Би хэлэх үү, яах уу?
2017/03/29
Сайн уу би нэгэн найзынхаа талаар зөвлөгөө авах гэсэн юм. Манай найз арван жилд байхдаа л нэг хүнтэй үерхэж, сургуулиа бүрэн төгсөж ч амжаагүй хүүхэдтэй болоод гарсан.
Дээд сургуульд ч сураагүй, нөхөр нь уг нь гайгүй залуу л даа. Одоо тэр 4 хүүхэдтэй. Сүүлийнх нь ихэрлээд одоо 8 сартай. Гэвч нөхөр нь ажилд ороод өөр хүнтэй явдаг болсон. Манай найз ч мэдсэн. Нөхөр нь салсан гээд л өнгөрсөн. Тэгээд гэнэт Солонгос явж ажиллахаар шийдсэн болоод явсан. Тэгээд тэндээ харлана ч гэх шиг. Анхандаа ч юм бодоогүй их мөнгө олох гээд тэгэж байгаа юм байгаа биз гэж бодсон.
Тэгсэн тэрний нөхрийн найз нь манай бас нэг найзын нөхөртэй найзууд. Манай найзад нөхөр нь найзыгаа явалдсан нууц амрагтайгаа хамт Солонгос явах гэж байгаа. Нөгөө эмэгтэй нь бичиг баримтыг нь хөөцөлдөөд явж байгаа гэнэ. 6 сард явна гэнээ. Найзын нөхөр болохоор нөгөөдөхөөсөө салсан гэж аргадаад л тайвшруулаад л байгаа. Тэгсэн ч манай найз тураад л сэтгэл санаа нь уймраад л. Аягүй хэцүү. Нөхрийгөө харлаад үлдсэн ч гэсэн жил болохгүй хүрээд ирнээ гэж яриад байжийсан.
Ахиад энэ үнэнийг хэлэх үү? Нээрээ ч эхнэр дээрээ буцаад ирэх ч юм билүү. Эр, эмийн хооронд илжиг бүү жороол гэгчээр дуугай өнгөрөх үү? Ирэхгүй таг болвол мэдсээр байж явуулдаг. Тэр явалдаж байгаа хүүхэн нь 2 эгч. Их айхтар энэ тэр юм бусниулж явдаг хүүхэн гэх юм. Би хэлэх үү, яах уу? Бөөн хэрүүл маргаан, манай найз л бас л шархална. Адилхан эмэгтэй. Сэтгэл зүрх өвдөж шархалж байсны хувьд сэтгэл өвдөнө гэдэг үнэхээр хэцүү…
Zochin · 2017/04/03
Shudarga bh ystoi.uneniig heleed neg mor shiidver garah ystoi
Янхнуудыг цаазал · 2017/03/30
Чи найз нь л үнэн бол хэл
Novsh yumaa · 2017/03/29
Unen l bol helsen ni deer.Erthen yamar neg arga hemjee avch baig.Hund itgej hohirch suusaar hamag bolomjoo aldana.Zaluuchuud unen hogiin boljee.Huuhduudee boddoggui l yum b.h daa Huuhed odoo durtai uedee hayaj geedeg togloom uu!
helsen ni deer shuu · 2017/03/29
helee hel
заавал хэл · 2017/03/29
хэлэлгүй янз бүрийн юм болгож байхаар заавал хэлээ. мэдээгүй явуулаад шаналж суухаар, мэдчээд нэг арга бодсон нь найзын чинь хувьд дээр байх