Ерөнхий сайд “Дүүриймаа”-гүй угтуулж чадсан уу?
2017/03/28
Б.ДАМДИН-ОЧИР
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнгөрсөн хэдхэн хоногт Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай аймагт ажиллаадиржээ. Тун чиг үр дүнтэй ажиллаж, дээрх аймгуудад олон чухал асуудал шийдэж өгөөд ирсэн тухай хэвлэлүүдмэдээлж байна.
Үнэндээ, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Өвөрхангай аймаг дахь Бүсийн оношлогооны төвд түргэн тусламжийннайман автомашин, 4.0 тэрбум төгрөгийн өртөг бүхий 22 нэр төрлийн 193 тоног төхөөрөмж, Говь-Алтай аймгийннэгдсэн эмнэлэгт түргэн тусламжийн долоон автомашин хүлээлгэн өгсөн. Алтайчуудын усны асуудлыг шийдэхажилд зарцуулагдах 50 тэрбум төгрөг Австралийн Засгийн газрын тусламжаар ойрын хоёр жилийн хугацаандшийдэгдэхээр болсныг, Баянхонгор Говь-Алтай чиглэлийн 260 км автозамыг энэ жилдээ дуусгах шийдвэр гаргаснаанутгийнханд дуулгасан тухай бага ярьж байна. Харин томилолтоор мордохынхоо өмнөхөн төрийн захиргааны төвболон захиргааны байгууллага, төрийн өмчит улсын үйлдвэрийн газрын удирдлагуудтай уулзаж, үүрэг даалгаварөгсөн. Тэр үеэрээ “...Эхний ээлжинд Ерөнхий сайдыг орон нутагт ажиллахад хэд хэдэн жийп машин хөлөглөнаймаг, сумынхаа хилийн зааг дээр угтдаг, үддэгийг өнөөдрөөс зогсоо. Аймгийнхаа төв, сумынхаа хаалган дээрцомхон бүрэлдэхүүнтэй зохион байгуулахад болохгүй зүйл байхгүй. Энэ нь зочдоо угтах, үдэх ёсоо үгүйсгэж байгааюм ерөөсөө биш. Хэд хэдэн жийп хөлөглөн орон нутгийнхаа хилийн зааг хүртэл хэдэн зуун км давхиж ашиггүйзардал гаргадгийг л больё гэж байгаа юм” гэж байв.
Гэтэл сошиал ертөнцөөр түгсэн мэдээлэлд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат баруун аймгуудад ажиллахдаа “Дүүриймаа”-гаас гадна ерөнхий боловсролын сургуулийн сурагчдаар тосуулсан гэж байна.
Түүний айлчлал Баян-Өлгий аймгаас эхлэх байсан ч, тус аймагт их хэмжээний цас орж, цаг агаар тогтворгүй болсны улмаас онгоц газардах боломжгүй болсон байдаг. Иймээс чиглэлээ өөрчилж, Ховд аймагт газарджээ. Энэ үед Ерөнхий сайдыг угтаж авахаар Баян-Өлгий аймгийн ерөнхий боловсролын сургуулийн 1000 гаруй сурагч нимгэн хувцастай нойтон цасан дунд дөрвөн цаг гаруй хүлээсэн гэнэ. Түүнчлэн очсон газар бүрт нь цэрэг, цагдаа, онцгой байдлынхан жагсаж угтсан байгаа юм. Тэд нэг л төрлийн “Дүүриймаа” юм. Тиймээс түүнийг төрийн албан хаагчдад өгсөн үүрэг даалгавраа өөрөө биелүүлж, томилолтын угталт, үдэлтийг “цомхон” болгож чадсан уу гэдэг нь эргэлзээтэй байж магадгүй нь ээ.
Зочин · 2017/03/28
Худлаа хуцаж бүхнийг үгйүсгэдэг Ардчилалын хар хэрээнүүд. Ингэж хэлж хэрэгжүүлсэнийг яаж ч харлуулаад нэмэргүй та нар чадах чүгүй. Харинч их зөв сэтгэлтэй ЕС-тай болсондоо бид баярлах ёстой
МАН ЗҮТГЭНЭ · 2017/03/28
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР. МАН САЙН бүхнийг НУРААНА ,БУЦААНА. Байгаа бодит байдал ЧАДАЛ нь ТЭР. Одоогийн байдал нь ОУВСангийн тулгалтанд сандарсан Засгийн газар Орост 49 хувиа эргүүлж өгөх эсэх талцал, Олон хүмүүсийг ажлаас халсан хийрхэл,ОФШОРтонгуудаа хамгаалах гэж ядсан оролдлого, 60 тэрбумын аян-ы үргэлжлэл, Жалга дов танил талын авилгал, МИЕЭ- г тойрсон бялдуучлал, Хятадыг хүсэмжилсэн их мөнгө,Хүүхэд хөгшдийг ялгаварласан төрийн бодлого,Хүсээгүй жирэмслэлтийг нохойд хандуулсан Хотын бодлого Эргэж буцаж будилсан татварын бодлого ,энэ бүхэнд дургүйцсэн ард түмэн л байх шив дээ
Зочин · 2017/03/28
Хаалган дээрээ засаг ноён нь орлогчтойгоо мориор явж ирээд угтаж үддэг байвал яасын? Морио тэнд нь аргамжиж үлдээгээд сайдын машинд дайгдан захиргаан дээрээ хүрчихнэ. Тэгээд гаргаж өгөхдөө морио унаад л ирнэ шүү дээ. Залуу хүмүүст бол морины ч хэрэг байхгүй хэдхэн дэгдээд хүрнэ шүү дээ. Замдаа хоюул гүнгар гангар гээд дэгэж дэрвээд л гоё байхгүй юу.
Зочин · 2017/03/28
зардал гаргахгүй бол л болоо ш дэ