Өвлийн улиралд автомашины дугаарын хязгаарлалтыг цуцлах эсэхээр нийслэлийн иргэдийн дунд санал асуулга явуулсан билээ.  Тэгвэл энэхүү саналыг иргэдийн дийлэнх нь хүлээн зөвшөөрч, дугаарын хязгаарлалтыг өвөлдөө цуцлахаар болсон билээ.  Гэхдээ өнөөдрийн байдлаар  албан ёсны шийдвэр гараагүй байна. Энэ нь дугаарын хязгаарлалт хүчин мөрдөгдөж байгаа гэсэн үг юм.  Тиймээс иргэд зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр гарч байгаа ташаа мэдээлэлд автахгүй байхыг сэрэмжлүүлж байна.

П.Төгөлдөр