Хятадаас хуурамч бүтээгдэхүүн авбал 123-15 дугаарт гомдол гаргана
2017/04/17
Хятадаас бараа бүтээгдэхүүн авахаар ихэнх нь чанаргүй байдаг гэх гомдол нэлээд гардаг. Тэгвэл тус улсаас энэ байдлыг анхааралдаа авч шийдвэрлэхээр ажиллаж байгаа тухай Худалдааны холбооны Фужоу мужийн тэргүүлэгч гишүүн ярьлаа.
Иргэд хуурамч бараа бүтээгдэхүүн худалдан авсан тохиолдолд тус улсын Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах комиссын 123-15 тусгай дугаарт гомдол гаргах боломжтой болж байгаа юм байна. Хоол хүнсний болон эмийн чанартай холбоотой гомдлыг мөн 123-31 дугаарын утсаар хүлээн авдаг. Уг гомдлыг комисс долоо хоногийн дотор шийдвэрлэж өгдөг журамтай ажээ.
Мөн хятдад аялаж буй жуулчдад энэ асуудал тохиолдвол яаралтайгаар шийдвэрлэж өгнө хэмээн Худалдааны холбооны гишүүн хэлж байна.
Хэрэглэгчдийн эрх ашгийг хохироосон 87000 хэргийг 2015 оны байдлаар илрүүлж шийдвэрлэсэн бөгөөд энэ нь бүх гэмт хэргийн 16,8 хувийг эзэлж байгаатухай албан мэдээ бий.