Сайн байцгаана уу, хоёр сарын өмнөөс миний доодхоос нэг нялцгай цагаан юм гардаг болоод. Удалгүй тэр нь ногоон болоод. Эмчид үзүүлтэл трихоманиаз гэдэг өвчин гэнэ.

Амьд яваа насандаа ийм шоконд орж үзсэнгүй. Уйлж орилоод нөхрөө дуудаад шинжлүүллээ. Зүгээр гарлаа. Тэгсэн эмч нь энэ өвчин эрэгтэй хүн шээчихсэн л бол бараг гарахгүй, нарийн мэдье гэвэл Гялс дээр оч гээд. Нөхөр лүүгээ орилж уйлаад мань хүн бол огт үгүй гээд гүрийлээ. Дараагийн эмнэлэгт очоогүй, тэр Гялс нь үнэтэй байхаар нь арай хямд нэг эмнэлэг дээр очоод үзүүллээ. Мэдээж би уйлж унжсан амьтан л очсон.

Тэгсэн нөгөө эмч нь ямар ч өвчин алга, харин чи их өрөвсөлтэй байна гэлээ. Нөхөр ч тээр чи бид хоёрт ямарч өвчин байхгүй майхгүй хүн хэлээд байхад майхад гэж хуцаад байхаар нь итгээд л. Тэр трихоманиазынх нь эмчилгээг хийлгэсэнгүй. Гэтэл 2-3 хоногийн өмнөөс нэг л бишээ. Эвгүй үнэр үнэртээд, өнөө өглөө бүр шээж ч чадсангүй. Тэгээд тэр үнэтэйд нь очоод үзүүлтэл баараггүй трихоманиаз гэнээ. Нөхөр лүүгээ дахиад л орилоод өөрийнхөө тэнэг итгэмтгүй занг хараагаад. Тэгсэн нөгөө хүн чинь ёстой үгүй гээд гүрийгээд чи муу өөрөө яасан гээд орилоод байх юм. Эрчүүд угаасаа ингэд юмуу? Алив нэг үнэнийг хэлээд өгөөч. Яг боож үхлээ.

cekc.mn