Маргааш олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр буюу эмэгтэйчүүдийн баярын өдөр. Эрчүүд ханьдаа, эгч, дүү, хамт ажилладаг бүсгүйчүүд болон дурлалт бүсгүйдээ ямар бэлэг өгөхөө бодож яваа. Гэхдээ сэтгэлд нь нийцсэн бэлэг сонгож чадаа болов уу?

Эрэгтэй хүн бүрийн сонголт мэдээж өөр байж таарна. Харин эмэгтэйчүүд ямар бэлэг авахыг хүсдэг бол? Тэгвэл Оросын “Хатагтай” сайт эмэгтэйчүүдийн авахыг хүсдэг бэлгүүдийн жагсаалт гаргажээ.

1.Цэцэг

 photo beleg03_zps4c342ac3.jpg

Танил эмэгтэй эсвэл хамтран ажилладаг эмэгтэйчүүдийн хувьд энэ бараг л гарцаагүй зөв сонголт болно. Хэрвээ танд илүү дотно эмэгтэй бол магадгүй илүү жинтэй бэлэг хүлээж, цэцгийг зүгээр л бэлэгний таатай нэмэлт гэж үзэж байж болох юм. Та хонгор зул цэцэг бариад очтол сарнайд дуртай ч байх юм билүү, урьдаар бэлэг авах хатагтайнхаа ямар цэцэгт дуртайг мэдэхэд илүүдэхгүй.

2. Чихэр

 photo beleg04_zpsdbe0a191.jpg

Эмэгтэй хүн бүр чихэр, шоколаданд дуртай гэж үздэг. Гэтэл тийм биш. Та хамт ажилладаг бүсгүйчүүддээ баяр хүргэж гэж байгаа бол чихэр ерөнхийдөө болно. Ядахдаа л тэд өөр нэгэнд дамжуулаад бэлэглэчихнэ. Харин ахимаг насны хамаатан тань чихрийн шижинтэй бол амттан огт идэхгүй. Хэрвээ хайртай хүндээ чихрийн цуглуулга аваад очвол таныг уран сэтгэмж гаргасангүй, өөр ямар нэг илүү гэмээр “дотно” зүйл бэлэглэсэнгүй хэмээн гомдож магадгүй.

3. Гоо сайхны бүтээгдэхүүн болон үнэртэн

 photo beleg10_zps12cbda99.jpg

Эмэгтэйчүүдийн баяраар хайртай хүндээ барьдаг уламжлалт бэлэг бол үнэртэй ус. Худалдагч бүсгүйн зөвлөснөөр хамгийн шилдэг усыг аваад найз бүсгүйдээ баяр ёслолын байдалтай гардуулаарай. Дараа нь хайрт бүсгүй тань бэлгийг тань шүүгээ рүүгээ “шидчихээд”, тантай шүд зуун ярихыг хараад та лав гайхна даа.

Зарим эрчүүд бүр өөртөө таалагдсан гоо сайхны бүтээгдэхүүн, уруулын будаг, нүдний будаг зэргийг сонгодог. Хүндэт эрчүүдээ, ийм бэлгийг сонгохдоо хайртай эмэгтэйнхээ сонирхол таашаалыг мэдэж байж өгөөрэй! Нэг бол хамтдаа яваад бэлгээ авсан нь дээр, эсвэл гоо сайхны чухам ямар бүтээгдэхүүн авахыг хүсч байгааг нь лавлах хэрэгтэй, бүр тодорхой захиалга ч авч болох юм.

4. Үнэт эдлэл

 photo beleg11_zps74c60aac.jpg

Энэ бол тун боломжийн сонголт. Чимэг зүүлтийг та өөрөө сонгож болох ч, таны эмэгтэйн нүд, хувцас зэрэгт тохирч байх ёстой. Ер нь бол үнэтэй гоёл чимэглэлийг зөвхөн таны хамгийн дотно хүн болох хань, сүйт бүсгүй эсвэл хайртай эмэгтэйдээ л бэлэглэдэг.

Хэрвээ та зүгээр л уулзаж учирдаг бүсгүйдээ очир эрдэнийн шигтгээтэй бөгж бэлэглэвэл түүнийг эвгүй байдалд оруулж болзошгүй. Эмэгтэйчүүдийн баяр, таалагдах болов уу гэсэн бэлгээ барьсан гэсэн тайлбар хийх ч хэрэггүй... Ойр дотно болоогүй л бол арай хямд бэлэг барьсан нь дээр.

5. Дотуур хувцас

 photo beleg14_zpsc0b10702.jpg

Танд ойр дотно байдаг эмэгтэй болоод түүнийг та сайн мэддэг бол ийм бэлэг барьж болох юм. Гэхдээ дотуур хувцсыг зөвхөн тантай дотно харилцаанд ордог эмэгтэйд л бэлэглэдгийг санах хэрэгтэй. Эс бөгөөс ийм бэлэг битүү санаа агуулсан мэт санагдаж, танд гомдож болзошгүй.

6. Гэрийн эд хогшил

Эмэгтэйчүүдийн баяраар эхнэртээ ус буцалгагч бэлэглэвэл жинхэнэ асуудал үүсгэж болзошгүйг эрхэм эрчүүддээ ахин дахин сануулая! Бүр тэгээд хараахан авч суугаагүй хүн бол бүр ч хэрэггүй. Яг нь “Чиний байх газар гал тогоо!” гэж зааж байгаагаас өөрцгүй юм болно. Тиймээс сав суулга, ахуйн техник зэргийг зөвхөн урьдчилан ярьсан тохиолдолдл бэлэглэж болох юм.

7. Чамин жижиг сажиг зүйлс

 photo beleg09_zps82ccc439.jpg

Тийм зүйлс хөөрхөн байж болох ч, эмэгтэй хүн илүү ашигтай байх бэлэг авахыг ерөнхийдөө хүсдэг. Мэдээжийн хэрэг, зарим эмэгтэйд тавиур дээр тавиад харж байх тийм жижиг сажиг зүйл өгвөл гомдоно.

8. Ном эсвэл CD

 photo beleg05_zpsbc5faa70.jpg

Тийм бэлгийг өөр баяраар, жишээ нь, төрсөн өдөр, шинэ жилийн баяраар бэлэглэж болох юм. Харин гуравдугаар сарын 8-нд эмэгтэйчүүд өөрсдийгөө эмэгтэй хүн гэж мэдрэмжийг төрүүлэх тийм бэлэг авахыг хүсдэг. Ийм учраас бэлэг өгөхдөө эмэгтэй хүн гэдэг онцлогийг нь заавал тодотгосон байх ёстой.

9. Мөнгө

 photo beleg08_zps1ed38a49.jpg

“Хайрт минь, өөртөө таалагдсанаа аваарай!” гэж мөнгө өгснөөр эрчүүдэд асуудлыг шийдчихсэн мэт санагдаж байж болох юм. Гэвч “баярын” шагналыг хатагтай нар онцгой газар, жишээ нь, ажил дээрээ, албан ёсны бус байдалтайгаар авч болох аж. Гэвч үнэндээ таны бүсгүй зөвхөн бэлэг төдийгүй, анхаарал халамж хүсч байгаа. Бэлэг сонгоход хэр их цаг зав зориулна төдий чинээ та түүнийг хайрлаж, хүндэтгэдгээ харуулж байж болох юм.

Ингээд эмэгтэйчүүдийн хамгийн хүсэн хүлээсэн бэлэг бол та түүний чухам юм хүсч байгааг нь олж мэдсэн эсэхэд оршино! Энэ тийм ч хэцүү биш. Хайртыгаа ажигла, түүний үзэл бодол, хүсэл эрмэлзлийнх нь талаар ярилц. Тэгвэл та үнэхээр чин сэтгэлийн бэлэг барьж чадах болно. Ингэснээр эмэгтэйчүүдийн баяр та хоёрын хоёулангийнх нь баяр болно.