Сү.Батболдын худалчийг батлах мэт оффшор данс нь ил боллоо


2017/04/05


Өнгөрсөн жил оффшор данстнуудын баримт ил болж, манай улсаас 48 хүн, тэр тусмаа төрийн өндөр албан тушаалтан, улстөрчид оффшортой болох нь батлагдаж байлаа. Үүний тэргүүн эгнээнд С.Баярцогт болон С.Баярын хамсаатнууд байлаа. Учир нь энэ хоёр хүнийг Оюутолгойн гэрээ хийхдээ ихээхэн хэмжээний авлига авч олсон мөнгөө оффшор бүсэд нуусан гэдэг гаргалгааг олон нийт болоод судлаачид гаргадаг. Оффшор бүсэд дэлхийн тэрбумтан, супер баячууд мөнгөө хадгалдаг байна. Өнгөрсөн жил оффшорчдын дунд Сү.Батболдын ах буюу Сүхбаатарын Бат-Очир гэх бизнес эрхлэгч эрийн нэр байсан.  Тэгвэл саяхан оффшор данс эзэмшигчдийн нэрийн жагсаалтад нэг жилийн хугацаанд хоёр ерөнхий сайд шинээр нэмэгджээ. Тодруулбал, Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Сүхбаатарын Батболд. Тус материалд "Сүхбаатарын Батболд 2009-2012 оноос Монгол Улсын Ерөнхий сайд байсан. Одоо УИХ-ын гишүүн. Улс төрд орохын өмнө харилцаа холбоо, худалдаа, зочид буудал гэсэн өргөн хүрээг хамарсан компаний гүйцэтгэх захиралаар ажиллаж байсан. Тэрээр 2000 онд Батболд Гадаад хэргийн дэд сайдаар томилогдсон хэмээн мэдээлэл байна. 2005 оны 12 дугаар сард Батболд тухайн үед Худалдаа, аж үйлдвэрийн сайд болсныхоо дараа Британийн Виржинийн арлууд дахь компанийн хувьцаагаа Хонконгод төвтэй Ever Legend Engineering Limited" компанид шилжүүлжээ. 

Өнгөрсөн оны тавдугаар сард УИХ-ын гишүүн Сү.Батболд мэдээлэл хийхдээ   “Монгол Улсад хүн бүр хуулийн дагуу хувьцаа эзэмших эрхтэй. Надад оффшор компани,  данс байхгүй гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна. Миний хувьд 2004.01.05-нд Капитрон банкнаас хуулийн дагуу, ил тодоор өөрийн нэрээр гүйлгээ хийж, хувьцаа худалдаж авч байсан. Өөрөөр хэлбэл ямар нэг оффшор компаниар дамжуулалгүй өөрийн  нэрээр бүртгүүлсэн. Тухайн үед 18771 ам.доллар буюу тухайн үеийн ханшаар 21 сая төгрөгийг шилжүүлсэн. Гэвч 2005 онд тус компанийн үйл ажиллагаа нь тодорхойгүй байсан учраас энэ компаниас гарсан. Хөрөнгө орлогын мэдүүлгийн тухай хууль 2007 оноос хэрэгжиж эхэлсэн учраас 2005 онд гарсан компанийхаа тухай, үүнтэй холбоотой хөрөнгө орлогын мэдүүлгийг мэдүүлэх боломжгүй байсан.

Хууль мөрдөгдөж эхэлсэн цагаас хөрөнгө орлогын мэдүүлгээ шударгаар мэдүүлсээр ирсэн. Би 1992 оноос "Алтай трейдинг" ХХК-ийг байгуулсан. Энэ компани хэд хэдэн удаа Улсын шилдэг татвар төлөгч компаниар шалгарч байсан. Миний хувьд хувьцаа худалдаж авсан, хувьцаагаа зарсан. Хувьцааны худалдаа хийх үйл ажиллагаа л явуулсан. Тэрнээс биш оффшор компанитай ямар ч холбоогүй.Оффшор данс эзэмшиж байгаа эсэх дээр хууль хяналтын байгууллагад хандана” хэмээн мэдэгдсэн юм. Тэгвэл түүний худалчийг батлах мэт оффшор данс нь ил болчихлоо.

Г.Нар

zaluu.mn


Энэ мэдээ таалагдаж байвал