Ял авсан УИХ-ын гишүүн аснууд
2017/04/10
УИХ-ын гишүүн гэдэг бүрэн эрх дархтэй этгээд. Хэрвээ УИх-ын гишүүн гэмт хэрэг хийж байгаад үйлдэл дээрээ баригдаагүй л бол бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эрхгүй. Гэвч эрх дархтай байхдаа л эдгээр хүмүүс гэмт хэрэг хийдэг ажээ. Улмаар бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болохын цагт Монгол улсын нэрийн өмнөөс шүүхээс ял сонсдог. Нэгэн цагт төр түшилцэж яваад ял сонссон УИХ-ын гишүүн асануудыгаа эргэн санацгаая.
Нийслэлийн Засаг дарга, УИХ-ын гишүүн асан Ц.Батбаяр Нийслэлийн өмчийн харилцааны газрын Өмч хувьчлалын хэлтсийн дарга бөгөөд Өмч хувьчлах комиссын нарийн бичгийн дарга Г.Маналжавтай бүлэглэж төрсөн дүү Ц.Чанцалд 779 сая төгрөгийн өртөг бүхий Сэргээн засах клиник эмнэлэг НӨҮГ-ыг үндэслэлгүйгээр 256 сая төгрөгөөр буюу бага үнээр тогтоон хувьчилж, нийслэлийн өмчийг үрэгдүүлсэн хэрэгт буруутай болохыг мөрдөн байцаалтын явцад тогтоосон байна. Улмаар түүнийг гэм буруутайд тооцож чанга дэглэмтэй хорих ангид 2.1 жилийн ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр болсон. Тэрбээр сайн ялтан байсан болохоор хугацаанаасаа өмнө суллагдсан. Одоо хаа нэг намынхаа байраар эргэлдэж байгаа.
Д.Дондог залилангийн хэргээр ял авч байв. Авилгад авсан их хэмжээний мөнгийг сонгуулийн сурталчилгаанд ашигласан гэх хэрэгт сэжиглэгдэж байсан Д.Дондогийг А.Батбилэг, Д.Сайнбаяр, нартай бүлэглэн, барилга барих газар олж өгнө гэж бусдыг хуурч мэхлэн, залилж онц их хэмжээний буюу таван тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэм буруутай гэж үзэн 2014 онд 10.1 жилийн ял оноож байсан түүхтэй.
Нийслэлийн АН-ын дарга, УИХ-ын гишүүн асан Д.Баттулга: 1998 онд “Ардчилсан холбоо” эвсэл засгийн эрх барьж байсан тэр цаг үед иргэн Л.Байгаль Казиногийн тухай хууль батлуулахаар УИХ-ын гишүүдийг лоббидсон гэдэг. Энэхүү хуулийн төслийг батлуулахын тулд тэрбээр УИХ-ын гишүүдэд авилга өгсөн нь нотлох баримтаар тогтоогдсон тул Монголд анх удаагаа авлигын хэрэгт улс төрчид холбогдон аавын хаалга татаж байсан юм. Түүний нэг нь Д.Баттулга байлаа. Шоронд орж байсан тэрбээр мандан бадраад л Нийслэлийн АН-ын дарга боллоо.
УИХ-ын гишүүн асан, Ерөнхий сайд Н.Алтанхуягийн зөвлөх асан Л.Гансүх. “Нүүрс” хөтөлбөрөөс их хэмжээний мөнгө идсэн хэмээн анхан болон давж заалдах шатны шүүх болон Улсын дээд шүүхээс түүнд улс төрийн албан тушаал эрхлэх эрхийг 4 жилийн хугацаагаар хасч, 3 жил 6 сар хорих ял оноож байв. Тэрбээр шорон байхдаа “амьжиргаа цагааны ажил” эрхэлж байсан бөгөөд хугацаанаасаа өмнө суллагдсан. Улмаар найзтайгаа караокедож байгаагаа олон нийтэд цахмаар гайхуулаад авсан.
УИХ-ын гишүүн асан, Ерөнхий сайд асан, Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр. Баривчлагдахаасаа эхлээд ял авах хүртлээ сүр дуулиантай энэ эрхмийн талаар энд дурьдах нь илүүц биз...
УИХ-ын гишүүн асан Ц.Шинэбаяр. Түүнийг МАХН-ын дарга Н.Энхбаярыг баривчлах өдөр цагдаагийн ажилтнуудын өмнөөс эсэргүүцэл үзүүлсэн хэмээн нэг жилийн тэнсэн харгалзах ялаар шийтгэсэн юм.
Ц.Шинэбаяр энэ тухайгаа “Энэ бол улс төрийн захиалгат хэрэг. Өөрийн гэсэн үзэл бодолтой байсныхаа төлөө, намын нэр авах гэж тэмцсэний төлөө, Оюутолгойн гэрээг эсэргүүцсэний төлөө, гадаад өрийн талаар мэдэгдэл хийснийхээ төлөө, гараа шилэндээ авч газар хэвтээгүйнх нь төлөө өгч байгаа шийтгэл юм” хэмээн дүгнэн ярьсан байдаг.
Тэгвэл ял авахаасаа айгаад зугтсан УИХ-ын гишүүн асан хүн ч байна. Тэдний нэг нь УИХ-ын гишүүн асан А.Мурат. Тэрбээр 2014 оны зургадугаар сард Монгол Улсаас Эрээн хотод суух консулаар томилогдсон даруйдаа манай улсад нэвтрэх визийг дамлан худалдах, хууль бусаар их хэмжээний орлого олох ажлыг зохион байгуулах болсон. Улмаар энэ гэмт хэрэг нь илрэхтэй зэрэгцэн Казакстан руу зугтсан байдаг. Түүнийг нэгэнт зугтсан болохоор хэргийг нь түдгэлзүүлээд байгаа. Хэрвээ тэр баригдах юм бол Монгол улсын нэрийн өмнөөс уншуулах болно.
Одоогоор ял сонсоогүй ч гэм буруутай хэмээн шалгагдаж байгаа эрхмүүдийн цуваа Н.Батбаяр, Б.Гарамгайбаатар, Х.Баттулга, Д.Арвин гээд үргэлжилнэ...
Энд УИХ-ын гишүүн асан хүмүүсийн гэр бүлийн хүн, хүүхдүүдийнх нь холбогдсон хэргийг дурдсангүй. Хэрвээ тэдгээрийг оролцуулбал энэхүү жагсаалт улам ч үргэлжилнэ.
zochin · 2017/04/12
HVN ALDAJ ONODOG HAMGIIN GOL NI ALDAAGAA ZASAH YWDAL ALDAAN DDER DOROOLJ HVNIIG TVLHEH MUUHAI ALDAAGAA MEDEHGVI HVN HAMGIIN MUU
Энхтөр · 2017/04/11
Цааш нь үргэлжилүүлэн олон нийтэд таниулах хэрэгтэй
Урнаа · 2017/04/10
Эд нар чинь ГАВЬЯАТАН шиг л эргэж УИХ-ийн гишүүн болно, Ерөнхийлөгч болно гээд л дураараар дургих юм ГЭТЭЛ АРДУУУДыг болохоор ажилд ч авахгүй юм ЭНЭ УЛС-д эх зах удирдлага ард олноо гэсэн БОДЛОГО бна уу