Би яах уу? яавал дээр вэ?
2017/03/31
Намайг А гэдэг. Одоо 38 настай. Хувиараа жижиг бизнес эрхэлдэг. Учир нь юу вэ гэвэл Би урьд нь долоон жил эхнэртэй байж байгаад 1 охинтойгоо цуг хаягдаж байсан юм.
Охин маань одоо 14 настай. Тэгээд хоёр жилийн дараа нэг бүсгүй танилцаад суусан, одоогоос яг 10-н жилийн өмнө, тэрний охин нь бас 4 настай байсан. Суусны дараа нэмээд 2 хүүхэд гарч ирсэн. Үүнийг би мэдээгүй, хайртай болсны дараа 2 хүүхэд гарч ирсэн ч ээжийнхээ хэлснээр "хүнд хүн илүүддэггүй юм" гээд цааш үргэлжлүүлээд амьдарлаа. Урьдын хүнээсээ бараг жил жил дараалан хүүхэдтэй болчихоод, одоо надад хүүхэд гаргаж өг гэхлээр "болохгүй байгаа юм чинь яахын" л гэх юм. Сексийн тал дээр 7 хоногт 2-3 удаа хийгээд байхад хүүхэдтэй болох юм, эсвэл энэ жирэмснээс хамгаалах тариа л олон жил хийхлээр дархлаа болчихдог юм уу хаашаа юм. /намайг хаяад явах байх гээд 4-5 жил тариа хийлгэснийг нь сүүлд мэдсэн/
Одоо миний нас ч явж байхад нэг хүнтэй танилцаад хүүхэдтэй болговол шууд тэр хүнтэйгээ сууна гэсэн бодол миний толгойноос ердөө гарахгүй юм. Даанч би эхнэртээ хайртай, өөрийнхөө охинд ч хайртай, хойд эцэг нь болсон 3 хүүхдээ хайрлаад байх юм. Би яах уу? яавал зөв зам руу алхах вэ?
Зочин · 2017/04/02
Чи өөрөө их зөв бодолтой залуу байна. Илэн далангүй ярилцах хэрэгтэй
Зочин · 2017/03/31
yriltsaad uzeechee Ikh l zub bodoltoi zaluu bn daa. Huniig herhen hairlana chamd ergeed ter hariu chini irne. Chi ch buyantai hun bn. Ene zub zamaaraa ybaarai amjilt
zochin · 2017/03/31
erguu min naadhaasa salaach ugaasaa naad huuhen chin huuhduudiinhe aavtai hezee negen tsagt hamt amidrana gej bodood chamd huuhed gargaj uguhgui bgan mal min