Лондон дахь С.Баярын эсрэг цуглааны эргэн тойронд... ( фото сурвалжлага) 
 
 
Дуугүй цуглаан дуу орж эхлэв.
 
2017. 03.18. Лондон. Монгол цэргийн баярын энэ өдөр С.Баярын эсрэг эрчүүд жагсав.
 
 
2017.03.08. Олон улсын эмэгтэйчүүдийн баярын өдрөөр Г.Ичинхорлоо, Э.Одонгэрэл гэсэн хоёр бүсгүй С.Баярын эсрэг зориглон анхны цуглаанаа хийсэн билээ.
2018.03.18. Монгол цэргийн баяраар Лондонд байгаа эрчүүд бүсгүйчүүдээ дэмжин 9 дэх өдрийн цуглаанд ирж, Англи дах Монгол Элчин Сайдын өмнө эсэргүүцлээ илэрхийлэв.   
 
 
 
Эрчүүд маань цагаан хоолой ашиглан “Монголын ард түмнийг бүү бас. Баяр буц. Баяр шалгуул. Хулгайлж угаасан мөнгөө ард түмэндээ буцааж өг” гэж цуурайтуулав.
Бүсгүйчүүдийнхээ хормойнд нуугдан Монголын коррупцийн (corrution) бүлэглэлээс алийн болгон айж, эмээж суух вэ. 
Монголын ирээдүйн төлөө санаа зовнин, сэтгэл уймарч зориглон тэмцэж буй эмэгтэйчүүдээ эрчүүд нь хамгаалж дэмжихгүй юм бол өөр хэн үүнийг хийх вэ.
Монгол Улсын төлөө зүтгэе...  
 
2017.03.18 Дуудлагын дагуу ирсэн Лондон цагдаа
 
 
Монголын Элчин Сайдын өмнө үймээн гарлаа гэсэн дуудлагын дагуу ирсэн цагдаа нар нөхцөл байдалтай танилцав. 
 
 
2017.03.16. Англи дахь Монголын Элчин сайдын консул Одонжил
Зуунги, заналхийлсэн өнгөөр ярих энэ эрхэм нь эсэргүүцэгчидтэй ярилцаж байгаа зургийг нь авах гэсэн Английн иргэн Грэхэм-ийг “Зураг бүү ав” гэж зандарч, болиулав.
Ярьсан зүйлийг нь тоймлоход,
1.Та нарт биднээр дамжуулан УИХ болон Засгийн Газарт уламжлах хүсэлт байна уу.
2.С.Баяр гэж ганц хүний асуудал байна. Энэ хүн дотор ганцаараа сууж байна. Хоорондоо сайхан ярилцаж, тохиролцож болно шүү дээ. (Энэ санаагаа дахин дахин давтаж хэлж байв.)
3.Би та нарт зориулж нэг юм хэлмээр байна. Гэхдээ энэ яриа бидний дунд үлдэнэ гэвэл...
 
С.Баярыг эсэргүүцэгчдийн хариулт
 
1.Г.Ичинхорлоо нь 2017 оны 1 сард “С.Баяр бол элчин сайдаар ирэх ёс зүйн эрхгүй” гэсэн утгатай захидал Гадаад Явдалын Яам, Засгийн Газарт бичсэн. Харамсалтай нь хариу нь одоо болтол ирээгүй.
 Бид дуртайяа Монгол Улсын Ерөнхийлэгч болон УИХ мөн Засгийн Газарт дахин бичиж явуулъя. Харин хариуг нь өгөөсөй гэж хүсэж байна.
 
2.С.Баяр бол $17 тэрбум доллар ард түмнээсээ хулгайлж идэж, угаасан судалгаа байгаа. Түүнийгээ өрөнд орсон ядарсан ард түмэндээ өгөх хэрэгтэй.
С.Баяр АНУ-д тансаг 7 байшин худалдан авч, зарж мөнгө угаасан болон оффшор данс гээд хэргүүдээ шалгуулах ёстой.
Түүнтэй бид юу ярьж тохирох ёстой гэж...? 
С.Баяр энд Монгол Улсын онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд хийх биш Монголын ард түмнээсээ хулгайлсан $ 17 тэрбум доллараа шалгуулах ёстой шүү дээ.
 
3.Уучлаарай, та бидэнд нууц зүйл хэлэх гээд байна. Бид таны нууцыг хадгалж чадахгүй учраас бидэнд хэлээд хэрэггүй ээ. 
 
 
С.Баярын эсрэг интернетийн саналын хуудас
 
 
 
“С.Баяр Монголын ард түмний итгэл хүлээсэн нэр хүндтэй улс төрч” гэсний эсрэг Монголын нийт иргэдийн дунд онлайнаар санал хураалт явуулж, судалгаа хийж байна. Одоогийн байдлаар онлайнаар 721 хүн нэгдээд байна. Монгол, Англи, Америк, Герман, Япон, Хятад, Солонгос зэрэг 27 улсад байгаа монголчуудаас нэгджээ. 
С.Баярын үйлдсэн хэргийг буруушааж байгаа хүн болгон энэ хуудсанд саналаа өгч нэгдэнэ үү. Facebook буюу нүүр номоор S Bayar – Mongoliin Elchin Said baih erxgvi !!! группэд нэгдэн орж саналаа өгөөрөй.
 
 
 
 
 
 
 
2017.03.16 Эсэргүүцэгчдийн хамгийн өндөр настай эмээ 
 
 
 
С.Баярыг эсрэг цуглаанд Лондонд байгаа Монголчууд ирж, дэмжиж байгаагаа илэрхийлэн, гарын үсэг зурж байгаа бөгөөд нийт 85 гарын үсэг цуглараад байна.  Өндөр настай эмээ, эсэргүүцлээ илэрхийлж зургаа даруулав. Эмээ маань Лондонд охин дээрээ ирж, амарч байгаа юм.  
 
2017.03.15 Хүүтэйгээ хамтдаа эсэргүүцнэ
 
 
 
Хамгийн бяцхан эсэргүүцэгч гэж өхөөрдүүлсэн хүү, аавынхаа хамт.
 
Сурвалжилсан Габо