МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэн албан тушаал, эрх мэдлээ илт хэтрүүлэн ашиглаж удирдаж буй байгууллагадаа онц их хэмжээний хохирол учруулсан хэргээр шүүхээс ялж авч байсан үйлдлийг ёс зүйд нийцэхгүй гэж үзэж байгаа хүн олон байна. Тэрбээр МҮОХ-ны ерөнхийлөгчийн албыг 16 жил гүйцэтгэсэн бөгөөд “Олимпизмийг аврах хөдөлгөөн” анх шүүхэд өгсөнөөр гэмт хэрэг нь илэрч байжээ. Тэрбээр МҮОХ-ны ерөнхийлөгчид дахин нэр дэвшиж байгаа явдал нь ОУОХ-ны харти, ёс зүйн дүрэмд зөрчиж байгаа төдийгүй монголын нэрийг олон улсын түвшинд төлөөлдөг, эв нэгдлийн бэлгэдэл Олимпын цагаан туг дор монголыг төлөөн гэмт этгээд зогссоор байх нь ёс зүйд нийцэж буй эсэхийг  өөрөөс нь болон хуульчийн тайлбартайгаар хүргэн, чухам ямар гэмт хэрэг үйлдсэнийг тусгайлан сурвалжиллаа. Тодруулга авахаар манай сайтын зүгээс болон бусад ХМХ-ээс удаа дараа оролдсон боловч үргэлж ажил дээрээ байхгүй гэдэг үг сонссоор байсан юм. Ажил дээрээ ирсэн сургаар бид Олимпын хороог зорин очиход жижүүрээс авахуулаад та нарыг дуудаагүй гээд дээш гаргахгүй, хамгаалагч эсвэл тамирчин болох нь эс мэдэгдэх залуугаар хамгаалуулж, нэлээд эсэргүүцэлтэй тулж байсныг дурдах ёстой болов уу.   

 

Эх сурвалж: www.survalj.mn