Бизнесмэнүүд гарцыг нь зааж өглөө, харин түшээд...
2017/04/11
Олон улсын валютын сангийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т хамрагдахын тулд долоон төрлийн татварыгнэмэхээс өөр гарцгүй болсноо Засгийн газар мэдэгдэн төсөвт хийх тодотголыг УИХ-аар хэлэлцэж байна.
Татвар нэмэх асуудал дээр бизнесийнхэн эсрэг байр суурьтай байгаа бөгөөд өөр арга замаар шийдэх боломжтой хэмээнсаналаа эрх баригчдад өнгөрсөн долоо хоногт хүргүүлсэн. Гэхдээ бизнесийнхний дуу хоолойг төр засаг сонсчбайгаа нь эргэлзээтэй гэдгийг чуулганы танхимд яригдаж байгаагаас харж болохоор байгаа юм.
ШАХААНД ОРУУЛАХ ХЭРЭГГҮЙ
Яагаад ийм санал тавьж байгаа талаараа “Мобиком корпораци”-ийн Хууль, захиргаа, хүний нөөц хариуцсанзахирал Б.Энхбат “Татварын хувь хэмжээг хэд хэдэн төрлөөр нэмэгдүүлснээр аж ахуйн нэгж байгууллагын ашигтажиллагаа буурна. Энэ тохиолдолд ямар ч газар бүтцээ өөрчилж, орон тооны цомхотгол хийхэд хүрнэ” гэлээ. Мөнбизнес эрхлэгчдэд татварын дарамт одоо ч багагүй байгаа. Гэтэл дахиад татвараа нэмэхээр ярьж байгаа ньбиднийг шахаанд оруулж байгаа хэрэг гэдгийг “Ноосон зангилаа” дундын хоршооны захирал Ц.Цэнд-Аюуш хэлжбайна. Түүнчлэн “Интерактив Би ай” компанийн захирал Ч.Чимиддорж “Ихэнх аж ахуйн нэгжүүд хугарлын цэг дээрбайна. Өнөө маргаашаа арайхийн залгуулж байхад дахиад татвар нэмнэ гэдэг дэндүү шударга бус хэрэг. Улсынхэмжээнд 100 орчим мянган аж ахуйн нэгж байгаа ч үйл ажиллагаа нь хэвийн явж буй нь маш цөөн. Уул уурхай, барилга, худалдааны салбарынхан зогсолтын байдалд орчихоод байна. Гэтэл арай ядан амь зууж буйкомпаниуддаа дарамт үзүүлсэн хэрнээ нэмж буй татвартай тэнцүү хэмжээний зарлагыг төсөвт нэмэгдүүлсэн ньхачирхалтай байгаа юм. Төрийн албаныхан өөрсдийнхөө тансаглалыг санхүүжүүлэхийн тулд татвар нэмдэгбайж болохгүй” гэлээ.
ХҮЧГҮЙДСЭН ДУУ ХООЛОЙ
Төр данхайсан бүтэцдээ өөрчлөлт оруулснаар төсвийн зардал эрс буурна гэдгийг МҮХАҮТ-ын ерөнхийлөгчБ.Лхагважав хэлж байсан юм. Тухайлбал, төрийн хэт данхар бүтцийг багасгах зарчмаар зарлагыг бууруулахболомж бий. 183 мянган хүнтэй том албаны бүтэц, орон тоог 20 хувиар бууруулах, төрийн үйлчилгээний албанхаагчдын тоог 10 хувиар бууруулах, тэр дундаа удирдах албан тушаалтнуудаа цөөлөхийг бизнес эрхлэгчидшаардаж байна. Ер нь татвараар дарамтлахын оронд аж ахуйн нэгжүүдээ дэмжиж ажилласнаар Олон улсынвалютын сангаас царай алдаж байгаа 400 сая ам.долларыг төвөггүйхэн бүрдүүлэх боломж байгааг ч мөнбизнесийнхэн хэлж байна.
Товчхондоо бизнесийн салбарынхан төрийн тансаглал, данхар бүтэц, илүү зардлыг танаж, хэмнэж хямгатайамьдаръя гэж төрд сануулаад байгаа. Гэтэл ажилчдынхаа цалингийн төлөө санаа зовж үзээгүй, албан тушаалтанбайсан голдуу хүмүүс цугласан чуулганы танхимд бизнес эрхлэгчдийн дуу хоолой хүчгүйдэж байна. МҮХАҮТ-ынерөнхийлөгч Б.Лхагжав “Татварын суурь өргөжиж, татварын орлого бүрдүүлэхэд нааштай үр дүн гарч байгаа энэүед Засгийн газраас төсвийн зардлыг нэмэгдүүлэх, тэтгэврийн насыг нэмэх, түүнчлэн 2016 оны намрынчуулганаар хэлэлцүүлж байсан татвар нэмэх асуудлыг Олон Улсын Валютын Сангийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр” хэрэгжүүлэх нэрийн дор 2017 оны төсвийн тодотголыг хэлэлцэх гэж байгааг бизнесийнтөлөөллийн гол байгууллагын хувьд МҮХАҮТ дуугүй хараад сүүхгүй” гэдгээ мэдэгдсэн билээ.
ТАТВАРААС ЗУГТДАГ ЭРИН ҮЕ ДУУССАН Ч ...
Үнэн хэрэгтээ татвар төлөхгүй зугтдаг эрин үе дууссан гэдгийг аж ахуйн нэгжүүд мэддэг болсон. Энэ нь татварынорлого эрс нэмэгдсэнээр тодорхойлогдоно. Тодруулбал, Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль, НӨАТ-ын тухай хууль хэрэгжсэнээр өнгөрсөн оны төсвийн орлогын төлөвлөгөө 487.1 тэрбум төгрөгөөр, тэр дундаа НӨАТ-ын орлого 70 тэрбумаар нэмэгдсэн.
Энэ нь сүүлийн 20 жилд анх удаа татварын орлого бүх төрлөөр биелсэн үзүүлэлт төдийгүй энэ оны эхний гурвансард татварын орлого 30 хувиар нэмэгдсэн байгаа юм. Ингэснээр далд эдийн засаг ил болсны илэрхийлэл гэдгийгбизнесийнхэн хэлж байгааг анхааралтай сонсох учиртай. Хамгийн гол нь энэ удаад тавьж байгаа тэднийшаардлага гаргалгаатайгаа байгаа. Хэдийгээр ОУВС зөвлөсөн байж болох ч шийдвэрийг Засгийн газар гаргадаг. Тэгэхээр алдаатай шийдвэр гаргаж аж ахуйн нэгжүүдийг боомилохгүй байхыг бизнесийнхэн хатуу сануулж байна.
Хэрэв төрийн зүгээс хувийн хэвшлийн нуруун дээрх ачааг улам бүр нэмбэл нийтээрээ эсэргүүцлээ илэрхийлж, татвар төлөхөөс татгалзана гэдгээ ч илэрхийлсэн. Тэгэхээр бизнес эрхлэгчид тэмцлийнхээ дараагийн хэлбэр болохтатвараа төлөхгүй байх арга зам руу орвол яах бол гэдэг асуулт гарч ирнэ. Магадгүй төрийн тансаглалд “хүч нэмэх” татварын өсөлт компаниудыг боомилох нь хэмээн олон нийт дургүйцэж байгааг анзаарах хэрэгтэй. Гарц, гаргалгаатай найман шаардлагыг сонсох түшээд байна уу?
Irgen · 2017/04/12
Ih hurliin erhem gishuudee.ta buhen irgediin tuluulul yum bol zov shiid gargaach.uildverchin,ezed zunduu zuv sanal,medegdel gargaj bgaag anhaarch ard tumnii elch gedgee haruulaach...
Irgen · 2017/04/12
Ih hurliin erhem gishuudee.ta buhen irgediin tuluulul yum bol zov shiid gargaach.uildverchin,ezed zunduu zuv sanal,medegdel gargaj bgaag anhaarch ard tumnii elch gedgee haruulaach...
Irgen · 2017/04/12
Ih hurliin erhem gishuudee.ta buhen irgediin tuluulul yum bol zov shiid gargaach.uildverchin,ezed zunduu zuv sanal,medegdel gargaj bgaag anhaarch ard tumnii elch gedgee haruulaach...
Irgen · 2017/04/12
Ih hurliin erhem gishuudee.ta buhen irgediin tuluulul yum bol zov shiid gargaach.uildverchin,ezed zunduu zuv sanal,medegdel gargaj bgaag anhaarch ard tumnii elch gedgee haruulaach...
Irgen · 2017/04/12
Ih hurliin erhem gishuudee.ta buhen irgediin tuluulul yum bol zov shiid gargaach.uildverchin,ezed zunduu zuv sanal,medegdel gargaj bgaag anhaarch ard tumnii elch gedgee haruulaach...
Зочин · 2017/04/11
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР. МАН САЙН бүхнийг НУРААНА ,БУЦААНА. Байгаа бодит байдал ЧАДАЛ нь ТЭР. Одоогийн байдал нь ОУВСангийн тулгалтанд сандарсан Засгийн газар Орост 49 хувиа эргүүлж өгөх эсэх талцал, Олон хүмүүсийг ажлаас халсан хийрхэл,ОФШОРтонгуудаа хамгаалах гэж ядсан оролдлого, 60 тэрбумын аян-ы үргэлжлэл, Жалга дов танил талын авилгал, МИЕЭ- г тойрсон бялдуучлал, Хятадыг хүсэмжилсэн их мөнгө,Хүүхэд хөгшдийг ялгаварласан төрийн бодлого,Хүсээгүй жирэмслэлтийг нохойд хандуулсан Хотын бодлого Эргэж буцаж будилсан татварын бодлого ,энэ бүхэнд дургүйцсэн ард түмэн л байх шив дээ
Сосаа · 2017/04/11
Улс даяар эдийн засаг хямарчихаад иргэдийн дийлэнх нь өдрийн хоолоо яая гэж байхад гаднаас олж ирсэн жаахан мөнгөө яаж хувааж идье гэсэн юм шиг их хурал засгийн газрынхан төсвийн тодотгол нэрээр зарлагаа нэмж батлах гэж байгаа нь огт ойлгогдохгүй байна.Түүний оронд төсвийн зардлаа танах арга хэмжээ авах нь зүйтэй.Тэснэ тэснэ гэхэд үүнээс илүү ард түмэн тэсэж чадах уу.Үүнийг зөв шийдэхгүй бол нийтийн эмх замбараагүй байдал бий болбол гарах хор уршиг юунд хүргэж болохыг төсөөлж байгаа хүн байна уу.Ирэх аюул одоохондоо мэдэгдэхгүй байж болох ч түүнийг угтан харж чадсанаар зайлуулах арга замыг олох ёстой биш үү.
Зочин · 2017/04/11
HYMRAL BOLJ BHAD TATVAR NEMJ BDAG BYTHGUI EEEEE BUUR ULSAARAA DAMPUURHIIM BNA LDAAAA
Зочин · 2017/04/11
Энэ бол үнэхэрээ үнэн хэлж байна төр тэр олон орлогч дарга нараар яах гээд байгааг ерөөс ойлгохгүй байна Татвар төлөхгүй байх уриалгыг дэмжиж байна Ард түмэн олуулаа учир дуу хоолойгоо нэгтгэж жагсвал хамгийн түрүүн очиж нэгдэнэ