Баабар АН-ын дотоод сонгуульд ялагджээ
2017/04/13
Нийтлэлч Баабар өчигдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд өрсөлдөх хүсэлтэй байгаа гэдгээ "Би Ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлж байна" нэртэй нийтлэлээрээ дамжуулан зарласан билээ.
Гэхдээ тэрээр АН-ын гишүүдээс дэмжлэг авах магадлал маш тааруу гэдгийг тус нам дахь эх сурвалжууд өгүүлж байна. Учир нь тэрээр саяхан болсон АН-ын дотоод сонгуульд оролцож, Завхан аймгаас АН-ын Үндэсний Бодлогын Хороонд нэр дэвшжээ. Гэсэн ч тэрээр намын гишүүдийнхээ дэмжлэгийг авч чадалгүй ялагдсан байна. Нийтлэлч Баабар 2005 онд "АН нас барлаа, гэгээн дурсгалыг нь хүндэтгэе", 2015 онд “Намайг намын гишүүн биш гэж тооцоорой" нэртэй нийтлэл тус тус бичиж байсан юм. Баабар нь АН-ыг буй болгосон хоёр дахь том нам Монголын Социал Демократ Намын анхны Дарга байсан билээ.
П.Мандах
sonin.mn
irgen · 2017/04/13
B.Jargalsaihan cn bas ene sungaand yalagdsan shuu dee