-Үүд, Сайншанд-Хамрын хийд чиглэлийн 42 км-ын замыг хүлээн авах юм. Мөн автозамын боомтын өргөтгөл, чөлөөт бүсийн хөрөнгө
оруулалтын ажил, эмнэлэг, сургууль, цэцэрлэг, хөгжлийн төвийн барилгын ажлын явцтай танилцах ажээ.
А.Баярмаа