Шинэ чансааг харцага Ө.Бат Орших тэргүүлэв
2017/04/10
Mонголын Үндэсний бөхийн холбооноос улс болон аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн чансааг шинэчлэн гаргалаа.
Тус чансааг гаргахдаа Цагаан сараас хойшхи дөрвөн барилдааны үр дүнг хамруулжээ. Чансааг өнгөрсөн бямба гаригт болсон Ардчилалын баярт зориулсан 256 бөхийн барилдаанд түрүүлсэн улсын харцага Ө.Бат-Орших 6718 оноотойгоор тэргүүлж байна. Түүний араас отгон заан Б.Пүрэвсайхан (6570 оноотой), өчигдөр их шөвөгт шалгарч, уржигдар үзүүрлэсэн арслан Н.Батсуурь (5525), аймгийн арслан О.Хангай (3444), улсын харцага Б.Бат-Өлзий (3207), начин Э.Энхбат (3155), аварга Ч.Санжаадамба (2850), гарьд Б.Гончигдамба (2655), харцга Х.Гантулга (2525) нар эхний арван байрт орсон байна.
Энэ чансаанд 128 бөх багтсан бөгөөд аварга цолтонгуудаас С.Мөнхбат 27, Г.Өсөхбаяр 61, Г.Эрхэмбаяр 62 дугаар байрт эрэмбэлэгдсэн байна.
Зочин · 2017/04/11
BOXCHUUD BNGA TARIA TARIDAG BOLSON GESENSHDEEE