Сайн байцгаана уу? Би одоо 18 настай. Нэг цайны газар зөөгч хийдэг. Ирэх намар их сургуульд орно. Нэг өдөр манай захирал оролдож, би хичнээн эсэргүүцсэн ч хүч хэрэглэсэн.

Түүнээс хойш захирал удалгүй гэр бүлээрээ гадагшаа явж, цайны газраа өөр хүнд зарсан. Би анх удаа, бас хордлого өгөөгүй болохоор өөрийгөө таргалж, жаахан гэдэс суух гээд байна л гэж бодсоноос жирэмсэн гэдгээ мэдэлгүй саяхныг хүргэлээ. Одоо 14 долоо хоногтой, удахгүй 15 долоо хоног хүрнэ. Яах вэ?

Манай гэрийнхэн тийм ч боломжийн амьдралтай биш, би бас намар их сургуульд сурмаар байдаг, хүүхдийнхээ аавыг ч сайн мэдэхгүй, гэр бүлтэй хүн. Одоо хаана ямар эмнэлэгт үзүүлж, үр хөндүүлбэл дээр вэ? Эмнэлгийн үнэ ханш ямар байдаг бол? Хэнд ч хэлж чадахгүй болохоор өөр хандах хүн байхгүй захиа бичиж сууна. Зөвлөгөө өгч, туслаач…

cekc.mn