9 насны зөрүү эмэгтэй хүнд тийм чухал юм уу?
2017/03/28
Намайг Б гэдэг. Би нэгэн тээврийн компанид ажилладаг 25 настай. Яг хаанаас нь эхэлж ярихаа мэдэхгүй байна л даа. Сэтгэлээ хэнд онгойтол ярихаа ч мэдэхгүй байна. Анх удаа л бичиж байна.
Би дурласан. Би түүнтэйгээ танилцаад яг жил болж байна. Би хүнд ингээд дурлана гэж бодож байсангүй. Энэ байдлаараа 30 хүрэх байх гэж бодож байлаа. Өнөөдөр энд би надад маш их аз жаргал өгч бас авч чадах хүний талаар бичиж байна. Тэр маань өмнө нь хүнтэй сууж байсан. Тэр хүн нь гадаад яваад алга болсон 10 жилийн өмнө. Тэрийгээ 10 жил хүлээсэн. Тэр маань амьдралынхаа 10 жилийг тэр хүнийг хүлээж өнгөрөөсөндөө маш их харамсдаг. Намайг одоо өөрийг эргүүлэхээр надад цагаа дэмий үрж байна, чамайг над шиг дэмий зүйлд залуу насаа битгий үрээсэй гэж хүсэж байна гээд намайг би тэрнийг гэх тусам өөрөөсөө түлхээд байгаа.
Бид 2 анх фб-р харилцаад хааяадаа ажлын шаардлагаар таардаг байсан. Нэг л мэдэхэд маш их харилцдаг, би түүнд тэр надад нөлөөлдөг болсон байсан. Эгч дүү шиг биш болсноо саяхныг хүртэл үүнийгээ анзаарахгүй явлаа. Саяхны нэг өдөр хүртэл тэр маань би яг л уулын орой дээр гарчихсан юм шиг тэнгэрт нисч байгаа юм шиг байна гэж хэлж байсан. Бид 2-т тулгараад байгаа асуудал бол насны зөрүүтэй явдал байна л даа. Би сүүлийн үед түүнийг байнга санаад хайртайгаа ухаарсан хүн шиг л түүн рүү гэх тусам тэр надаас холдоод байх юм.
Яагаад гэвэл бид 2 насны зөрүү 9. Би түүнээс 9 насаар дүү. Тэр угаасаа анхнаасаа намайг цагаа дэмий үрж байна гэдэг байсан л даа, 2-лаа ёстой бүтэхгүй гээд л чанга үгнүүд хэлдэг л дээ. Би ч тоохгүй дахиад битгий нас ярь гээд л мартуулахыг хичээдэг байлаа. Энэ арга маань даанч сайн ажиллахгүй юм даа. Би ямар насаа өөрчилж чадах биш. Үүнтэй эвлэрэхээс өөр арга байхгүй ч юм шиг. Өнгөрсөн долоо хоногийн 5 дахь өдөр бид 2 ажлаа хийнгээ харилцаад л сайхан байсан харин үдийн хойно тэр маань их сонин болчихвоо. Тэгээд л дахиа л нөгөө насны зөрүүгээ яриад л.
Би одоо түүнтэйгээ уулзахгүй бол байж сууж чадахгүй хариу бичихгүй бол ар араас баахан смс явуулаад л. Смсээ харвал бараг л өөртэйгөө яриад байх шиг. Би түүнтэйгээ уулзахын тулд гэрийнхэн гадаа 2 цаг хүлээн байж уулздаг байсан. Одоо 3, 4 цаг болсон сүүлдээ тэр гарч ирэхгүйгээр шийдсэн юмуу дараа уулзий гэдэг болсон би хүлээсээр л. Тэр ч надад үнэхээр хатуу ханддаг шүү. Ажил дээр нь надаас 2 насаар ах хүмүүс түүнийг минь та гээд дуудсан юм байна л даа тэрнээс болоод нөгөө л нэг асуудлыг дахиад сануулсан хэрэг.
Одоо тэр маань шийдвэрээ гаргачихсан бололтой. Намайг өөрөөсөө явуулах. Тэр маань нэг охинтой л доо бараг миний охинтой ойролцоо настай гээд л, үнэндээ тийм биш л дээ, бид 2 насны зөрүү, миний түүний охинтой насны зөрүү 2 бараг л ижилхэн байж магадгүй л юм. Хамаг юм энэ насанд л байна. Энэ 9 насны зөрүүнд байгаа юм шиг л…
Эцсийн эцэст бид бүгд хөгширхөөс зугтаж чадах биш эсвэл үргэлж залуугаараа байж чадах биш нэг л өдөр ижилхэн хөгширнө, хөгширсөн хойно хэн бид 2-г 9 насны зөрүүтэй эмгэн өвгөн гэж хэн хэлэхийн бэ? Ганцхан амьдрах амьдралд би түүнийг аз жаргалтай байлгамаар байхад насны зөрүү, 9 насны зөрүү эмэгтэй хүнд тийм чухал юм уу? Би түүнд хайртай болохоор ингээд бууж өгч чадахгүй.
Гэрийнхэн гадаа хэдэн цаг хүлээхээ сайн мэдэхгүй байна. Түүнийг гарч ирээсэй гэж хүсч байна. Би яг одоо хэдэн жил ч хүлээсэн чадахаар байна. Хэцүү гэдгийн мэдэж байна л даа. Одоо тэр намайг өөрөөсөө холдуулахыг хичээгээд байна энэ 9 нас гэдэг юмнаас болоод. Би түүнээс дэндүү том юм хүсээд байгаа юм болoв уу эсвэл…
cekc.mn
Zochin · 2019/09/02
Bi ch gesen 8 nasaar duu zaluutai uulzad 8 sar bolson bid 2 saixan l bsn gexde yachij bodson ooriigo saixan avch yavdag busguichud zondoo l bga shde 2 xun unexeer bie biende xairtai bol ter nas yamar xamaatain be saixan amidarch bga xosuud zondoo l bn bux zuiliig muu talaas ni bish ergeer bodoosoi setgel zurxiig xorij chadax bishde
Zochin · 2017/03/29
Ali alin huuhed ene tertei amidraliin zah zuhaas uzsen l humuus baina shdee.Odoo houlaa ur huuhdee bodoj asuudlaa shiidsen deer baihaa.eregtei hunii nasnii zuruu tiim ch chuhal bish gej bodoj baina.Uul n bol eregtei hun uuruuse heden nas duu huuhend bol uhdeg shdee.Chamaig uruuse tulheed baigaag bodhod tiim ch sain bish um baina.Chi l uuru araas n huluu hugalah geed baigaa um bina.Sain yaritcaad uz bolohgui bol tcag ursnii hereggui baihaa
зочин · 2017/03/29
чи эмэгтэй юм бол 9 нас арай л их байнадаа.өнөө маргаашдаа ч яахав.Насны эрх гэж нэг юм бийдээ
иргэн · 2017/03/29
ЭМЭГТЭЙ ХҮН ӨӨРӨӨ ХҮСЭХГҮЙ БАЙЖ БОЛНО ШҮҮ ДЭЭ. ТА ХОЁР УУЛЗААД САЙН ЯРИЛЦДАА. ГОЛ НЬ ХАЙР БИШ. АМЬДРАЛАА БОДОЖ УХААЛАГ ЗӨВ ШИЙДВЭР ГАРГАЖ Л ЦААШ АМЬДРАНА ШҮҮ ДЭЭ.
zochin · 2017/03/29
Nasnii zurvv hamaagvi olon saihan ger bvlvvd bna chi vneheer sain bol zvtge Mendbayr Tserendawga gej hoyr aldartai jvjigchiniig medne bizdee saihan amudraad saihan utluj bgaa bizdee amjilt
zochin · 2017/03/29
Nasnii zurvv hamaagvi olon saihan ger bvlvvd bna chi vneheer sain bol zvtge Mendbayr Tserendawga gej hoyr aldartai jvjigchiniig medne bizdee saihan amudraad saihan utluj bgaa bizdee amjilt
zochin · 2017/03/29
Nasnii zurvv hamaagvi olon saihan ger bvlvvd bna chi vneheer sain bol zvtge Mendbayr Tserendawga gej hoyr aldartai jvjigchiniig medne bizdee saihan amudraad saihan utluj bgaa bizdee amjilt
Зочин · 2017/03/29
Nasnii zurvv hamaagvi olon saihan ger bvlvvd bna chi vneheer sain bol zvtge Mendbayr Tserendawga gej hoyr aldartai jvjigchiniig medne bizdee saihan amudraad saihan utluj bgaa bizdee amjilt
zochin · 2017/03/28
haha yag xelsen shuu.. suuldee nogoox chin yuun bosox buur tsaashaaga orood zugtaan kkkk
zochin · 2017/03/28
uyiin xuuxenuud nuden deer xogshirood bxad...10 egch guia bol buur emee bolj xaragdna.
zochin · 2017/03/28
xogshin avgaitai ter tusmaa 10r duu er bol neg bol mongond n bolno neg bol setgeliin gajigtai sulraltai l gesen ug neg bol udaxgui yavnaa gesen ug dee. nuden deer chavgants bolxiig xaraad suuna gej yu bxav . archaagui erchuul xogshin xuuxend naidaj amidardag.
Зочин · 2017/03/28
5xan jiliin daraa chavgants bolno. chi zaluugaaraa bn. gaduur garch xuntei tanilts bodol chini bogino bn.
Зочин · 2017/03/28
нэг гэрт ороход ах дүү хүн амьтны хэл ам хэцүү шүү дээ. Эмэгтэй хүн дахиж алдахыг хүсэхгүй. Үнэхээр хайртай болж бүтнэ гэвэл ТУУШТАЙ ЗОРИГТОЙ бай. хүүхэд гаргаад таргалаад, овор нэмэхийн цагт чиний хайр хэвээрээ байхуу
Зочин · 2017/03/28
Нэг удаа ч гэсэн секс хийгээд амтандаа оруулаад үз
Зочин · 2017/03/28
Нэг удаа ч гэсэн секс хийгээд амтандаа оруулаад үз
зочин · 2017/03/28
Бичигч маань эр хүн юм уу? Тийм бол ч мэдэхгүй
Зочин · 2017/03/28
ХААЯА УУЛЗААД СЕКСДЭЭД ЯВЖ БАЙГАА НЭГ ГЭРТ ОРВОЛ ДОРХНОО УЙДНА ТЭНЭГ ЭЭ
Хөөрхөн · 2017/03/28
Манай эгчийн нөхөр 10 насаар дүү амьдраад 20 жил болж бна хайр байхад болдог юм бна лээ
Хөөрхөн · 2017/03/28
Манай эгчийн нөхөр 10 насаар дүү амьдраад 20 жил болж бна хайр байхад болдог юм бна лээ
зочин · 2017/03/28
хэцүү ч юмаа даа.....хүний хэл амнаас айгаа биздээ. Насаар эгч болохоор эрийг нь биш эмийг нь хүүхдийн толгой эргүүлсэн хөгшин авгай гдг юмөө. тэрнээс л айсан бх. Гэтэл эр хүн дүү хүнтэй суухад хэн ч юу ч гхгүй...зэвүүн