“Шазруун” захирал
2013/11/19
МУИС-ийн шинэ захирал, доктор А.Галтбаяр өөр рүү нь чиглэсэн эсэргүүцлийг намжааж чадсан бололтой. “МУИС-ын оюутнууд шинэчлэлийг дэмжиж байна” гэсэн мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр гараад эхэлснээс үүнийг харж болно.
Өчнөөн олон жил МУИС-д мөрдөгдсөн тогтолцоог нэг л өдөр өөрчилж, “өвгөн” багш нарын эсэргүүцлийг сөрж чадсан гэхээр А.Галтбаяр зорьсондоо заавал хүрдэг нэгэн бололтой. Түүний хувьд 1991 онд ОХУ-ын МосУИС-ийн механик-математикийн факультетийг төгсөөд МУИС-д багшаар орсон юм билээ. Хамгийн сонирхолтой нь “МУИС-ыг шинэчлэх хэрэгтэй” гэдэг байр суурийг захирал болоод гэнэт гаргаж тавиагүй. Аль зургаа, долоон жилийн өмнө жирийн багш байхдаа л энэ талаар боддог байжээ. Тухайн үед “МУИС-д ажиллах хугацаандаа олигтой цалин авч байгаагүй. МУИС-аас байр, машин, хүүхдийн сургалтын төлбөр авч байгаагүй. Өөр газар давхар ажил хийдэггүй, хувийн бизнес эрхэлдэггүй, цаашид ч тэгэх сонирхолгүй. Тэтгэвэрт гарахад 20 жил байна. Гэтэл МУИС маань улам дампуурч байна. МУИС-ийн удирдлагууд ажлаа хийж чадахгүй байна. Урагшгүй ажилтай байгууллагад дахиж 20 жил ажилламааргүй байна” гэж ярьдаг байжээ. Мэдээж тэр үед түүний үгийг сонсдог нь байвч, хэрэгжүүлдэг нь олдоогүй байж таарна. Тиймээс А.Галтбаяр захирал ажлаа хүлээж аваад нэг их удаагүй байхдаа МУИС-ийг шинэчлэх ажлыг эхлүүлж, одоо мөрөөдлөө биелүүлэхэд нэг алхам дөхчихсөн явж байгаа нь энэ. Ямартай ч тэр сургуулийнхаа олон багш нарын эсэргүүцлийг давж шинэчлэлийн ажлыг эхлүүлж чадсан “шазруун” захирал гэдгээ харуулав. Олон жил бодож явсан зүйлээ хэрэгжүүлж чадсан түүнийг үүнээс өөрөөр тодорхойлох аргагүй бололтой.
Т.Урангэрэл
Зочин · 2013/11/21
naadahiig chin galtbayar uuruu zahialaad bichuulchihsen yum bishuu. erun tegeedch aliwaa neg surguuli albanbaiguullagiin zahiral soligdood uuriig ni huleen zuwshuuruhgui bol sonin hewleleer hudlaa uuriiguu magtsan eswel umnuh udird***** uhej dald ortol ni muuldag bizde bi tiim yum harahaar unendeel ene garsan ulsiig ni uruwddug
Boloroo · 2013/11/20
ene shiidwerig demjij bn...ghdee zow l bgasa gj hvsjine...oorchlolt neriidleer ulam orwongoor ergvvlchihwel hetsvv l bnda
Зочин · 2013/11/20
ug ni zob bodog barj bga zahirald amjit husye. oyutan zauluust ene sanan bolmjin shuu
Зочин · 2013/11/20
Okie
Зочин · 2013/11/20
Yun hachin yum bichdeg yum be? Bagsh naruurchlultiig eserguutseegui yum. Harin nuuts huivaldaanaar yamarch heleltsuulegguigeer, setgeliin huurluur iim asuudlyg hiij bolohgui l gedgiig helj baigaa. Nuguu talaaas Galtbayar buruu hiij baigaagaasaa bolood bembegneed bagsh nar ug heleheer yu ch helj chadahgui baigaa sh tee. Shazruun zan gargaj chadahgui l dee. Buruutai yum chini. Tanai sait hudlaa l Galtbayart tal zasaj baina daa.