“ДеФакто” Д.Жаргалсайхан: Монголын дарга нар өмнөх ажлыг арилгаад өөрөө хийх гэж зүтгэдэг Эдийн засагч, нийтлэлч Д.Жаргалсайхан “Өдрийн сонин”-д өгсөн ярилцлагадаа томоохон төслүүдийг гацаадаг шалтгаан нь төрд гарсан дарга нар хувийн компаниа зүтгүүлдэгтэй холбоотой гэж тайлбарлажээ.
 
“Монголд томоохон бүтээн байгуулалтыг хэдэн жилээр гацааж чаддаг. Нэг дарга солигдоод өмнөх түүхээ устгаад, бүхнийг шинээр эхлэх гэдэг. Жишээлбэл, Тавдугаар цахилгаан станцыг арван жил ярилаа, арван удаа шав тавилаа шүү дээ. Том төслүүдийг төр солигдох бүрт мартагнуулж байгаагийн гол шалтгаан бол тухайн даргын толгойд хувийнх нь юм уу, түншийнх нь компани л яваад байна“ гэж тэрээр хэлсэн. Үнэхээр ч цахилгаан станц, төмөр зам, зэс хайлуулах үйлдвэр гээд иргэдэд үр өгөөжтэй томоохон үйлдвэр барих төслүүдийг маш олон жил гацаалаа.
 
Төр барина гэдэг нэрийн цаана төрд шийдвэр гаргаж байгаа дарга нарын эрх ашиг, наймаа, хонжооны асуудал л явагддаг нь нууц биш болжээ.
 
Ш.Даваа