Н.Дэмбэрэл: Төр бусдын өмчид халдаж байна
2013/11/21
2013 оны 3-р сарын 5-ны өдөр хуралдсан Засгийн газрын хуралдаанаар Ленины музейн барилгыг Үлэг гүрвэлийн төв музей болгохоор шийдвэрлэсэн. Харин үлэг гүрвэлийн музейн барилга нь МАН-ын өмчлөлд байсан юм. Тиймээс Ленины музейн барилга нь нийслэлийн, МАН-ын өмч хэмээх маргаан дэгдэж энэ асуудал шүүхийн байгууллагаар шийдвэрлэгдэхдээ хүрсэн. Харин энэ асуудлыг эцсийн шатанд буюу Улсын дээд шүүхээр хэлэлцэн нийслэлийн өмч хэмээн өчигдөр шийдвэрлэсэн байна. Энэ нь шударга бус гэдгийг МАН-аас дөнгөж сая мэдээлэл хийлээ. Энэ талаар МАН-ын хэвлэл мэдээлэл, мэдээллийн технологийн газрын дарга Н.Дэмбэрэлээс тодрууллаа.
- Ленины музей нь МАН-ын өмч гэдгийг ямар баримтуудаар батлах вэ?
- В.И.Лениний музейн барилга нь нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 1997 оны зургадугаар сарын 16-ны өдрийн 462 тоот магадлал, дээд шүүхийн 1997 оны аравдугаар сарын 17-ны өдрийн шийдвэр, Үл хөдлөх хөрөнгө өмчлөх улсын бүртгэлийн Ү-2202002678 бүртгэл, аж ахуйн нэгж байгууллагын газар эзэмших эрхийн 023296 тоот гэрчилгээ, Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн 4921 тоот гэрчилгээ зэргээс МАН-ын өмч гэдэг нь тогтоогдож байгаа. Нөгөө талаас Лениний музейн барилгыг үлэг гүрвэлийн музей болгох Засгийн газрын шийдвэр Үндсэн хуульд нийцээгүй болохыг Үндсэн хуулийн Цэцийн гишүүд баталгаажуулсан. Үндсэн хуулийн цэцийн дээр хөх тэнгэр байдаг. Тэгтэл шүүхийн энэ шийдвэрээр бол ҮХЦ-ийн дээр Улсын дээд шүүх байдаг гэсэн санаа харагдаж байна.
1997 онд Улсын дээд шүүхээс гаргасан шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байхад АН-аас хуулийн байгууллагад өргөдөл өгч асуудлыг хүчээр шийдвэрлэсэн нь өөрөө буруу жишиг тогтоож байгаа хэрэг.
- Тодруулбал?
- Төрийн эрх барьж байгаа нам шүүх байгууллагаар дамжуулан бусдын өмчид халдаж болдог гэсэн жишгийг тогтоож байна. Нөгөө талаас ийм шийдвэр гаргаснаараа зах зээлд шилжсэнээс хойш явагдсан өмч хувьчлалын асуудлыг сөхөх боломжтой болж байна. Тухайлбал “АПУ” компанийг гэхэд нөөцөд нь байсан спиртийн үнээр л авсан. “Талх чихэр”, “Баянгол”, “Спирт бал бурам” гээд өмч хувьчлалын олон жишээ бий.
МАН төрийн эрх барих цаг ирнэ. Тэр үед эрх мэдлээ далайлган өмч хувьчлалын асуудлыг эргэн сөхөж, шийдэж болох эхлэлийг Улсын дээд шүүх тавилаа. Буруу жишиг тогтоолоо. АН төр барьж байгаа эрх мэдлээрээ далайлган өмчид халддаг буруу жишиг тогтоосонд үнэхээр харамсаж байна.
- МАН-аас өмчөө эргүүлэн авах талаар ямар арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөөд байна вэ?
- Ерөнхий шүүгчид хандахаар төлөвлөөд байна. Анхнаасаа шүүх хурал шударга бус явагдсан. Шат шатны шүүх хурал дээр МАН-ын төлөөлөл, түүний өмгөөлөгч болон хуулчийг үг хэлүүлэлгүйгээр асуудлыг шийдвэрлэсэн. Эрх баригч хүчин шүүхийн шийдвэрийг өөрсдийнхөө талд гаргахын тулд манай намын төлөөлөгчийн үзэл бодол, байр суурийг шүүх хурал дээр хааж байсан. Уг нь шүүх хурал дээр хоёр тал харилцан баримт нотолгоотой мэтгэлзэж, уг үндсэлэлээ тайлбарлах ёстой. Гэтэл шүүхээс нэг талд илүү эрхийг олгож асуудлыг шийдвэрлэсэн.
- Ленины музейг хувьчилж авсан гэж байна. Тэрнээс өмнө байгуулагдсан улс төрийн намуудын байр өмнө нь хэний өмчлөлд байсан бэ?
- МоАХ-ны байр, “Зориг” сангийн байр, одоогийн АН-ын байрлаж байгаа байр бүгдээрээ л төрийн өмч байсан юм. Тухайн үед Засгийн газрын шийдвэрээр өгч байсан шүү дээ.
- Тодруулга өгсөн таньд баярлалаа.
А.Баярмаа
Зочин · 2013/11/27
яг ч тэгээгүй юмаа хө ЗХУКНамаас МАХНамд гэсэн байдаг юм мэддэг хүмүүс нь амьд байгаа л да дээр хэлсэн АНд хамаарах байруудыг ялангуяа төв шуудангийн өмнөх байрыг буцааж авах хэрэгтэй
Зочин · 2013/11/26
Энэ Ленины мүзээ дээр МАН -ынхан хэр шударга нөхдүүд вэ гэдэг нь яруу тод харагдаж байгаа юм. Харин булхайгаа ойлгосон ахмадууд нь ************ байгаад байх юм, мөнгө мөнгө гэсэн залуучууд нь их сүйд болох юм, аргагүй ч ю******, байр гэдэг чинь түрээслүүлээд мөнгө болдог болохоор тэгэлгүй ч яахав. Энэ байрыг ард түмэн мүзээ болгох хүсэлтэй байгаа гэдгийг залуус та нар санах хэрэгтэй.
Зочин · 2013/11/22
Юу гэж гаслаад байгаа Ху намын гөлөг вэ зүгээр л луйварчин хулгайч жоомнуудынхаа улыг долоогоод явж байхгүй бүтэхгүй юм руу битгий далдагна бацаан минь
Зочин · 2013/11/22
Юу гэж гаслаад байгаа Ху намын гөлөг вэ зүгээр л луйварчин хулгайч жоомнуудынхаа улыг долоогоод явж байхгүй бүтэхгүй юм руу битгий далдагна бацаан минь
Зочин · 2013/11/22
Юу гэж ******аад байгаа Ху намын гөлөг вэ зүгээр л ******** улаа долоогоод явж байхгүй бүтэхгүй юм руу битгий далдагна бацаан минь
Зочин · 2013/11/22
harin tiim shvv ene hurungu chin ard tvmnii mini hurungu MAN bolih hertei ene zaluug turuugvi baihad
Зочин · 2013/11/22
Tiiim shuu, odoo tegvel APU kompani, Zorig sangiin bair, Ardchilsen holboonii bair ene ter geed budg toriin omch baisan, tedniig ch gesen odoo toriin omch bolgoh heregtei yum baina.
Зочин · 2013/11/22
Чамайг төрөөгүй байхад ЗХУ аас монголын ард түмэнд гэсэн хаягтайгаар энэ барилгыг монголд бэлэглэж байсан түүх байна. МАН -ын мэдэлд хууль ыусаар орсон үндсэн хөрөнгүүдийг улс мэдэлдээ авах цаг болжээ