ТЭР БӨХ ХЭНИЙ ХЭН БЭ?

Барууныг магнайлан дэвж байгаа тэрбөх, Увсын Батсуурь уу даа гэжнаадамчдын нэгэн хэлэхийг сонсоод оноож харвал улсын залуу арслан Намсрайжавын Батсуурь яг мөн дөө.

Гурван жилийн өмнө улсын харцагахэмээн дуудуулж байсан тэр залууулсынхаа баяр наадамд одтой сайханбарилдаж түрүүлээд өндөр цолтнынэгэн болоод захын нэгэн нөхрийнтаньдаг, басхүү барилдахыг нь харахгэж хүлээдэг бөхийн нэг болжээ. Ер ньбол харцага цолноос заан, гарьд цолыгалгасан улсын арслан болсон нь цөөнюм. Харин Н.Батсуурь ийм хувьтохиолтой нэгэн. Увс нутгийнхны нэгонцлог гэвэл эрчүүд нь барилдаанч, хүүхнүүд нь дууч гэсэн яриа бий. Оргүй чюм биш. Н.Батсууриар л төсөөлөөдбоддоо. Харахад тийм булиа биш. Эрбяр нь ил харагдахаар нэгэн биш л дээ. Гэхдээ тал талын барилдаантай ньонцлог. Энэ юу гэсэн үг вэ гэвэл суйлна, хутгана, сэнжигний барьцнаасдунгуйлдаад татчихна. (О.Балжиннямаварга л заасан байх). Учраагийнхаамэхийг бол галзуутай хариулна даа. Тийм болохоор хэн ч барилдахдааН.Батсууриас жийрхдэг гэж байгаа. Хэдэн бөхийн ярьж байгааг сонсохуйдБатсуурь уг нь тийм жинтэй бөх бишгэхдээ л шуудагдаад өргөчих гэхээр 200 кг юм шиг л санагддаг гэж. Энэ нь бусдын мэхэнд орох үед биеэ суллажтэгснээр жингээ нэмсэнтэй адил байдаг гэсэн үг юм. Аль ч бөхийн төрөлд сэтгэл зүйн нөлөө гэж бий. Тэгвэл залууарслан хэнтэй ч таарсан айж бэргэх, унах байх гэж бодох юм ер байдаггүй гэдэг юм билээ. Харцага цолхүртснийхээ дараахан сонинд нэг ярилцлага өгөхдөө

-Хашир аварга, арслангуудтай таарлаа гэхэд би айдаггүй. Айвал яаж барилдах юм бэ. Сайхан л үзчихнэ дээ гэжбоддог. Харин нэг дэвжээнийхээ бөхтэй таарахад сандрал байдаггүй ч давчихна даа гэхээсээ яадаг бол гэсэнбодол төрдөг гэсэн байдаг.

Тэгээд нутгийн бөх улсын арслан П.Бүрэнтөгстэй 2015 оны улсын наадмын дөрвийн даваанд оноолт таарч хэрхэнбарилдсанаа дурссан байдаг юм. Тэр хоёрын оноолт таарах магадлалтай арслан урьд өдөр нь Батсуурьт хэлжбайж. Үнэхээр л бөхийн оноолтыг зарлахад таарсан байв.

Тэгээд юу ч ярьсангүй. Гар барилцаад л барилдаж эхэлсэн. Энэ тухай ярихдаа нутгийн нэг дэвжээний бөхтэй учраатаарахад хэн нь ч давсан яахав гэсэн бодлын үзүүр тэр байх гэж Батсуурь ярьж байсан юм. Түүнийг шинэ цол авахбүрт л аав нь дээлийн захыг нь мушгиж суудаг гэдэг. Барилдаж байгаа бөхийн дээлийн захыг мушгиж сууна гэдэгмалгайг нь бариад дагаж яваа засуулаас ялгаагүй “хүч өгч” байдаг гэдэг. Басхүү учиртай мушгинаа гэж. Байнгачанга атгаатай байх биш өөрөө мэх хийхэд нь хүчлүүлж учраагийнхаа мэхэнд орох үед хазайсан талд түшиг болохгээд мушгианы ухаан гэж далд философи тэнд үйлчилдэг байх юм. Амжилтын тухай ярьвал өнөөгийн улсынарслан маань 2007 онд Ховд аймгийнхаа баяр наадамд тав давж аймгийн начин цол авсан бол 2010 оноос улсынбаяр наадмын дэнжид зодоглож эхлээд улсын харцага цолтой хоёрхон жил барилдаад 2014 оны наадмаар одтойсайхан барилдаж түрүүлэн улсын арслан гэдэг эрхэм цолны эзэн болжээ. Энэ жилийн наадмын бөх тун сонинболсон юм. Аварга, арслангууд өмнөх даваануудад уначихсан. Улсын начин Ш.Жаргалсайхантай үзүүр, түрүүндүлдсэн нь Н.Батсуурь байв. Тэр хоёрыг тийнхүү есийн даваанд үлдэнэ гэж хэн ч төсөөлөөгүй байсан л даа. Хэдийгээр Жаргалсайхан тун одтой байгааг харсан үзэгчид түүнийг түрүүлэх нь гэж л бодохын зуур Н.Батсуурьхонгодож дайраад аваад явчихсан. Ингэж Намсрайжавын Батсуурь заан, гарьд цолыг алгасан улсын арсланболсон  тэр гайхалтай дүр зураг бөх сонирхогчдын ярих сэдвийн нэг хэвээр. Огтхон ч хуучрахгүй түүх болон үлдсэнюм. Түүний сайн бөх болох нь гэдэг нь бүр 2010-2011 онд л харагдсан даа. Улсын баяр наадамд зодоглосон жилээл гурав давж дөрвийн даваанд улсын арслан Х.Мөнхбаатарт унасан байдаг. Мөн тэр хоёр жилд аймаг, цэргийнцолтой болон залуу бөхчүүдийн барилдаанд гурван ч удаа дөрөвт үлдэж. Бас сар шинийн барилдаанд 256 бөхөөсдөрөв давж тавын даваанд аварга Ч.Санжаадамбад цэргийн хурц арслан цолтой байхад нь унаж байсан бичлэг бий.

Тэр цагаас хойш өнөөгийн арслан маань зодоглосон барилдаан бүртээ дээгүүр барилдаж хэд хэдэн удаа түрүүлж, үзүүрлэжээ. Бөхийн мэргэжилтнүүд Н.Батсуурийг дүүрэн барилдаантай бөх гэж хэлдэг. Тийм ээ дүүрэн гэдэг олонталын барилдаантай гэсэн үг юм билээ. Аав нь улсын харцага Г.Намсрайжав бас л тухайн үедээ том цолтнуудыгайлгадаг байсан даа. Түүнийг хэн ч юун түрүүн амлаад байхгүй, тунаанд зориулчихсан юм шиг бөх л дөө. Одоохүүгийнхээ барилдааныг үзээд хазайвал адилхан хазайж, давахаар нь сэтгэл нь сүлэгдэн суугаа. Бөх аавынжаргал гэдэг тэр юм даа.

Арслан Н.Батсуурь заал, танхимын барилдаанд зодоглохгүй үе гэж байхгүй дээ. Эрхэлсэн ажлаа л гэж боддог шигбайгаа юм. Энэ тухай өөрөө хэлэхдээ “Нэгэнт л улсын энэ өндөр цолтон болсон хүн нас залуу байна. Барилдахаасөөрцгүй. Бөх сонирхогч үзэгчид ч биднийг л барилдаасай гэж хүсэмжилж байгаа шүү дээ” гэж байналээ. Түмнээхүндэтгэнэ гэж энэ л дээ. Барууны магнайд улсын арслан Н.Батсуурь гарч ирлээ. Цоллооч нь уянгалаг цээлхоолойгоор “Увс аймгийн Ховд сумын харьяат, ШШГЕГ-ын “Сүлд” спорт хороо, “Увс нуур” дэвжээ, “Химонконстракшн” компанийн бөх, Монгол Улсын арслан Батсуурь манлай хэмээн алдаршуулан дуудвай.

 

УДМАА ДАГАСАН ХҮЧТЭНИЙ НЭГ

 

Удамтай хүний үр, сүүтэй гүүний унага гэсэн хэлцүг байдаг. Үүний учрыг ухан тайлбарлахыгзорьсонгүй. Харин “Амьдралын тойрог” булангийн маань зочин улсын арслан Н.Батсуурьүнэхээр удамтай бөх гэдгийг л хэлэх гэсэн минь. Түүний өвөө нь бас авга ах нь хоёул улсын начинбол аав нь улсын харцага гээд нэг ам бүлээсулсын цолтон дөрөв төрсөн юм билээ л. АавГ.Намсрайжав нь ах дүү наймуул. Бүгд сумынцолтой гэх. Тэднээс улсад ирж барилдсан бол юмдуулгах хүн байх л байсан гэдэг. Тэгвэл ХовдынДарвийн хүн ижийгий нь тал бас бөхийн удамтайюм. Жүдо бөхөөр олимпийн хүрэл медальт, улсын начин Равдангийн Даваадалай, улсынначин ихрүүд Ло.Энхбаяр, Ло.Эрхбаяр нар садантөрлийнх гэнэлээ.

Н.Батсуурь хоёр эгчтэй айлын ганц хүү. Удмынхнаасаа дөрөв дэх улсын цолтойнболсондоо баяртай бас бяртай яваа юмсанж. Манай өвөө Жотойн Гэлэг гэж гайхамшигтай хүнбайсан гэж тэр дурсан ярих дуртай юм билээ. Ярианаас нь өвөөгийнх нь түүхийг товчлонхэлбэл Дорнод аймагт Тамсагийн дивизэдцэргийн алба хааж байхдаа тус аймгийннаадамд үзүүрлэж аймгийн заан болсон болдайны жил 1945 оны Ардын хувьсгалын 24 жилийн ойгоор аймагтаа түрүүлж аймгийнарслан цол хүртэж. Улмаар дараа жил нь улсын наадамд анх зодоглон гурав даваад дөрвийн даваанд дарханаварга Б.Түвдэндоржид амлуулан унаж байж. Тэгвэл таван жилийн дараа буюу 1950 онд улсын наадамд зорьжирж барилдсан гэдэг. Торолгүй дөрөв даваад байхад нь улсын наадамд хоёр түрүүлж, нэг үзүүрлээд байсан Говь-Алтай аймгийн Жаргалан сумын уугуул дархан аварга Шаравын Батсуурь тавын даваанд Гэлэгийг амлаж дээ. Аваргын санаанд тэр жил Дорнодод цэрэг байхад нь дийлээгүйн хор шар жаахан буцалж байж. Хоёр бөх гарч. Тэгтэл Ж.Гэлэг өөрийн сурамгай хийдэг суйлж тойгдох мэхээрээ аваргыг хаяж Монгол Улсын начин цолд хүрч байж. Тэгээд зургаагийн даваанд улсын арслан С.Самданжигмэдтэй барилдаж байхдаа нүдээ гэмтээсний улмаастахимаа өгсөн түүх байна л даа.

Дараа жил нь улсад дахин нэг зодоглохдоо Ц.Чимэд-Очир аваргад унасан аж. БНМАУ-ын начин Жотойн Гэлэгулсад нэг удаа тав, нэг удаа гурав давж аймгийнхаа наадамд таван удаа түрүүлж, хоёр үзүүрлэж байж. Энэ түүхийнгэрч болгож түүний мөнхөрсөн Шаазгай нуурын хөвөөнд хөшөөг нь босгожээ. Уг үйлийг нь ач хүү улсын арсланН.Батсуурь улсад түрүүлж арслан болсон жилээ оройлон удирдаж бүтээсэн гэнэ билээ. Бас нэг онцгойлондурсагдах хүн бол “Ховдын суйлдаг хөх” хэмээн нэрлэгдэж байсан Ж.Гэлэг өвөөгийн том хүү улсын начинГ.Даваасамбуу юм. Тэр хэдийгээр химийн шинжлэх ухаанаар докторын зэрэг хамгаалсан эрдэмтэн байсан ч удамзалгасан сайн бөх байв.

Дунд сургуульд байхаасаа барилдаж үндэсний бөхөөр “Тулгат” цол хүртэж байж. Улмаар их сургуульд оюутанболсон жилээсээ чөлөөт бөхөөр бас самбо бөхийг сонирхон хичээллэж багагүй амжилтад хүрсэн олон улсынхэмжээний мастер болсон эрдэм номын, бөхийн гээд аль ч салбарт алдартны нэг болсон хүн.

1982 онд улсын баяр наадамд зодоглож улсын арслан Ж.Хайдаваар тав давж улсын начин цол хүртсэн ухааны ч, барилдааны ч уртай нэгэн сайхан хөвүүн байлаа. Тийм ээ. Байлаа гэхийн учир “аавтайгаа уулзахаар” насанзалуудаа тэнгэрт одсон юмсан билээ. Гэвч дүү Намсрайжав нь бөхийн дэнжид орлон ахынхаа аваагүй цолыг авчүйлсийг нь мөнжхүүлж явнам. Г.Намсрайжав 1988 онд Батсуурийг дөнгөж нэг ойтой байхад төрийн их баярнаадмын дэнжид улсын заан Ө.Тулгаагаар тав давж улсын начин болсон бол улсын арслан Б.Ганбаатарыг төрийннаадамд түрүүлээд хоёр жил болж эр бяр нь ид жагссан үед нь зургаагийн даваанд өвдөг шороодуулж улсынхарцага цол авсан байдаг. Энэ тухай бөхийн мэргэжилтнүүд хэлэхдээ “Намсрайжав улсын цолыг ёстой гуядажавсан хүн шүү дээ” гэдэг юм билээ. Тийм бол Н.Батсуурь аавынхаа адил харцага цолыг төд удалгүй улсын арсланцолыг мөн л “гуядаж” авсан нэгэн мөнөөс мөн.

 

БӨХ УДМЫН ТҮҮХИЙГ БАТСУУРЬ АРСЛАН БИЧИЖ Л ЯВНА

Улсын начин Ж.Гэлэг хүү Даваасамбуугийн хамт. 1991он.

Удмын түүхээ бөхийн дэнжид бичилцэж яваа нь Н.Батсуурь арсланд оноосон үүрэг мэт. Энэ үүргээ ч тэр нэр төртэйбиелүүлж яваа юм. Наадмын талбай, заал танхимын талбарт улсын арслан Н.Батсуурийн нэр сүр жилээс жилд өсчяваа. Харин энд тэмдэглэн бичихгүй өнгөрч боломгүй нэгэн зүйл нь их спортод нэрээ гаргаж амжсан хүн гэдгийгяагаад ч орхиж болохгүй. Н.Батсуурь Монголын жүдо бөхийн хүнд жингийн нэртэй тамирчин. Олон улс, тивийн хэдхэдэн тэмцээнд улсаа төлөөлөн амжилттай оролцсон. Олон улсын хэмжээний мастер цолтой хүн. Даанч удмын юмдаа. Наадмын дэнж түүнийг илүүтэй татсан байж болох юм. Барилдаад даваа авах бүхэнд л өвөөгөө дурсдаг. Тэрл хүний удам шүү дээ гэж бахархдаг байх.

Н.Батсуурь одоохондоо би түүхээ бичиж байна гэж дэвтэр ном харуулаагүй ч Монгол үндэсний бөхийн нэгэн дээдцолтойгоор барилдаж яваагаа удмынхаа түүхээ бичилцэж зузаалж байна гэж санадаг. Тэр нэг удаа сонин дурсамжярьсан нь өвөө Ж.Гэлэгийнх нь намтрын нэг торгон агшин байдаг юм.

Үүнийг сонирхуулбал, аймгийн арслан Ж.Гэлэг начин болдог жилээ улсын наадамд барилдахаар Увсаас гарч хагас сар гаруй замын унаанд дайгдан явж Улаанбаатарт наадмын өглөө ирж л дээ. Цэнгэлдэхэд орж ирэхэд “Бөхийн бүртгэл дууссан” гэж. Тэр холоос зорьж ирсэн учраа хэлэхэд бөх бүртгэж байсан нэг офицер хоёр цэрэг дуудаж ирүүлээд хооронд нь барилдуулаад унасныг нь бүртгэлээс хасч Ж.Гэлэгийг оронд нь бичиж барилдуулсан сонин түүхийг Н.Батсуурь арслан ярьдаг юм билээ. Түүх ийм л сонин содон тохиолдлоор дүүрэн байдаг даа. Тэгэхээр бөх бүлийн удмын түүх бөхийн дэнжид улам зузаарч арслан Батсуурийн оюуны ай савд багтаж л явна гэж хэлж болох билээ. Н.Батсуурийг шинээр цол авах бүрийд алс холын Увс нутаг Ховд сумынхан нь Хөх овоондоо гарч зэрэг зэрэг утас цохин баяр хүргэдэг гэнэлээ. Үүнтэй зэрэгцээд нутгийн уул ус нь бас баярладаг биз ээ. Аварга цолны үүдийг тогшиж яваа залуу арсландаа амжилтын дээдийг ерөөе.