Сайн байцгаана уу. Би та бүхэнтэй сэтгэлээ хуваалцах гэсэн юм. Би 30 гарч яваа 3хүүхэдтэй жирийн нэгэн ээж.  Манай нөхөр өөр хүүхэнтэй болжээ. тэр хоёр нилээд удаж.

Тэр хүүхнийх нь ойр орчмын хүмүүс тэр 2г эхнэр нөхөр гэж ярьдаг юм байна. Манай нөхрөөс нилээд эгч, эмээ болсон хөгшин авгай юм байна. Тэрэндээ надаас салчихсан гэж хэлсэн байсан. Би саяхан утсыг нь үзэж байгаад бас өөр хүүхэнтэй уулзаж учирдгийг нь мэдсэн. Тэр хүүхэн нь нөхөр хүүхэдтэй. тэрэнд болохоор  ямар ч эхнэр хүүхэд  байхгүй дүү нартайгаа амьдардаг.  Гайгүй хүнтэй учиртлаа чиний нуа болж явий энээ тэрээ гэсэн байсан. Арай дэндүү ийм нөхрийг яавал дээр вэ.

 

Тэгээд надад хэлэхдээ тийм хүн  байхгүй гэж гүрийдэг. Байсан ч салчихсан гэж хэлдэг. Би салъя гэж бодсон ч хүүхдүүд минь өрөвдөлтэй юм.  Би энэ тухайгаа гэрийнхэн болон найзууддаа хэлж чаддаггуй. Өмнө нь жижиг маргаан гарах үед хэлэхэд тэр асуудал нь цаашаа илүү том болж яригдсан байдаг.

Тэгээд л та бүхэнд сэтгэлээ уудалж байна даа.  Гэхдээ бол намайг хэн ч харсан би муухай эмэгтэй бишээ. Уулзъя учиръя гэсэн эрчүүд байдаг ч надад тийм нөхрөөсөө өөр хүнтэй болох хүмүүжил байхгүй юм даа. Эсвэл өөр хүнтэй болох хэрэгтэй юм болов уу

 

cekc.mn