Илбэчин
2017/03/20
Илбэчин. Энэ бол ид шид биш. Хуурах арга, техник. “Цаасаар хуурах” арга, техникийг супер эзэмшигчид баяждаг батлагдаагүй дүрэм монголд бий. МҮОХ-ын ерөнхийлөгч Д.Загдсүрэн спортынхныг , монголын ард түмэнтэй нь жинхэнэ “тэнгэр хартал” илбэ хийсэн. Хотын А бүсэд 5 давхар үл хөдлөх хөрөнгийг удирдаж буй МҮОХ-ныхоо хөрөнгөөр бариулаад, хувийн компани руу газар, устай нь шилжүүлчихсэн гэж байгаа.
Барилга гүйцэтгэлийн ажлыг бүгд МҮОХ-ны нэр дээр хийсэн байдаг.
ОУОХ-ноос МҮОХ-нд тамирчиддаа нөхөн сэргээх сувилал барьж өг гэж 100,000 ам,доллар өгсөн. Гайхалтай. “Тамирчдыг нөхөн сэргээх” сувилал гэсэн гэгээлэг нэртэй уг байгууламжийг хөөрхий минь манай спортынхон МҮОХ-ных гэж ойлгоод учиргүй баярлаж, Д.Загдсүрэнгийн буянд мөргөж явсан цаг саяхан. Үнэн чанартаа энэхүү “Тамирчдыг нөхөн сэргээх” сувилал ХХК Д.Загдсүрэнгийн баталгаатай баруун гар Б.Наранцэцэгийн нэр дээр дурайх болж. Өөрөөр хэлбэл одоо энэ байшинг нураагаад 30 давхар капитал хөрөнгө болгоно уу, тамирчдаа нөхөн сэргээхэд төдөн төгрөг гээд төрөөс, гадаад дотоодын спортын холбоодоос нэхээд хэвтэнэ үү, хэнд ч падлийгүй болсоон гэсэн үг.
“Олимпизмыг аврах хөдөлгөөн”-хөн энэ талаар амаа чилтэл ярьж, хөлөө хүрэх газар заргалдсан ч бид ёстой л тээр жил Намбарын хүү Энхбаяр чихээ таглаад, хэлээ билүүдэж “Сонсохгүй байна, сонсохгүй байна” гэдэг шиг авирлаж. Хууль ном нь шийднэ биз дээ л гэсэн юм бодоод өнгөрсөн. Хууль ном нь МҮОХ-ны хөрөнгөөр барьжээ гэдгийг нь тогтоогоод хэн хохирогч вэ гэдэг дээр тулахад МҮОХ өөрөө болж таарсан. МҮОХ-г хохироогч нь Д.Загдсүрэн, хохирог ч нь МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Отгонцагаан.
Янзтай. Хоёулаа миний хүү гэдэг шиг. Уг нь хоюулаа хохироогч. Гэтэл хуулийн байгууллага дээр болохоор нэг нь хохирогч, нөгөө нь хохироогчийн дүрд ороод уснаас хуурай гарчихдаг гэж байгаа. Хэрэг хуучрахгүй шүү дээ. Гэрээсээ хулгай хийдэг “өвөө” нарт өтлөх насанд хайран ч нэр төр баймаар. Ийнхүү МҮОХ хохиролгүй гэсэн учраас хохироогчгүй болж таарав.
Д.Загдсүрэн мэдүүлэгтээ гишүүдийн хурлаар хэлэлцэгдэж, тогтоол гарсан тухай дурджээ.
Гэтэл МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Д.Баясгалан нь ”... МҮОХ-ны 2012 оны 04 тоот Гүйцэтгэх зөвлөлийн тогтоолтой анх удаа танилцаж байна. Энд миний нэр байх боловч гарын үсэг зураагүй байна. Мөн тогтоолоос харахад бусад дэд ерөнхийлөгч нар бас гарын үсэг зураагүй байна. Ер нь бол МҮОХ-ны эзэмшил газрын талаар Гүйцэтгэх зөвлөлөөр ч шийдэх эрх байхгүй гэж бодож байна. Үүнийг бүх гишүүдийн хурлаар хэлэлцүүлэх ёстой” гэхчлэн мэдүүлэг өгсөн байдаг.
Ингэж л Д.Загдсүрэн ОУОХ, МҮОХ-ны гүйцэтгэх зөвлөлийг монголын тамирчидтай нь далаар нь тавьж цаасан дээрээс таван давхар барилга босгосон “Илбэчин” хүн дээ.
зочин · 2017/03/22
Би лав энэ хүний хэлсэн үгэнд хэзээ ч дахиж итгэхгүй. Гэрээсээ хулгай хийдэг өвөө нар гэдэгт Отто ямар ч хамаагүй байхоо, яаж олон жил хамт явчихаад нэгийгээ шоронд хийхэв дээ л гэж бодсон байх. Үхэн хатан энэ суудалруу зүтгээд байгаагын учир нь Мөнх-Очир гарч ирээд энэ төвийг нь буцааж авна гэдгээс л үхтлээ айж байгаа байх. Тэрнээс биш одоо болсон шдэ гэдгээ мэдэж байгаа байхоо
zochin · 2017/03/22
Явж явж хэл ам хийгээд байгаа Бат-Эрдэнэ, Баярсайхан хоёр л наад илбэчинг чинь шүүхэд өгч олимпын хорооны газрыг зарсан хэргийг нь илрүүлсэн. Спортынхон уг нь тэр хоёртой нийлээд тэмцэж чаддаггүй юм гэхэд ядаж дотроо талархаж явдаг байлгүй дээ. Олимпын хорооны газрыг зарсан гэдгийг нь тогтоогоод 3 жилийн хорих ял өгсөн биз дээ. Харин энэ "Тамирчин нөхөн сэргээх төв" чинь ямар ч ял аваагүй өнгөрсөн. 5 давхар барилгатай болж байвал 3 жил ч ядаргаа л юм байна доо.
Зочин Төр · 2017/03/21
Ажил хийсэн хүнд хийж чадсан хүнд дайсан олон байдаг. Монголцууд олимпийн аваргатай болход хэний хөдөлмөр хичээл зүтгэл байсан билээ. Харин даамны Бат-Эрдэнэ мэтийн хов хөөчөлдөгчид юу хийж бүтээв. МҮОХ битгий хэл Даамны холбоогоо аваад явчихаж чадахгүй л байгаа байхгүй юу? Хор найруулж хошуугаа билүүдэж суухаас өөр ид шид байхгүйг спортынхон мэднээ. Эд нар болимоор юм аа хөөрхий дөө өрөвдөлтэй ч нөхдүүд ээ.
Зочин · 2017/03/21
гудамжны жижиг хулгайч нарыг бүгдийг өршөөн ялаас чөлөөл, тэгш эрх эдэлье
Дидиер Драгвай · 2017/03/21
Ганболд хэмээх нөхөр Блаттерийг фанаалдаад Яармагийн дэнжид хөл бөмбөгийн дээвэртэй талбай барина гэж хэдхээн сая ногоон хуссантай адил юм уу даа.
Zochin · 2017/03/21
Мэдсээр байж энэ идэж ууж хандаггүй хүн төрөхт мангаснууд чинь дийлдэхээ байлаа бүх хөрөнгийн улсад тушааж шийтгэх хэрэгтэй юу хүлээнэ вэ?
Zochin · 2017/03/21
Мэдсээр байж энэ идэж ууж хандаггүй хүн төрөхт мангаснууд чинь дийлдэхээ байлаа бүх хөрөнгийн улсад тушааж шийтгэх хэрэгтэй юу хүлээнэ вэ?
Zochin · 2017/03/21
Ilbeduuleh durtaidaa ilbeduuleed baidag l baihgui yu.
Zochin · 2017/03/21
Ilbeduuleh durtaidaa ilbeduuleed baidag l baihgui yu.
Zochin · 2017/03/21
Ilbeduuleh durtaidaa ilbeduuleed baidag l baihgui yu.
Zochin · 2017/03/21
Ilbeduuleh durtaidaa ilbeduuleed baidag l baihgui yu.
Зочин · 2017/03/21
Олимпийн хорооны луйвардуулсан 3100 кв метр газрыг олимпийн хороонд нь буцааж авчирсан буянтай эр дээ, Батэрдэнэ. Харин энэ Загдсүрэн хуйвалдаад идсэн нь баригдаж ял авсан
Зочин · 2017/03/21
Ичих булчирхай байна уу ууж идсэнийг чинь үр хүүхэд чинь 30 нугалж төлнө чамд сайхан байна уу
Зочин · 2017/03/21
Ичих булчирхай байна уу ууж идсэнийг чинь үр хүүхэд чинь 30 нугалж төлнө чамд сайхан байна уу
Зочин · 2017/03/21
ЕР НЬ ЗАГДСҮРЭН ИХ ГАЙГҮЙ ХҮН Ш ДЭЭ АЛДАА ДУТАГДАЛ БАЙДАГ БАЙХ ЭНЭ ДААМНЫ ХОЛБОО БАТЭРДЭНЭ МЭТИЙН ХУДЛАА ЧУХАЛ ЦАРАЙЛСАН ӨӨРӨӨ БАС Л ҮЛ БҮТЭХ НӨХӨР Ш ДЭЭ ХЭВЛЭЛЭЭР ХУДЛАА ЯРИАД Л ДААМНЫХАА ХОЛБООГ УДИРДАЖ ЧАДАХГҮЙ БАЙЖ ХЭРЭГГҮЙ Л БАЙХГҮЙ ЮУ ДАНДАА ЗАРАГ ХИЙЖ ЯВНА МУНДАГ ДААМЧИН БЭЛТГЭСЭН ЮМ АЛГА ХУЖАА ЦАРАЙЛСАН НӨХӨР
Зориг · 2017/03/21
Бүр ядахдаа газрынхаа төлбөрт МҮОХ-49%-г авах ёстой шүү? Сургууль, цэцэрлэг, төрийн болон төрийн бус/ ихэнх нь соц нийгмийн үед ард түмний хөрөнгө зүтгэлээр бий болсон спорт холбоод, мөн батлан хамгаалах туслах нийгэмлэг зэрэг/ байгууллагын нэр дээрх газрыг дарга нар нь өөрийн болгох, зарж идэх явдал бүр хавтгайрлаа. Энийг шалгадаг газар байна уу? Захиалгаар л нэг нэгнээ шалгуулах юм даа.
Зочин · 2017/03/21
Спортыхон тэгээд энэ улаан цайм луйврыг хамгаалдаг юм уу? Тэгвэл бүгдийг нь хуугаар нь хэрэгт татвал таарна
Зочин · 2017/03/21
Ид ид хагартлаа гудар хурдан хагарвал ард түмэнд тустай цусалж л байг мөд цусаар нь хор нь гүйх байлгүй дээ зайлуул даа
Зочин · 2017/03/21
Ид ид хагартлаа гудар хурдан хагарвал ард түмэнд тустай цусалж л байг мөд цусаар нь хор нь гүйх байлгүй дээ зайлуул даа
zochin · 2017/03/20
Ээ, энэ спортынхон чинь ямар тэнэг хүмүүс байдгын бэ, хэрэлдээд заргалдаад унахаар карьерт нь нөлөөлөх байх даа, тэгээд л дуугай байдаг байх
Зочин · 2017/03/20
sain u murduud hiigeechee zzavaan yumnuudiig
Зочин · 2017/03/20
sain u murduud hiigeechee zzavaan yumnuudiig
Зочин · 2017/03/20
sain u murduud hiigeechee zzavaan yumnuudiig
Зочин · 2017/03/20
Zaagaa darga odoo bolnoo