Сайн байцгаана уу. Би 35 настай 16 настай хүүгийн хамт амьдардаг. Хүүгийн минь аав 4 настай байхад нь хорвоогоос явсан тэр хэцүү өдөр одоо ч хүртэл санаанаас гардаггүй.

Ямар ч гэсэн хүүгээ хойд эцгийн гар харуулалгүй бусдын жишгээр тогтсон ажил төрөлтэй амьдраад л явж байна даа. Ганцаараа дандаа байна гэж юу байхав дээ хааяа уулздаг ойлголцдог нэг залуутай болоод жил гаран болж байна. Даанч надаас 10 насаар дүү.

Бид 2 сарын өмнөөс харьцаагаа тасалсан нэгэнт амьдрахгүйгээс хэн хэнийхээ амьдралыг дэмий үрээд яахав гээд шийдвэр гаргасан. Тэгтэл энэ сард бие давхар болсноо мэдлээ. Нөгөө залуу маань утсаа солиод фэйсбүүкээсээ блок хийгээд надтай ямар ч холбоогүй болсон. Одоо энэ хүүхдээ яах вэ гэсэн бодол өдөр шөнөгүй эргэлдээд насаа бодоод ганц хүүд минь хань юм даа гэж бодохоор гаргачихмаар, ганцаараа өсгөх бас хүний хэл амыг бодохоор гаргамааргүй санагдах юм. Би эцэг эхээсээ 2-лаа уг нь хүнд хүн илүүдэхгүй гэж бодох юм би яавал дээр вэ?

cekc.mn