Дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид улирал тутмын таван сая төгрөгийн урамшууллаасаа татгалзая
2017/03/21
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат жирийн иргэдийн биш төрийн бүсийг чангална гэдгийг мэдэгдсэн. Тиймээс төсвийн үргүй зардлыг бууруулахад анхаарч байгаа бөгөөд дүүргийн ИТХ-ын төлөөлөгч нарт улирал бүрт олгодог таван сая төгрөг олгохыг болиулсан. Гэтэл Хан-Уул, Баянзүрх дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид таван сая төгрөгийн урамшууллаа авсан байна.
Нийслэлийн Хан-Уул дүүргийн ИТХ 35 төлөөлөгчтэй. Төлөөлөгчид улирал бүрийн таван сая төгрөгийн урамшуулал авсан. Харин төсвийн үргүй зардлыг танах чиглэл авсан болохоор үрж амжилгүй акт тогтоолгож, мөнгөө өгөхөөр болж байгаа гэх мэдээлэл байна. ХУД-ын 35 төлөөлөгчийн улирал тутмын урамшуулал нийтдээ 175 000 000 /175 сая/ төгрөг, жилд 700 000 000 /долоон зуун сая төгрөг/ болж байна. Энэ мөнгөөр тус дүүрэгт хичнээн сургууль, цэцэрлэг, бүтээн байгуулалт хийж болохыг уншигч та нэг бодоод үзээрэй.
БЗД-ийн хувьд ИТХ-ын 41 төлөөлөгчтэй. Эдгээрээс АН-аас сонгогдсон 16 төлөөлөгч таван сая төгрөгийн урамшууллаа авсан аж. Тэгвэл БЗД-ийн ИТХ-ын төлөөлөгчид АН, МАН гэлтгүй бүгдээрээ урамшууллаа татгалзах юм бол улиралд 205 000 000 /205 сая төгрөг/, жилдээ 820 000 000 / 820сая төгрөг/ төсвөөс хэмнэгдэх болно.
Зөвхөн Баянзүрх, Хан-Уул дүүргийн ИТХ-ын төлөөлөгчдийн урамшуулал 5 000 000 төгрөгийг олгохгүй бол жилдээ 1 520 000 000 /1.5 тэрбум/ төгрөг хэмнэх тооцоо гарч байна. Энэ хэмнэсэн мөнгөөр мөн ч олон сургууль, цэцэрлэгийг сүндэрлэх байх шүү. Цаашлаад нийтийн эзэмшлийн орон сууцны дээврийн засварт шаардагдах хөрөнгө оруулалтаар суухгүй болно, хогны машиныхаа тоог ч нэмж болно. Ногоон байгууламжаа хашаатай, харанхуй гудамжаа гэрэлтэй болгох гээд маш олон ажлыг хийж болмоор санагдана. Нөгөөтэйгүүр, аймаг, сумын ИТХ-ын төлөөлөгчид ч урамшууллаасаа татгалзчихвал төсвийн мөнгө үр ашигтай зарцуулагдах болно. Ингэж хэлэх болсон шалтгаан нь улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн нийт хэмжээ 2017 оны эхний 2 сард 963.4 тэрбум төгрөг, зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ 1175.1 тэрбум төгрөг болж, улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт тэнцэл 211.7 тэрбум төгрөгийн алдагдалтай гарсан. Ядаж энэ хэмнэсэн мөнгө төсвийн алдагдлын нөхөхөд тодорхой хэмжээгээр нөлөөлөх болно гэдгийг ИТХ-ын төлөөлөгчид ухамсарлаж улирал бүрийн таван сая төгрөгийн урамшууллаасаа татгалзана уу.
САНАЛ · 2017/03/22
НИЙСЛЭЛ 20,ДҮҮРГҮҮД10 САЯЫН ЦАЛИНТАЙ ЮМ БИШ ҮҮ БАГЦ НЭРЭЭР ҮҮНИЙГ БОЛИУУЛЬЯАА
З · 2017/03/22
ИТХ гэж яг юу хийдэг хүмүүс юм мэдэгддэггүй шд
том жижиг хулгайч нарыг дээ · 2017/03/22
Дүүргийн ИХТ-чид гэж иргэд төлөөлөх нэрээр хөөрхөн мөнгө хуссан ,эрх мэдэлтэй юу ч хийдэггүй бидний төлсөн татварын мөнгөөр гадаад руу зугаалсан нөхдүүд байдаг гэжугаа. Бас зарим дүүргийн төлөөлөгчид нь хайнань ветьнамын аялалыг голж байгаа сурагтай
Ard · 2017/03/22
Za tegvel hotiin hurliin tuluulugchid bol terbumaarni ulirald husdag baihdaa medegdehgvi bolohoos ediin zasag hoosrohi zvin hereg yum bna
мөнгөний л гарз болно доо дэл сул мөнгө хусох гэж л үхэлдэж мөнгө зарж гар ч ирсэн л гарууд шдээ · 2017/03/21
хууль гаргаж болиулах хэрэгтэй
зочин · 2017/03/21
өгөх хууль журамтай бол өг л дөө. Авсантайгаа адилхан хариуцлагаа үүрдэг л байвал болоо биш үү. Гол нь авахдаа уургын морь шиг, хариуцлага хүлээхдээ хэлгүй дүлий болдогт л байна. Сайн урамшуул. Тэгээд шээсийг нь гоожтол шах. Бүр дахин сонгогдохоос залхтал нь
Зочин · 2017/03/21
Энэ бол хууль бус үйл ажиллагаа байна. Болих хэрэгтэй.
Зочин · 2017/03/21
яг үнэндээ хариуцлага тооцдоггүй алба шүү дээ мөнгө өгч гарчихаад ард түмнээ эргээд мартдаг гишүүдээр төлөөлөгчөөр яах юм бэ иргэдийг 10-20 мянган төгрөгөөр хуурч гарч ирсэн хүмүүс байгаа шүү дэээ тэгээд зүгээр мөнгө аваад суугааад байдаг
иргэн · 2017/03/21
үүнийг ямар хуулиар зохицуулж олгодог вэ? гээд ч иргэдийн хурлын хан ажилладаг бил үү, энэ забараагүй бна, ядаж үр дүнтэй нь уялдуулдаг даа, энэ зарчим биз дээ,
Зочин · 2017/03/21
Татгалз гээд татгалзахгүй бол зүгээр л өгөх өө больчих хэрэгтэй тэгвэл ядаж дараа сонгуульд дүүргээ хөгжүүлэе гэсэн гайгүй санаатай улсууд ороод ирж магад
Зочин · 2017/03/21
авах л гэж хүмүүст худлаа ярьж хууран байж очоо биздээ, авахгүй байж чадахгүй нэг их тансагласан юм тараасан улсууд байгаа биздээ
Puujee · 2017/03/21
Их л мөнгө авдаг юм байна.
Төрийн буян. Үүнийг танавал адаглаад дүүрэгтээ их ажил хийж, хүндрэлтэй асуудлыг шийдэх бүрэн боломж байгаа юм бишүү. Төлөөлөгчдөө, нийлж байгаад нэг эмнэлэг, настангуудын асрах газар бариад өгнө үү. буян болно. Улс орон эдийн засгийн хямралтай байна. Сайхан цаг ирэхээр та бүхэн авдаг юмаа авч болох байхаа.
Зочин · 2017/03/21
Эд нар энэ санааг хүлээж авах уу. Тавагтай хоолоо буцаагаад өгөх үү.
Зочин · 2017/03/21
yu hiisen gej mongo awdag bnaa icheech
Сонгогч · 2017/03/21
ЗЗНДНТУ-ын тухай хуулинд Сум-дүүрэг,баг-хороо гэж хоршин заасан байдаг. Гэтэл сум 21 төлөөлөгчтэй. Эдгээр төлөөлөгчдөд 1-ч төгрөгийн урамшуулал дэмжлэг байдаггүй.Тэгтэл яаж байна. Дүүргийн атманууд улиралд 5 сая төгрөг төрөөс хусдаг гэж байгаа.Мөн тэнцвэргүй амаргууд байгаа биз.Эрдэнэбат сайдаа.Бодвол төв суурин газрын депутатууд намд их л ашиг нөлөө өгдөг болж таарлаа.Ингэж байхад улс хоосрон ядуурч Эрдэнэбат тэргүүтнүүд дэхийгээр нэг тэнэж хоол хайдаг нь зөв биз.Гадаад хэргийн сайд нь Хятад гүрэн очиж тэдний бажийнкийн шороог долоож Монголыг буддизмаас үүрд салгана ч гэх шиг мөн донгосдог хүүрнүүд шүү
зочин · 2017/03/21
хүүеээ наадуулыг чинь эргүүлэн татдаг болгооч яах гэж төрд гардаг нь тодорхой юм бна ан ын голдуу нөхдүүд ичиж амьдараач юу хийсэн гэж чалчих амьтад вэ бүгдийг нь хас 5сая юу вэ даварсан бөөс