Ж.ЦОГЗОЛМАА

Зах зээл дээр үнэ хэрхэн тогтдог вэ. Үнийг аль нэг компанийн захиалга, эсвэл хэн нэгэн дарга, сайдын ашигсонирхлоор өөрчлөн тогтоох боломжгүй юм. Нэг үгээр хэлбэл, үнэ эрэлт, нийлүүлэлт гэсэн хоёрхон үндсэн зүйлээсбүрддэг. Тэгвэл 2011 онд Монголын эдийн засгийг лангуун дээрх хамгийн үнэтэй бараа бол­гож чадсан гол зүйлбол мэдээж, Оюутолгой, бүр тодруулбал зэс. Тех­нологийн дэвшил шинэ оргилдоо тэмүүлж, түүний үндэс болсонэнэ улаан металл хамгийн эрэлттэй эд болсон нь энэ байв.

Харин өнөөдөр зэсийн үнэ Улаанбаатарт нэг их сонирхолтой сэдэв биш болоод удаж байна. Оюутолгой хэдэн жилдамнан шаварт сууж одоо ч энэ хүлэгнээсээ хэзээ гарах нь оньсого хэвээр л байна. Нэгэн цагт бидэнд санхүүгийнэрх чөлөөг бүрнээ мэдрүүлж чадсан зэс хэмээх энэ ашигт малтмал бидэнд ямар мэдээлэл өгөх бол. 

Он гарснаас хойш зэсийн үнэ Лондоны металлын биржид бараг 11 хувиар өссөнийг Wall Street Daily-д тэмдэглэсэнбайв. Тус сайтын ахлах шинжээч Мартин Хатчинсон “Энэхүү өөдрөг байдал үргэлжилнэ гэж би харж байна. Бидараахь таван зүйлээр зэсийн үнэ 2017 онд өснө гэсэн төсөөллөө хуваалцаж байна” хэмээн онцолсон байлаа. Түүний дүгнэлтийг энд сийрүүлье.

-Өдгөө дэлхий дахины эдийн засаг дахин сэргэж байна. Хурдтайгаар өсч буй бараа бүтээгдэхүүний үнэ, өндөринфляц энэхүү бодлогод сэргэлт авчирна. Тэгвэл инфляцийн үүсгэх нөхцөл байдал дунд хожлын суудалд зэс л “сууж” байна.

-Ерөнхийлөгч Д.Трампын дэд бүтцийг хөгжүүлэн өргөжүүлэх төслүүд нь АНУ-ын өсөлтийг дүрэлзүүлэх түлш ньболох юм. Үүнээс улбаалаад үйлдвэрлэлийн S&P 500 индекс өнгөрсөн арваннэгдүгээр сараас хойш 11 хувиарөсөөд байна. Тэгвэл энэхүү өсөлтийг хамгийн түрүүнд мэдрэх бараа бол мэдээж зэс. Дэд бүтцийн хөгжлийгзэсгүйгээр төсөөлөх аргагүй билээ. 2012-2016 онд дэлхийн эдийн засаг яагаад удааширсаны шалтгаан маштодорхой. Зэсийн үнэ унаснаас үүдэлтэй. Харин одоо яагаад өсөлт мэдрэгдээд эх­лэв. Мэдээж, энэ улаанметаллын эрэлтээс үүдэлтэй шүү дээ.

-Туркойз Хилл Ресурсын удирдлага дор байдаг Монголын Оюутолгой төсөл эхлэх хүртэл дэлхийн зэсийннийлүүлэлтэд өөрчлөлт гарахгүй учраас өсөлтийн үндсэн суурь болох юм. Хэчнээн дэд бүтцийн үйлдвэрлэл АНУ-дөрнөсөн ч энэ бол маш том нөлөөлөл хэвээр байх болно. Монгол дахь улс төрийн эрсдэл бодитоор нүүрлээдбайгаа. Иймээс ч тус уурхайн үйл ажиллагаа 2020 он хүртэл идэвхжихгүй байх магадлалтай.

Даарин дээр давс гэгчээр Чилийн зэсийн уурхайн олборлолт буурчихсан байгаа. Индонези дахь Грасберг уурхайннийлүүлэлт ч хязгаарлагдсан гээд олон зүйлс хэвээр байна.

-Тесла-гийн цахилгаан тээврийн хэрэгсэл бүхэн асар их хэмжээний зэсийн хэрэглээг өөртөө агуулж байдаг.

Гэтэл Тесла корпораци ирэх онд 500 мянган ширхэг ийм тээврийн хэрэгсэл үйлдвэрлэхээ зарлаад байна.

Теслагийн энэхүү үйлдвэрлэл дангаараа зэсийн эрэлтийг 35 мянган тонноор нэмж байгаа гээд бод доо.

-Хоёр гол хүчин зүйлээс үл хамааран зэсийн эрэлт 2019 онд эрэлтээс давах магадлалтай. Эхний хүчин зүйл ньэрэлт, нийлүүлэлтийн тэнцвэргүй байдал нь зэсийн өөдрөг өсөлтийг дэмжиж өгнө.

-Энэ жил зэсийн хомсдол үүснэ гэдэгт “Рио тинто” итгэж буй талаар http://www.afr.com-д мэдээлсэн байлаа. Зэсийнэрэлт 2019 онд төлөвлөгдсөн бүтээн байгуулалтаас ч давж мэдэх талаар олон шинжээч өгүүлж буй нь үүнийгилтгэх аж. Энэхүү байдал нь тун удахгүй зэсийн хомсдол үүсгэж мэднэ гэж олон хүн найдаж байгаа юм.