Т.САЙХАН

Санкт-Петербург хотын метронд амиа золиослогч бөмбөг дэлбэлж, 14 хүний амийг хөнөөн 40 гаруй хүнийг шархдуулсан хэрэг гарсан билээ. ОХУ-ын хууль хяналтынхан халдлагыг үйлдсэн этгээдийг тогтоолоо. Халдагч нь Узбек үндэстэн Акбаржон Жалилов байсныг тагнуулын алба илрүүлсэн байна. Тэрээр хэрэг явдлаас хоёрхон хоногийн өмнө 22 нас хүрчээ. Узбек үндэстнүүд голлон суудаг Ош хотоос ажил хийхээр Орост ирсэн хүн юм. Энэ явдлын дараа Жалилов ажил хийж амьдрахаар ОХУ-ыг зорьсон юм байна. Гэхдээ Исламын улс бүлэглэлийн суртал нэвтрүүлэгт автаж Сири, Иракийг зорих нь бий. Ингэхдээ тэд Узбек үндэстнүүдийг голлон элсүүлдэг тухай тагнуулын мэдээлэл байгаа юм. Одоо ОХУ, Киргизийн аюулгүй байдлын албаныхан Жалиловын эцэг, эхийг байцааж, чухам ямар шалтгаанаар амиа золиослогч болсныг шалгаж байгаа ажээ.