Энэ удаагийн парламентийн буюу 2016-2020 оны хоорондох УИХ-ын хамгийн залуу гишүүн болж Хэнтий аймгийн 52-р тойргоос сонгогдсон Дорждугарын Гантулга “Залуу малчдаа дэмжих аян” төсөл санаачлан хэрэгжүүлж Монгол орноо бүтэн тойроод дууслаа. 21 аймагт ажиллах төлөвлөгөөтэй байсан ч Сүхбаатар аймагт хорио цээр тогтоосны улмаас 20 аймагт биечлэн ажиллаа. Монгол улсын долоон удаагийн парламентад тойрог төлөөлж сонгогдсон 532 гишүүн байтугай төрийн гурван өндөрлөг ч нэг удаагийн явалтаар Монгол орноо бүтэн тойрч өдрийн арван цагийн шахуу хөтөлбөртэй орон нутгийн иргэдтэй салбар бүрээр нь биечлэн уулзаж байсан түүх үүнээс өөр үгүй бизээ. УИХ-ын чуулган завсрласан өдрүүдэд гишүүд гадаад дотоод явж амарч зугаалж, эмчлүүлж сувилуулж, цөөнхөн хэд нь сонгогдсон тойрогтоо ажиллаж, иргэдтэй хоёр цаг уулзаад нутгийн байгалийн сайхныг үзэж, дайлуулж цайлуулаад буцдаг. Тэгвэл УИХ-ын гишүүн Д.Гантулга орон нутаг, ард иргэдтэйгээ биечлэн уулзаж танилцахыг чухалчилсан нь тойрог төлөөлж биш, төр төлөөлж сонгогдсон гишүүн гэдгээ харуулсан үйл явдал боллоо. Тэрээр Хэнтий аймгаас сонгогдсон гишүүн ч гэлээ Монгол төрийн бодлого, УИХ-аас батлагдан гарч буй хууль бүхэнд санал өгдөг. “Залуу малчдаа дэмжих аян”-ыг нам, улс төр, бизнесийн салбарынхан намаар хуваагдаж, талцалгүй дэмжсэн. Үүгээр аяныг үндэсний хэмжээний том төсөл болсоныг харууллаа.
Төслийн баг 19 хүний бүрэлдэхүүнтэй ажиллсан. Үүнд Удирдлагын академийн сонсогч төгсөгчдийн холбоо \УАСТХ\, JCI CHARMEN, Монголын морин спорт залуу уяачдын холбоо\ММСЗУХ\, хэвлэл мэдээлэл, Монгол поп опера Увертюура хамтлаг зэрэг багтсан.
УИХ-ын гишүүн Д.Гантулга олон ТББ-ийн тэргүүлдэг. Үүний нэг нь Монголын морин спорт залуу уяачдын холбоо \ММСЗУХ\-ны ерөнхийлөгчийн сонгуульт ажилтай. Тэрээр аяныхаа хүрээнд 20 аймагт ММСЗУХ-ны салбар зөвлөлийг байгуулж, тэргүүн тэргүүлэгчдийг сонгосон.
Монгол төрийн наадмыг гурвантаа нээсэн Монгол поп опера хамтлаг УИХ-ын гишүүн Д.Гантулгын ивээл дор анх удаа 21 аймгаа бүтэн тойрч дуунд дуртай Монгол түмэндээ Монгол минь тоглолтоороо бэлэг барьсан. Хамтлагийн хувьд нийгмийн хариуцлагын талаасаа ашгийн бус тоглолт зохион байгуулж 10000 ширхэг цомог иргэддээ үнэгүй бэлгэлсэн. Нэг аймагт 4-5 удаа арга хэмжээнд оролцож мөн нэг аймагт өдөрт 1000-1200 иргэнд ая дуугаа өргөсөн.
Аймаг бүрт нэг залуу малчин өрх сонгож тавин эм төлөг хандивласан. Нэг өрх айл багадаа хоёр ам бүлтэй гэж тооцвол Монгол улсын 40 иргэний амжиргаа санхүүгийн эх үүсвэр, ажлын байрны асуудлыг нь шийджээ.
Аяны санхүүжилтийн тухайд төсвийн мөнгөнөөс нэг ч төгрөг зарцуулаагүй. Тэрээр өөрийн удирддаг ТББ болон хувь хүн, найз нөхдийн тус дэмжлэгээр санхүүгийн асуудлаа шийдсэн. Энэ нь түүний өгье, хийе, бүтээе гэсэн сэтгэл болон сайн менежер гэдгийг илтгэж байна.
Тэрээр төрийн албан хаагчдад ирэх намрын чуулганаар шинчлэгдэн батлагдах төрийн албаны хууль болон төрийн албан хаагчийн ёсзүй, өргөсөн тангарагтаа үнэнч байж Монгол төрийг чадавхижуулах, Монголоо давсан эрх ашигаасаа салах зэрэг сэдвээр лекц уншсан. Харин оюутануудад сонгосон мэргэжилдээ үнэнч байх, өөрийнхөө боломж бололцоог бүрэн гаргаж суралцах, чадварлаг боловсон хүчин болохын тухайд лекц уншсан бол сурагчдад мэргэжлээ хэрхэн зөв сонгох, аймаг орон нутгийн ирэх жилүүдийн мөрийн хөтөлбөр, засгийн газрын мөрийн хөтөлбөр, УИХ-аас болон НҮБ-аас баталсан тогтвортой хөгжлийн зорилттой танилцаж байж мэргэжлээ сонгох зэрэг сэдвээр лекц уншлаа.
“Залуу малчдаа дэмжих аян”-ны үйл явдлаас онцлон хүргэвэл:
-Монгол орны 21 аймагт ажиллсан
-Аялалын туршид 8 мянга гаруй км зам туулсан
-30 гаруй мянган иргэнтэй уулзсан
- Аймагт бүрт тус бүрт 21 залуу малчинд тавь тавин ширхэг эм төлөг нийтдээ 1050 эм төлөг хандивласан
-Өмнөговь аймагт 15 адуу өгсөн.
-Нэг ч малгүй залуу гишүүн мянган хонь иргэдэд тараасан
-Аяны турш 120 цагийн лекц уншсан
-Завхан аймагт хоёр малчинд тавь тавин төлөг бэлгэлсэн
-УИХ-ын гишүүн Д.Гантулга Увертюра хамтлагтай Дурсамж дууг дуулж, 15-16 аймагт хамтдаа дуулсан.
-Аяны санхүүжилтэд төсвийн мөнгөнөөс нэг ч төгрөг зарцуулаагүй.
-Аяныг хувь хүн, албан байгууллагууд дэмжин оролцсон.
-УИХ-ын гишүүн Г.Батхүүгийн том хүү Б.Ганхөлөг Өвөрхангай аймгийн залуу малчинд хандивлах 50 төлөгийг хувиасаа өгсөн.
-Увертюра хамтлаг 21 аймгаа анх удаа тойрч, Баян-Өлгий, Увс аймагт мөн анх удаа очсон.
-Увертюра хамтлаг өдөрт 4-5 удаагийн арга хэмжээнд, 1000-1200 иргэнд ая дуугаа хүргэсэн.
-“Мөрөөдлийн театр”-ийн жүжигчин Баттөмөр аяныг дэмжиж Баянхонгор аймгийн иргэдэд уран бүтээлээсээ толилуулсан.
-Сүхбаатар аймагт малын гоц халдварт өвчин гарсан учир очоогүй.