Өсвөр насны таван хүүхэд тутмын нэг нь сэтгэцийн асуудалтай байдаг
2017/04/11
Хүүхэд тань сэтгэл гутралд орж таны санааг зовоож байна уу... Өсвөр насны хүүхдүүд сэтгэл гутралд орох нь элбэг байдаг бөгөөд манай улсын хувьд, өсвөр насны таван хүүхэд тутмын нэг нь сэтгэцийн асуудалтай байдаг гэсэн албан ёсны судалгаа бий. Тиймээс эцэг эх, асран хамгаалагч, багш нарын хувьд өсвөр насныхантай сэтгэл гутралын талаар сайтар ярилцах нь чухал юм. Мөн сэтгэл гутрах эмгэгээр хэн ч өвдөж болох тул энэхүү өвчний шинж тэмдгийг зайлшгүй мэдэж байх шаардлагатай.