Д.НАДМИД

“Тэр тун сайхан бөх дөө” гэж олон түмэнярих нь бий. Гэхдээ сайхан гэдгийнцаана бас юм юм бий л дээ. Бие бялдар нь гойд, гараа дэвээ нь үлгэрийн юм шигтийм бөх байдаг.

Гэхдээ тэр бүхэн эхнийл шинж. Тэгвэл монгол бөхийн өөр олоншинж бий. Зодог шуудгаа тохируулжөмссөнөөс эхлээд өөр бусадтайхарьцахдаа төлөв түвшин, барилдахдаахүнлэг жудагтай гээд л. Ер нь үлгэрдууриал авах юм бөхөд ихээ. Тийм есөн төрлийн шинжийг бүрдүүлсэн бөхийннэг нь Монгол Улсын заан ДамирангийнБумбаяр юм.

Увс аймгийнхан бөхөөрөө улсдаатэргүүлдэг. Тэр дотор Тэс сумаасалдартан, цолтон олон төрсөн байдаг. Энэ тухай Бумбаяр заан хэлэхдээ:

-Манай нутаг байгаль нь бөхөд зориулсан мэт санагддаг. Байгалийндэвжээтэй гэж болох байх. Бүгд лнуурынхаа элсэн дээр тоглож өссөн. Хожим нь бэлтгэлээ тэндээ хийж эрмэгдайчин чанарыг олж авсан. Бөх төрнөгэдэг цаанаасаа л заяадаг юм шигбайна гэсэн бий.

Бас чөлөөт, жүдогоор нэг үед, одоо чУвсынхан л дөнгүүр яваа гэдгийг хэлдэг. Нэрээ ч олимпийн хүрэл медальт, улсынначин Т.Артаг, мөн олимпийн хүрэл медальт С.Ням-Очир, самбо бөхийн дэлхийн таван удаагийн аваргаГ.Жамсран, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Д.Баатаржав нарын олон алдартнууд Тэсээр овоглодог юмбилээ. Увсаас төрсөн үндэсний бөхийн аваргуудыг нэрлэх ч илүүц биз. Олон түмэн даанч андахгүй. Монгол Улсындалай даян дархан аварга, дэлхийн бөхийн од, Хөдөлмөрийн баатар Х.Баянмөнх гээд л эхэлнэ. Тэгвэл сүүлийнжилүүдийн улсын баяр наадмын манлай бөхчүүд голдуу Увсаас төрж буйг олон хүчин зүйлтэй холбон хэлж болохюм. Түүний нэг нь улсын заан Д.Бумбаярын хичээл зүтгэл их нөлөөтэй байгаа юм. Аймгийн арслан П.Бүрэнтөгс, улсын харцага Н.Батсуурь нар улсын баяр наадамд түрүүлэхэд сэтгэл нь хамгийн их огшсон хүний нэг Бумбаярзаан. Аргагүй л юм. Увсынхан бэлтгэлдээ гарахаар нэг л өөр. Хаширууд нь ихийг заадаг. Бас наадамд барилдахарга тактикийг нь хүртэл боловсруулдаг гэдэг. Тэгэхээр Увсынханд өвөрмөц нэг “школь” байнаа даа. Тэр дотор заанБумбаярын арга барил, заавар зөвлөгөөний хүч их.

Өнөө үед эдний сумаас өвөрмөц сайхан барилдаж байгаа бөхчүүдийн тоонд улсын харцага Т.Баасанхүү, цэргийнарслан Б.Ганзориг нар бий. Тэд Бумбаярыг багш гэдэг. Мөн “Алдартан” бөхийн клуб байгуулж 100 гаруй хүүхэдбэлтгэл сургууль хийлгэдэг. Сүүлийн жилүүдэд улсын аварга шалгаруулах тэмцээнээс тус клубынхэн тогтмолмедаль авдаг болсон байх юм. Улсын хүчтэй заан д.Бумбаярт Тува улс гавьяат тамирчин цолоо хүртээсэн. Тэгвэлодоо Монгол Улс гавьяат дасгалжуулагч цолоо хайрлах л үлдэж. Түүний амжилтын тухай нэхэн саная л даа.

Хүүхэд байхаасаа барилдаж эхлээд 1981 онд Ардын хувьсгалын 60, Увс аймаг байгуулагдсаны 50 жилийн ойннаадмын хүүхдийн барилдаанд үзүүрлэснээс хойш 35 дахь жилдээ барилдаж яваа хүн. Аав, ижийгийн хоёр талынбөхийн удамтай гэдэг. Барилдаж эхэлснээсээ 20 жилийн дараа улсын цолонд хүрсэн гэхээр бас нөрүүхэн замналхарагддаг. Бөхийн “Шонхор” сургуульд элсэхийг хүссэн өргөдөлдөө Бумбаяр “Би улсын заан болно” гэж бичсэн юмбилээ. Бас л ирээдүйгээ зөгнөсөн том амлалт байгаа биз. Тэгээд 1993 онд улсын баяр наадамд Х.Баянмөнхаваргаар тав давж улсын начин болсон бол 2001 онд тавын даваанд аймгийн арслан Ж.Ганзоригийг, зургаадцэргийн арслан Б.Бадам-Очирыг орхиод долоогийн даваанд улсын заан Б.Гантогтохыг өвдөг шороодуулан наймдүлдэж улсын заан цол хүртсэн юм. Түүнээс хойш гурван удаа тав, нэг удаа зургаа давсан амжилт бас бий.

Бумаа зааны нэг сайхан шинж нь чин шударгыг эрхэмлэдэг нь. Бөхийн найраа сүүлийн жилүүдэд улаан цаймхийгддэг болсныг эрс буруушааж байна лээ. Ялангуяа аймгийн наадмуудад илт харагдах болсныг. Одоо заанбарилдаанд зодоглох нь ховордож хөлийн цэцээр ажиллаж байгаа.

-Үзэгчид дэвжээ рүү ундааны сав шидэж байгааг юутай холбож ойлгох вэ? гэсэн асуултад тэр хариулахдаа:

-Үзэгчдэд савтай ундаа зарахгүй гэдэг гол нь биш л дээ. Гагцхүү хөлийн цэц, засуулууд бөхийн унаа, даваанышийдвэрийг зөв гаргах нь л чухал юм шүү дээ. Сүмогийнхон шиг барилдааныг зөв шүүж байвал хэн юу шидэх юмбэ гэж байсан.

Басхүү бөхдөө хайртай монголчуудыг эмзэглүүлж байгаа нэг зүйл байдаг нь сэргээш гэдэг асуудал. Тэгвэл энэ тухайд Бумбаяр заан өөр санаа бодолтойгоо шударгаар хэлсэн байгаа. Үндэсний бөх зөвхөн монголчуудын л баяр наадам. Олон улс, тив дэлхийн чанартай спорт биш. Тиймээс монгол бөхөд сэргээшийн шинжилгээ гэдэг юм илүүц юм санагддаг. Сэргээш гэдэг зүйлээс болж бөхийн нэр хүнд унаж байна. Ер нь сэргээш ийм хор нөлөөтэй гэдгийг тайлбарлахад л хангалттай санагддаг гэж шуудхан хэлсэн үгс бас Бумаа зааных. Энэ санаа бодлоосоо одоо ч хувираагүй яваа биз ээ тэр.