С.Баярыг эгүүлэн татах эсэхийг МАН шийднэ
2017/03/30
Б.ДАМДИН-ОЧИР
Монгол Улсын Ерөнхий сайд асан, МАН-ын дарга асан С.Баяр Англи улсад суух Элчин сайдаар томилогдсон. Түүнийг Хатан Хаан II Элизабетад итгэмжлэх жуухаа барьсантай зэрэгцэн Лондон хот дахь Монголын ЭСЯ-ны байрны гадаа тэнд амьдардаг монголчуудын эсэргүүцлийн тайван жагсаал эхэлсэн. Энэ жагсаал эхлээд 20 гаруй хонож байна.
Жагсагчид энэ сарын 27-нд Элчин сайд С.Баярыг эгүүлэн татахыг шаардсан Шаардах бичгийг 1000 хүний гарын үсгийг цуглуулсан баримтын хамт ЭСЯ-ны Консул Л.Отгонбаярт гардуулан өгсөн байна. Шаардах бичиг нь Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил нарт хаяглагджээ. Консул Л.Отгонбаяр уг Шаардах бичгийг Төрийн өндөрлөгүүдэд дамжуулах юм. Жагсагчид хариугаа дөрөвдүгээр сарын 27-ны дотор өгөхийг шаардаж буй юм байна.
Түүнчлэн жагсаж буй хүмүүс Элчин сайд С.Баяртай хийсэн уулзалтын талаар байр сууриа илэрхийлэхдээ “...Саяхан болсон уулзалтад С.Баярын дэмжигчдийг голдуу оролцуулсан. Дараагийн удаад ийм уулзалт зохион байгуулахдаа эсэргүүцэж буй хүмүүсийг ч ижил тэгш оролцуулахыг хүсч байна” гэсэн юм.
Жагсагчид эсэргүүцлээ ингээд зогсоохгүй. Тун удахгүй Английн парламент, НҮБ-д энэ асуудлаар хандана. Мөн С.Баярыг эсэргүүцэж буй 100 мянган хүний гарын үсгийг цуглуулах ажлыг эхлүүлж байгаа гэдгээ мэдэгдсэн байна.
Эндээс үзвэл, Монгол Улсын Төрийн өндөрлөгүүдэд Элчин сайд С.Баярыг эгүүлэн татахыг шаардсан Шаардах бичиг иржээ. Үндсэн хууль хийгээд Дипломат албаны тухай хуульд зааснаар Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж УИХ-тай зөвшилцөн Элчин сайдыг томилох буюу эгүүлэн татна гэжээ.
Намын харьяалал, үзэл санааны зарчмын үүднээс нь харвал Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Элчин сайд С.Баярыг эгүүлэн татах саналыг УИХ-д гаргах магадлал бий. Үгүй ч байж болно. Харин УИХ уг саналыг хүлээн авах эсэх нь эргэлзээтэй юм. Тодруулж хэлбэл, өнөөдрийн УИХ-ын МАН дангаараа шахам бүрдүүлж байна. Энэ нам УИХ-д 65 суудалтай. Тиймээс УИХ-аас ямар шийдвэр гарах нь эхлээд МАН-ын Тусгаар тогтнолын ордонд гардаг болсныг хэлэх хэрэгтэй. Энэ асуудал дээр ч ялгаагүй. Хэрэвзээ МАН-ын Удирдах зөвлөл С.Баярыг эгүүлэн татъя гэсэн шийд гаргах л юм бол УИХ-аас ийм шийдвэр гарна гэсэн үг. Тиймээс одоо С.Баярыг хэрхэхийг МАН шийднэ.
zochin · 2017/03/30
MAN hun alj baisan ch erguulen tatahgui eeeeeeeeeeeeeeee
Bi Mongol hun · 2017/03/30
eh ornig min gadni ulsad ogoh sonirholtoi ulsud bgad bna u ugui yu ym l bol gadni dagvar uls blohig morodod bh ym setgedel biched bga buzar bayrig ergulen tataj chadahgui ardin nam songulid oroltsod hereggui bha im jijig asudal shidej chdahgui nam
зочин · 2017/03/30
эргүүлж татахгүй бол МАН ерөнхийлөгчийн сонгуульд бүдрэх байлгүй дээ.
нэгдэцгээе · 2017/03/30
эргүүлэн татахгүй гэвэл бүгд оффшорчид болж хувирах, эсвэл оффшорыг дэмждэг болж харагдана. Тэгээд Бямбацогтын лоозонг эсэргүүцсэн болж таарна. Тийм том зүрх өнөөдөртөө хэнд ч байхгүй байх гэж ойлгож байна.Зөжв харж уйлж, буруу харж инээгээд татахаас өөр замгүй. Гарын үсэг цуглуулах аянд яаж нэгдэх вэ. Би хөдөөний хүн
Зочин · 2017/03/30
Монгол гэж улс төрчид нь даварч завхарсан, дээр нь иргэд нь аймхай арчаагүй улс-орон байнаа. Мөдхөн аль нэг улсын эрхшээлд орох байх аа даа.
zochin · 2017/03/30
mafi vum shuu dee tataj chadahgui
харамсаж байна · 2017/03/30
МАН С. Баяраа эргүүлэн татахгүй. МАН аас төрд байгаа хүмүүс дотор ч газрын наймаачин, авлигачин байгаа. Ямар ч байсан төрөө авлигачид, газрын наймаачдаас чөлөөлөхгүй бол МАН ын төр удаан оршин тогтнох боломжгүй болж байна.
Иргэн · 2017/03/30
МАН-д Офшор Баярыг татах хоншор байхгүй. Алзны тор шүү бүгдээрээ
Зочин · 2017/03/30
бушуухан үхэж далд ороосой энэ гай