Төрийн өмчийн бодлого зохицулалтын газрын дарга Ц.Ням-Осор Эрдэнэт үйлдвэрийн ТУЗ-ын гишүүд болон дарга нарын цалин хөлс, бусад цаг үеийн асуудалтай холбоотой мэдээлэл хийлээ. Тэрээр мэдээллийн эхэнд хэвлэл мэдээлэл нээлттэй байх ёстой. Хэвлэл мэдээлэл соён гэгээрүүлэх ажлаа хийгээч ээ гэсэн юм.

 

Түүний тайлбарыг хүргэж байна.

 

"Өнгөрсөн оны 12 сарын 13-ны өдөр хуучин төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдээс албан тоот ирсэн. Уг бичигт хоёр санал байсан. Эрдэнэт үйлдвэрийн ерөнхий захирлын цалин хуучнаар 20-25 мянган доллар сар болгон авдаг байсан. Би 10 мянган доллар болгох санал гаргасан. Зөвшөөрье гэсэн. Дэлхийн хэмжээний үйлдвэрийн захирал цалингийн жишгээр бодож өгсөн. Монгол улсыг олон жил тэжээсэн энэ үйлдвэрийн захирал ар гэртээ санаа зоволтгүйгээр ажлаа хийх ёстой гэсэн үүднээс баталсан. Эмчилгээнд зарцуулах зардлыг өгдөг байсныг болиулсан. Жилд нэг удаа гэр бүлийн гишүүний хамт амрах, аялах зардлыг даах саналыг зөвшөөрөөгүй.

 

Улаанбаатар хотод 4-5 өрөө байрыг үйлдвэрийн зардлаар авахыг болиулсан. Нэг хүүхдийг гадаадад сургах зардлыг компани даах саналд үгүй гэж хэлсэн. Иймэрхүү байдлаар 14 саналаас мөнгөтэй холбоотой 1, унаа зардал гээд 4 саналыг зөвшөөрч, 10 саналыг зөвшөөрөөгүй. Гэтэл үүнийг буруу тайлбарласан. Цалинг бага зэрэг өндрөөр зөвшөөрсөн. Энэ үнэн. Би үүнийг хариуцна гэдгээ хэлж байсан. Өмнөх захирлууд маш их хэмжээний хангамж эдэлдэг байсан ч энэ нь олон улсын гэрээний дагуу нууц байсан. Өмнө нь 240 мянган долларын цалинг ТУЗ-ийн гишүүдийн цалингаар хуваарилдаг байсан. Үүний 120 мянга нь ОХУ-д явдаг байсан. ТУЗ-ийн гишүүний цалинг 4,000 доллар болгоогүй. Засгийн газрын тогтоолоор ТУЗ-ийн гишүүний цалинд Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгийг олгодог. ТУЗ-ийн гишүүдийн цалинг өөрчлөх тогтоох бол Засгийн газрын тогтоол дахин гарах ёстой. Би Засгийн газрын тогтоолыг л дагана.

 

 

Нийтдээ 14 нөхцлийн зарчмын хувиар зөвшөөрсөн. 10 шийдвэрт үгүй гэж хэлсэн. Манай хэвлэл мэдээлийнхэн буруу тайлбарласан. Би 14 нөхцлөөс 3-г зөвшөөрсөн. Цалинг нь нэмэхийг зөвшөөрсөн. Энэ асуудлыг би өөрөө хариуцна. Үе үеийн захирал олон улсын гэрээний журмаар хоёр улсын хоорондын гэрээгээр Монгол Улсын бүх үйл ажиллагаа явуулна.  Эрдэнэтийнхэн зөв ойлгоорой. Яагаад энэ олон компаниуд өнгөрсөн жил яагаад олон нийтэд цацаагүй юм. Шударга байх хэрэгтэй.

Би олон хүний цалинг хэмнэсэнд эсрэгээрээ хулгайч нэр зүүсэн. Би худалч биш, хулгайч биш, хумслагч биш, чадахгүй гэвэл төрийн ажлыг хүлээлгэн өгнө. Буруу зүйл хийсэн байвал хариуцлагаа хүлээнэ" гэв.