Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2017/03/27
Өнөөдөр аргын тооллын 2017 оны гуравдугаар сарын 27. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны "Алтан унжлагат" хэмээгч Гал тахиа жилийн хаврын тэргүүн хар бар сарын 29. Сумъяа гараг. Шувуун хушуут одтой, зургаан цагаан мэнгэтэй, харагчин үхэр өдөр.
Барилдлага: Үхэх
Шүтэн барилдлага: Төрөхүй
Суудал: Шороо
Өдрийн наран 6 цаг 42 минутад мандан, 19 цаг 11 минутад жаргана. Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, мал арилжих, буг дарах, газрын ам бооход сайн.
Байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.